Ньюс хөтөч: “Үндэсний чанарын чуулган-2025” болно

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: “Үндэсний чанарын чуулган-2025” болно

Ньюс хөтөч: “Үндэсний чанарын чуулган-2025” болно

Өнөөдөр /2025.11.14/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна. 


09:00 цагт: “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгай” хөтөлбөрт хамрагдсан ЕБС-иудын сурагчдын бүтээлийн үзэсгэлэн болон хаалтын үйл ажиллагаа Байгалийн түүхийн музейд болно.

09:00 цагт: Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын 7 хоногийн хүрээнд “Өөрөөр сэтгэе” уриан дор “Үндэсний чанарын чуулган-2025” үйл ажиллагаа МҮХАҮТ-ын Их танхимд болно.

09:00 цагт: Өндөр гэгээн Занабазар мэндэлсний 390 жилийн ойд зориулан ваар урлаач, чимэглэлийн зураач, дүрслэх урлаг судлалын магистр Х.Хадхүү “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт Богд хааны ордон музейд болно.

10:00 цагт "Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжуулах" үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд болно.

13:30 цагт: Монголын Хуульчдын холбооны Өмгөөллийн хуулийн этгээдүүдийг дэмжих хорооноос санаачлан “Өмгөөллийн хуулийн этгээдүүдийн туршлага солилцох өдөрлөг” Хуульчдын ордонд болно.

14:00 цагт: Монголын төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан бурхан урлаач Ч.Батзориг “Суварга” лекц Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж