Эмч нарын цалинг ирэх оноос 30 хувь нэмэхээр тохиролцжээ

Эмч нарын цалинг ирэх оноос 30 хувь нэмэхээр тохиролцжээ

Эмч нарын цалинг ирэх оноос 30 хувь нэмэхээр тохиролцжээ
Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг дараах байдлаар нэмэхээр тохиролцсон байна. Үүнтэй холбоотойгоор Монголын эрүүл мэндийн Ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяагаар ахлуулсан эрүүл мэндийн салбарын ажилчдын төлөөлөл Эрүүл мэндийн яамтай хэлэлцээрийн ширээнд сууж, тэмцэл хөдөлгөөний эцсийн үр дүнгийн талаар олон нийтэд хандаж мэдээлэл хийх гэнэ.  Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд багтаан 3,000,000 (гурван сая) төгрөгт хүргэхээр дараах үе шаттайгаар нэмэгдүүлэх гэнэ.
• 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс – 30 хувиар,
• 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
• 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
• 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
• 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
• 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс- 9 хувиар тус тус нэмэгдүүлж,
2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгт хүргэнэ.
Нэг жилийн дотор 75 хувиар үндсэн цалинг нэмэгдүүлэхээр болсон нь эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал гэдгийг Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл онцлов.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-13 66.181.176.147

Цалин дэндүү бага байсан учраас нэмээд 3500000 болсон ч эмч мэргэжлийн хувьд дэлхийд улны цалин шүү. яахав оргүйгээс охинтой нь гэж Занданшатрын үед л юм даа.Оюунэрдэнэ байсан өол түй май хүлээж бай одоохон баахан хөрөнгө хургаагаадхая гэсээр 19жил болгох байсан байх даа

Avatar

Ө 2025-11-13 103.229.123.210

Эмч нараа та нар горьд ийм тэмцэл гэж хаана байдаг юм бэ дахиад битгий ийм юм хийгээрэй чадлаараа дэмжиж байхад хохь чинь

Avatar

,,................... 2025-11-13 59.153.112.196

дусаана² гдг шиг ичихгүй бна уу цаашаа 75%-р. нэмсэн гд л хэдэн эмч, сувилагчидадаа жо² үзэгдүүлчихээд нэмсэн нэрийдлээр суутгах татвар нь нэмэгдэнгүүт суутгасан татвараасаа өөрсдөө нийлж цуслах аргаа л бодоцгооно1 жилийн дотор 75%гшш сар² 🤣 ер нь төрөөсөө тгж их хулгай хж, идмээр бдг юм бол амьдралдаа 1 удаа УИХ.н гишүүн л бмаар 1 хүн хэдэн ч жил ажиллаж, идэж, ууж, цуслаж ханахгүй юмдаа. үхэхдээ авсандаа авд ордог болсон юм бхдаа

Avatar

Нэргүй 2025-11-13 202.9.40.138

АХУЙ АМЬДРАЛЫН ХУВЬД БОДИТ УУ??????????ГЭДЭГ ЧУХАЛ. ОЛОН САЙХАН ЧАДВАРЛАГ НАРИЙН МЭРГЭШСЭН ЗАЛУУ ЭМЧ НАР МААНЬ ХАНГАЛТТАЙ ЦАЛИН ХӨЛСТЭЙ БАЙХ ЁСТОЙ. ЭМНЭЛГҮҮД ЭМЧ НАР, БУСАД АЖИЛЧИД ЯМАР ХҮНД НӨХЦӨЛД, ДАРАМТАНД, ХҮНИЙ ХҮРЭЛЦЭЭ ДУТАГДАЛТАЙ ХЭЛ АМТАЙ ӨДӨРЖИН ШӨНӨЖИН АЖИЛЛАДГИЙГ ӨӨРСДӨӨ МЭДРЭЭД ХАРААД СОНСООД ҮЗЭЦГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж