Экологийн цагдаагийн албанаас энэ оны арваннэгдүгээр сард хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор хяналт, шалгалт зохион байгуулан ажиллаа. Тодруулбал, хяналт шалгалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Орхонтуул сумын нутаг дэвсгэрт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүй талбайд ашигт малтмал олборлож байжээ.
Сэлэнгэ аймгийн гурван сумд гэмт хэргийн шинжтэй зургаа, зөрчлийн хоёр үйлдлийг илрүүлэн ууланд нууж байрлуулсан экскаватор 20, ковш 3, Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл гурвыг тус тус олж тогтоон уулнаас татан байршуулсан байна. Сэлэнгэ аймгийн байгаль орчны газарт хүлээлгэн өгч гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг Цагдаагийн байгууллагын гомдол мэдээлэлд бүртгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн талаар албаныхан дурдаж байна.
Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл 1-д Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол 5.4-27 сая төгрөгөөр торгох, 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж.
3,548.92






















































Уншигч 2025-11-13 202.21.120.222
Алт ухсж баяжсан хулгаычуудын машин техникийк бүрэн хурааж байгальд учруулсан хохиролыг төлүүл алт ухлаа гэд улс баяжсан зүйлгүй хэсэг бүлэг хулгайчууд баяжлаа алтнаас болж уул овоо үгүйёболж гол горхи шалбааг боллоо Харамсалтай
Нэргүй 2025-11-13 103.145.234.83
Монголчуудын үнэн нүүр царай.Татвараа төлөөд стандартын дагуу ажиллаж байгаа дотоод гадаадынхныг хөөж гаргаад өөрсдөө хүрз барьсан х***а шиг л дайрч байна
Нэргүй 2025-11-13 203.169.50.8
Яасан даварсан хулгайч нар вэ? бүх зүйлийг улсын орлого болгоод хорь
Нэргүй 2025-11-13 188.162.254.33
Монгол улсын цагдаа нар кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд хятад улсын иргэн гэж нуудаг ядаргаатай энэ олон хулгайч луйварчин дарга нараа хэзээ баривчилж шоронд хийх вэ ??????