2026 онд боловсролын салбарт 198 төсөл хөтөлбөр хэрэгжинэ

2026 онд боловсролын салбарт 198 төсөл хөтөлбөр хэрэгжинэ

2026 онд боловсролын салбарт 198 төсөл хөтөлбөр хэрэгжинэ
Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан бөгөөд боловсролын салбарын төсөв 2025 оны арваннэгдүгээр сарын 12-нд батлагдсан. Энэ жил боловсролын салбарын төсөв 5.4 их наяд төгрөг хүрч, өмнөх оноос 1,117.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр тус өдөр баталсан юм. Батлагдсан төсвийн 4.39 их наяд төгрөгийг урсгал зардалд, 1.1 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад, 117.1 тэрбум төгрөгийг эргэн төлөгдөх зээлд зарцуулахаар тусгасан аж. Энэ жилийн боловсролын салбарын төсвийн 4.78 их наяд төгрөгийг улсын төсвөөс, 111.4 тэрбумыг зээлээс, 5.5 тэрбумыг үйл ажиллагааны орлогоос бүрдүүлэхээр болжээ.
Ирэх онд боловсролын салбарт нийт 198 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр өргөн барьсан төсвийн төсөлд туссан бөгөөд энэ нь төсөл, арга хэмжээний тоогоороо бүх салбарын нэгдүгээрт, санхүүжилтийн хэмжээгээр хоёрдугаарт орсон байна.
Улмаар нийслэлд 25 төсөл хэрэгжих бөгөөд дөрвөн төсөл нь шинээр хэрэгжүүлэхээр болсон юм. Боловсролын салбарын зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 5.2 хувь, улсын нийт төсвийн зарлагын 16.4 хувийг эзэлж байна. Мөн 2026 оны улсын төсөвт шинээр ашиглалтад орох боловсролын байгууллагуудын тоног төхөөрөмжийн зардалд 56.6 тэрбум төгрөг тусгагдсан нь 2025 оны төсвөөс даруй хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Боловсролын яам, Сангийн яамтай хамтран сургууль, цэцэрлэг тус бүрийн хүчин чадалд нийцсэн тоног төхөөрөмжийн иж бүрэн хангалтыг төлөвлөж, нийт 17 төсөл, арга хэмжээ болгон задалсан байна.
Азийн хөгжлийн банкны /АХБ/ хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр нийслэлд 17 сургууль барих зээлийн хэлэлцээрийг улсын төсвийн хамт өргөн барьж, батлуулсан нь газар чөлөөлөлт, зураг төсөл бүрэн хийгдээгүй нөхцөлд Төсвийн тухай хуулийн хүрээнд авч болох хамгийн оновчтой шийдэл гэж үзэж буй. Цаашид нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж, барилгын стандарт, халаалтын шинэчлэлийг үе шаттайгаар сайжруулах асуудлыг хамтран шийдвэрлэхээр төлөвлөж буй аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-11-14 202.126.89.154

Наранбаяраа! эрхэм баян эрдэм ном болохоос эд хөрөнгө биш шүү! Боловсролын системд эрс шинэчлэл хийх зөв реформ хийх шаардлагатай байна шүү дээ

Avatar

Нэргүй 2025-11-14 66.181.160.26

СУРГАЛТЫН ТОГТОЛЦОО ЧИНЬ 60,70 ЖИЛИЙН ӨМНӨХТЭЙ АДИЛ ЯВАГДАЖ БАЙНА ШҮҮ

Avatar

Түй, май! 2025-11-14 202.9.46.59

Гуцалгүй зайл, балай хулгайчаа.

Avatar

зочин 2025-11-14 103.229.120.145

Багш нараа чанаржуулахад л илүү анхаар даа Сайд аа. Цалингаа 1000 доллар болголоо , одоо түүндээ тохирсон ажлаа хий

Avatar

Нэргүй 2025-11-14 202.126.89.156

Гадаад,Дотоодын хөрөнгө мөнгөөр болсон бологүй олон Төслүүд хэрэгжих ч тэдгээр төслүүд дээр нь ашиггүй олон орон тоонууд үүсгэж хамаг мөнгийг нь ах дүү амраг саднаараа цөлмөөд Төслийг нь дампууруулна эсвэл чанаргүй хулхи юм хйиж үлдээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж