Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус албанд шинээр томилогдсон Х.Ганхуягт албан ёсоор ажлаа хүлээлгэн өглөө. С.Амарсайханы хувьд 2021 оноос хойш Шадар сайдаар ажиллаж байна.
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хүрээлэн, Стандарт, хэмжил зүйн газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Үндэсний итгэмжлэлийн төв, Шинэ хоршоо хөдөлгөөн, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Уур амьсгалын Үндэсний хороо, “Алтанбулаг” “Замын-Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүсүүд, Монгол Улс – ОХУ, Монгол Улс – Киргиз, Монгол Улс – Узбекстаны Засгийн газар хоорондын комиссын дарга, Монгол Улс – ИБУИХУ-ын дугуй ширээний уулзалтын монголын талын ахлагчийн ажил тус тус хамаардаг.
Сайнбуянгийн Амарсайхан Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байхдаа Онцгой байдлын алба хаагчдын цалинг 3 удаа нэмэгдүүлж, 2020 онтой харьцуулахад офицер бүрэлдэхүүний цалин 103, ахлагч бүрэлдэхүүний цалин 117 хувиар өссөн байна. Мөн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хувиар тооцох нөхцөлийг бүрдүүлжээ. Төв, орон нутаг дахь Онцгой байдлын салбар нэгж, Гал түймэр унтраах, аврах ангийн тоог нэмэгдүүлж, Эрэн хайх аврах нэгж 47 хувиар, хувцас хэрэглэл, албаны бэлэн байдал, нөөц хангалтыг 35 хувиар нэмэгдүүлсэн байна.
Түүнчлэн “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж тус хөдөлгөөнд 99 мянган малчин нэгдэж, 10 мянга гаруй хоршоо байгуулагджээ. Тэрээр Стандартын салбарыг дэлхийн жишигт хүргэхийн тулд стандартын үйлчилгээг цахимжуулах ажлыг эхлүүлээд байсан юм. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг Засгийн газрын тэргүүлэх чиглэл болгон тусгуулж, бүс орон нутгийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байлаа.
С.Амарсайхан Шадар сайдын албыг шинээр хүлээн авч буй Х.Ганхуягт дээрх бодлогуудыг үргэлжлүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэхийг захиж, Монголын ард түмний аюулгүй орчинд ажиллаж амьдрах баталгааг хангахын төлөөх үйлсэд нь амжилт хүслээ.
3,548.92






















































ХУД-ийн иргэн Ш.Раднаа: МАЛЧНЫ ХОРШООНД МАЛЧИД АМ САЙТАЙ БАЙНА ШҮҮ 2025-11-13 103.229.123.231
10 сарын эхээр би АХ аймгийн Жаргалант сумын Асайт багийн малчин айлд хэд хоносон юм. Жаргалант, Өндөр-Улаан сумын ойролцоо амьдардаг малчид өөрснөө шийдээд хоршоо байгуулсан гэнэ.Хоршооны гишүүд олон айл учир дотроо айл саахалтаараа бүлгэмтэй. Бүлгэмийн дарга нар хуралдаад хоршооны гол асуудлаа шийддэг гэнэ. Хуучин ганц ганцаараа байснаас одоо бүтээгдэхүүн борлуулахад хялбар, хямд болсон гээд малчин ам сайтай байна.Одоо Дундговь явж цагаан идээгээ борлуулна гэнэ.
Самраа 2025-11-13 203.91.116.130
1932 онд Хамтрал байгуулна гэж самарсан шиг Шинэ хоршоо хөдөлгөөн гэж баахан зээл олгоод, хэдэн малчид нь хуучин приусууд авч уналаа даа. Өөр ямарч өсөлт, амжилт гарсангүй. Төрийн төсвийн мөнгөөр гараа угааж дууслаа. Самарсайхан үнэндээ арай юм аа.
Зочин 2025-11-13 59.153.112.19
Шинэ хоршоо гэсэн юмыг одоо больмоор, сонгуулийн санал авахад л хэрэгтэй эд ш дээ, амарбаясгалангийн цавчааг одоо боль оо
Нэргүй 2025-11-13 66.181.182.75
Тэр чинь одоо тэртэй тэргүй одоо будаа болсоон !
Нэргүй 2025-11-13 103.212.116.61
33 тэрбумын идсэн уусан асуудал юу болов?…. Самарсайхан шиг хотын төвд оргилдоггүй усан оргилуур байгуулж болохгүй.
ХӨДӨӨНИЙ ХӨХ ӨВГӨН Ш.РАДНАА:АЖЛАА ХУРДАН ГАРТАА ОРУУЛАХГҮЙ БОЛ МАНАЙ ХӨДӨӨНИЙХӨН КОСТЮМЫН ГОЛ ГЭЖ ХОЧ ӨГДӨГ ЮМ ШҮҮ ГАНХУЯГ АА ХУРДАН 2025-11-13 103.212.117.184
Хотод төрж өссөн хүн байна. Гамшиг хөдөө л гарна.Ой, хээрийн түймэр, тарваган тахал, малын олон төрлийн гоц халдварт өвчин, зам даваа цаасанд боогдох, том гол мөрний үер усны аюул, ган, зуд бүгд хөдөө. ЗГ-ын гамшгийн үйл ажиллагаа нь аймаг сумын захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллага, иргэд гээд хөдөөгийн бүх байгууллага, хүнтэй харьцаж, хамтардаг ажил. Орон нутгийн ажлыг мэддэг болох хэрэгтэй. Амарсайхан түүнд сайн хэлж ажлаа хүлээлгэж өгөх хэрэгтэй.
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2025-11-13 103.212.117.184
Хотод төрж өссөн хүн байна. Гамшиг хөдөө л гарна.Ой, хээрийн түймэр, тарваган тахал, малын олон төрлийн гоц халдварт өвчин, зам даваа цаасанд боогдох, том гол мөрний үер усны аюул, ган, зуд бүгд хөдөө. ЗГ-ын гамшгийн үйл ажиллагаа нь аймаг сумын захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллага, иргэд гээд хөдөөгийн бүх байгууллага, хүнтэй харьцаж, хамтардаг ажил. Орон нутгийн ажлыг мэддэг болох хэрэгтэй. Амарсайхан түүнд сайн хэлж ажлаа хүлээлгэж өгөх хэрэгтэй.
Зочин 2025-11-13 103.212.117.184
Зөв байна. Ингэж өмнөх нь дараагийн хүндээ ажлаа сайн хэлж өгч хүлээлцэн, цаашид ч харилцаа холбоотой ажиллах хэрэгтэй.
Нэргүй 2025-11-13 202.9.40.205
Заа чи битгий манжлаад баярлаа баярлх болоогүйээ.
Нэргүй 2025-11-13 202.131.225.197
ЭНЭ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧЫГ ШОРОНД ЯВАХЫГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА