Монгол Ардын Намын XXXI Их хурлын төлөөлөгч Танд болон их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье!
Монголын ард түмэн Та бид бүгдээс эрх баригч намын хувьд эв нэгдэл, шударга ёс, тэгш эрхийг хангасан шийдвэр гаргахыг хүлээж байна. Иймд төлөөлөгч бид Намын энэхүү хурлаар нэн тэргүүнд улс орны эрх ашиг, хуулийг дээдэлсэн, эрх мэдлээр халхавчилсан авлига, баялгийн хулгайтай хийж буй тэмцлийг үргэлжлүүлсэн, улс орны өнөөгийн нөхцөл байдалд болон намын үйл ажиллагаанд бодит үнэлэлт, дүгнэлт өгсөн, эв нэгдлийг хангасан шийдвэрийг гаргах ёстой.
Ард түмний итгэлийг хүлээж, сонголтыг авсан эрх баригч намын хувьд сонгуулиар амласан амлалт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ хангахын тулд Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой байлгах нь улс орон, бүх нийтийн эрх ашигт нийцнэ гэж “Хамтын хүч” жигүүр үзэж байна.
Манай нам “дарга болон бүлэглэл төвтэй” бус “гишүүн төвтэй” нам байхын тулд Намын Үндсэн дүрэмд оруулах өөрчлөлтөндөө ахмад, дунд, залуу гурван үеийн хэлхээ холбоог нягтруулах, хүний нөөц, гишүүнчлэлийн бодлого, түүнчлэн намаас шат шатны сонгуульд нэр дэвшүүлэх шалгуурыг тодорхой болгох, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах зэрэг намын дотоод асуудалд шинэчлэл хийхийг намын 300 гаруй мянган гишүүн бид бүхнээс хүлээж байна.
Бид бүхэн улстөрийн их зорилгын төлөө тулгараад буй асуудлуудыг хэлэлцэн тунгааж, оновчтой гарцыг бие биендээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандан хамтаараа шийдвэрлэж Монгол Ардын Нам туршлагатай, тулхтай улстөрийн хүчин гэдгээ нотлон, намын XXXI Их хурлаараа намын гишүүд, дэмжигчид, сонгогчид болон ард иргэдийнхээ хүлээлтийг хангаж Монгол Улсын язгуур эрх ашигт нийцсэн эв нэгдлийн шийдвэр гаргахыг “Хамтын хүч” жигүүрээс уриалж байна.
МОНГОЛ АРДЫН НАМЫН ДЭРГЭДЭХ “ХАМТЫН ХҮЧ” ЖИГҮҮР
2025.11.15
3,548.92






















































Нэргүй 2025-11-14 202.9.40.20
Хамтын хүч жигүүр тусдаа нам болж салвал АН-ын дэмжигчид маш их баярлаж тэдэнд ажлын амжилт хүсэх болно.
Нэргүй 2025-11-14 66.181.164.23
наад хурлаараа та нар сайн дураараа тарах шийдвэрээ гаргаарай, зовлон нулимс үхэл хагацал ханхалсан эрлэгийн нам …түй түй түй
Иргэн 2025-11-14 66.181.182.110
Социализмын үеийн МАХН нэрийг ашиглаж 1990- хойш Монгол улсыг цөлмөж байгаа бүлэг хулгайчдын нэгдэл шүү дээ хө!! Юуун шудрага ёс юуун цэвэр ариун ёс суртахуун бэ ийм үг амнаасаа унгах эрхгүй луйварчид шүү дээ хө!! МАН бол харууль хулгай луйвар хүн амины хэрэг зэргээрээ хэвтэрт орсон мөхөж байгаа улс төрийн нам!!
Нэргүй 2025-11-14 103.229.121.242
аа яя эээ нам Хулгайтай тэмцэх юм байх даа
зочин 2025-11-14 192.82.64.153
энхбаярын хамтын хүч нэртэй хагалан бутаргагч, яс хаягч нар одоо болио
И 2025-11-14 59.153.114.12
МАН байгаа цагт Монгол улс хөгжихгүй, улам дордоно !
Нэргүй 2025-11-14 59.153.113.206
а******н авилгач МАНыг татан буулгах хэрэгтэй. АНыг бас болно. монголыг намууд л сүйрүүлж бн.
МАН ын гишүүн 2025-11-14 66.181.187.121
Баялгийн сан, баялагтай эзэн монгол уриа хөтөлбөрүүд чинь таг зогслоо. Сонгуулиар яриад л дууслаа үүнийгээ бодитоор хэрэгжүүлээчээ. Их хурал дээрээ яриачээ. МАН МС S компаний бодлогыг хэрэгжүүлдэг нам боллоо. Үүнийг бас яриачээ. Арга хэмжээ аваачээ.
Bold o 2025-11-14 116.120.126.36
энэ удаа хамгийн сүүлийн удаа хуралдаад авилгач,хулгайч,алуурчдын нам тарах хэрэгтэй…
Нэргүй 2025-11-14 202.131.227.134
МАН нам өөрөө өөрийгөө татан буулгаж тараавал Монгол улсад маань мөн ч их буян болохсон. МАН-ын гишүүн бус энгийн ард түмэн нийтээрээ улны ялаанууд болоод дууссан.