ХААН Банк "Эдийн засгийн төлөв байдлын тайлан-2026"-г харилцагчдадаа танилцууллаа

ХААН Банк "Эдийн засгийн төлөв байдлын тайлан-2026"-г харилцагчдадаа танилцууллаа

ХААН Банк "Эдийн засгийн төлөв байдлын тайлан-2026"-г харилцагчдадаа танилцууллаа

ХААН банкаас өчигдөр /2025.11.12/ "Эдийн засгийн төлөв байдлын тайлан-2026"-г нэгдсэн байдлаар танилцууллаа. Ингэхдээ тус уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, дотоод болон гадаад очны нөлөөлөл, цаашдын чиг хандлага, төлөвийг тоймлон шинжилсэн "Эдийн засгийн төлөв байдлын тайлан-2026"-г ХААН Банкнаас томоохон аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, корпорейт харилагчдадаа танилцууллаа. Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч, үнэ цэнийг бий болгогч томоохон аж ахуйн нэгж, групп компаниудын бизнесийн болон стратегийн шийдвэр гаргалтад бодитой дэмжлэг үзүүлэх зорилготой тус тайланг банкнаас гурав дахь жилдээ ийнхүү бэлтгэн танилцуулсан бөгөөд эдийн засгийн өсөлт, валютын ханш, инфляцын түвшин зэрэг голлох үзүүлэлтүүдийн гүйцэтгэл болон ирээдүйн таамаглалыг ХААН Банкны дотоод аргачлалд үндэслэн тооцож, шинжээчдийн зүгээс мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт өгснөөрөө онцлог юм.

Тус арга хэмжээний үеэр Эдийн засгийн төлөв байдлын тайлангаас гадна банкны онцлох цахим бүтээгдэхүүн, Процесс Ре-инженерчлэлд AI автоматжуулалтыг ашиглах талаар илтгэл, мөн "Хамтдаа бүтээх ирээдүй" хэлэлцүүлэг өрнүүлж, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын чиглэлээр авч хэрэгжүүлж буй сайн туршлагаасаа аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд хуваалцсан юм.

ХААН Банк Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмрээ оруулж буй томоохон аж ахуйн нэгж байгууллагуудад Corporate банкны цогц үйлчилгээг  мэргэшсэн банкируудаараа дамжуулан 2005 оноос эхэлж хүргэж ирсэн. Мөн үүнээс гадна бизнесээ алсын хараатай удирдан чиглүүлэх, шийдвэр гаргахад дэмжлэг чиг баримжаа болох шинэ соргог мэдээ мэдээллийг тогтмол хүргэхэд анхаарч, банкны зүгээс эдийн засгийн төлөв байдлын тайланг ийнхүү жил бүр бэлтгэн танилцуулдаг уламжлал тогтоод буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж