Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар цас их орсон. Үүнийн улмаас халтиргаа, гулгаа үүсч бэртэж, гэмтэх хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Тодруулбал, энэ сарын 7-12-н хүртэл Гэмтэл, согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 505 хүн тусламж үйлчилгээ авчээ.
Тухайлбал энэ сарын долоонд 99, найманд 70, есөнд 70, 10-нд 65, 11-нд 57, 12-нд 60 хүн бэртэж эмнэлгийн тусламж авсан гэдгийг албаныхан мэдээлэв. Нийт бэртэж, гэмтсэн иргэдийн 84 хүүхэд байсан бол 421 нь том хүн байжээ.
Иргэд халтирч унах үедээ гарын тохой, сарвуугаар хүчтэй тулах, хөлийн байрлал ташуу болон хавсарч унах, аарцаг нуруугаар суун тусах, арагш хүчтэй савж унах зэргээс үүдэж дийлэнх нь мөчдийн хугарал буюу гар сарвуу, дунд чөмгийн хугарал, зөөлөн эдийн гэмтэл, аарцаг нурууны бэртэл авч байгаа ажээ.
Тиймээс иргэдийг халтирч унахаас сэргийлж зөөлөн ултай гутал өмсөх мөн халтирдаггүй гутлын хадаас хэрэглэх, халтирах үед авах гэмтлээс сэргийлж малгай, бээлий өмсөхийг ГССҮТ-өөс анхааруулав. Мөн авто замаас зайтай зорчих, явган хүний гарцаар гарахдаа гүйхгүй байх, хурдтай яваа машинаас болгоомжлохыг зөвлөв.
Н.ЦОЛМОНБААТАР
3,548.92



















































зочин 2025-11-13 202.70.37.38
стандартаар л явна ш дэ тэгвэл эрүүл мэндийн яамнаас гаргасан тогтоолын дагуу л үйлчилж байгаа шүү . Ганц удаа ирчихээд ийм юм ярьж болохгүй ш дэ
Нэргүй 2025-11-13 202.131.245.34
Явган хүний зам, шат, байгууллагын үүд довжоог хийхдээ энэ дээгүүр өвөл хүн явна гэдгийг анхаасаа тооцож хийдэггүй, унавал унаг гээд гялгар гантигаар хийдэг. Хүний төлөө гэсэн сэтгэл байхгүй, стандарт байхгүй, байсан ч хянаж мөрдүүлдэг, хариуцлага тооцдог эзэнгүй золбин хот болжээ. Цас орохоор авто замынхаа л цасыг арилгана уу гэхээс явган хүний замыг бол тоохгүй ш дээ.
Нэргүй 2025-11-13 66.181.184.246
Yamar ch amidralliinn standad baihgui gazar bolson sh dee.