Японы ерөнхий сайд Санаэ Такаичи албан тушаалаа хүлээж авснаасаа хойш ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүлж байна. Тэрбээр парламентын хуралдааны хуваарьтай өдөр үүрийн 03:00 цагт ажилдаа ирсэн нь олны анхаарлыг татав.
"Asahi Shimbun", "Mainichi Shimbun" сонинуудад мэдээлснээр, Такаичи арваннэгдүгээр сарын 8-ны өдөр 03:01 цагт Акасака дахь гэрээсээ гарч, 03:04 цагт албан өрөөндөө иржээ. Ингээд Төлөөлөгчдийн танхимын Төсвийн хорооны асуултуудад бэлдэж, гурван цагийн турш нарийн бичгийн дарга нартайгаа хуралдсан аж.
Ерөнхий сайд болон бусад сайд нар Төсвийн хорооны хуралд бэлдэж өглөө эрт ирэх нь нийтлэг боловч үүрийн 03:00 цаг үнэхээр ер бусын хэмээн олон нийт шагширч байна. Түүнийг яагаад 03:00 цагт ирснийг Төсвийн хорооны хурлын үеэр асуухад гэрт нь хуучны факс машин л байдаг тул ажил дээрээ эрт ирж, асуултуудад бэлдэх шаардлагатай байсан гэж хариулжээ. Мөн нарийн бичиг, хамгаалалтын ажилтнууд, жолооч нарт төвөг удсандаа хүлцэл өчжээ.
Такаичи одоогоор ерөнхий сайдын амьдардаг албан ёсны байрандаа нүүж ороогүй байгаа аж. Хурдхан шиг албан ёсны байрандаа нүүж орвол дээргүй юу гэж Японы Үндсэн хуульт ардчилсан намын гишүүн Такахиро Күроива хэлэхэд Такаичи хариуд нь "Би Өмнөд Африкт Их-20-ийн уулзалтад оролцох шаарлдагатай байгаа. Хуваарь тодорхой болчихвол аль болох хурдан нүүж орно" гэжээ.
Японы гурав дахь том сөрөг хүчин Ард түмний ардчилсан намын ерөнхий нарийн бичиг Казүюү Шинба үүнд шүүмжлэлтэй хандаж байна. Тэрбээр "Хэрвээ ерөнхий сайд нь 03:00 цагт ирэх юм бол бусад ажилтан 01:30 юм уу 02:00 цагт ирээд хүлээх ёстой биз дээ. Хүний бие физилоги ийм зүйлийг тэсч дийлэхгүй" гэжээ.
Угтаа бол Такаичигийн засаг захиргаа ажлын цагийн дээд хязгаарыг өөрчлөхөөр зорьж байгаа билээ.
Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Минорү Кихара нөхцөл байдлыг зөөлрүүлэн мэдэгдэл хийхдээ "Төсвийн хорооны асуултад үнэн зөв хариулах, парламентын хэлэлцүүлгийн жигд явуулахын тулд бэлтгэл шаардлагатай байдаг нь үнэн. Ерөнхий сайд ажил, амьдралын тэнцвэрийн тухай ойлголтыг үгүйсгэдэггүй. Тал бүрийн авьяас чадвартай хүмүүсийн тайван ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн тулд ажил, амьдралын тэнцвэрийг дэмжих нь чухал" гэжээ.
Такаичи үүрийн 03:00 цагт ажилдаа ирсэн тэр өдөр орой нь 19:50 цагт харьжээ.
Тэрбээр ажил, ажил гэсэн зарчимтайгаа анх удаа харуулж байгаа юм биш. Тодруулбал, өнгөрсөн сард Либерал ардчилсан намын даргаар сонгогдсоныхоо дараахан тэрбээр "Би ажил, амьдралын тэнцвэр гэсэн нэр томьёог хөсөр хаяж байна. Ажилла, ажилла, ажилла, ажилла, бас дахин ажилла" гэж тунхаглажээ.
3,548.92






















































Нэргүй 2025-11-13 103.212.118.247
Сайн будаач гэхээр сахалаа будах гэдэг үг байдаг даа. Трампын магтаалд урамшаад бүр…
Нэргүй 2025-11-13 178.174.229.45
MANAI DANJAADUUD ANAA N ZOVDOG BOLOV UUU `? MONGOLCHUUD GJ UD BOLTOL UNTSAN TENGER GEDESTEI BOLTLOO IDSEN ZOVLON TOOSHSON ZALHUU HERUULCH BERTEGCHIN ARD TUMEN BH YUM
Зочин 2025-11-13 89.147.101.131
Энэ бол буруу жишиг. Ямар робот биш
Нэргүй 2025-11-13 103.229.121.22
Манайд нэг ийм мундаг авгай ЕС болоосой!!!
Нэргүй 2025-11-13 49.0.147.143
manai darga nar shunu showdaj ihevchlen 11 tsagt ajildaa irdeg
Нэргүй 2025-11-13 174.114.218.139
jenko ats 1 jil xyraldaa irsengui
zochin 2025-11-13 71.229.150.6
Huld ni chiregdej yadargaanii tuil boloh yum bna
Т 2025-11-13 66.181.185.243
манайд бүр сараар тасалдаг гишүүд б.ааа
Нэргүй 2025-11-13 103.212.118.220
shuniin 3 tsag malaa
Нэргүй 2025-11-13 188.162.254.33
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг ийм л ганц хунээр сольё !!!!!!!!!!!!!
zochin 2025-11-13 202.21.105.21
Gaihaltai uneheer bishermeer ym shuu.
Нэргүй 2025-11-13 103.229.122.15
uhsen zugeer henheg gaj gar l gsen ug shdee ugluu 5-6 tsag irsen bol gaiham shig geh bailaa shuniin 3 tsag bol chutguriin guiltiin tsag tegheer ene bas l surug energy surug huchind hayraldaa tuugeer udirduulag l gar gsen ug shdee
Нэргүй 2025-11-13 59.153.115.252
Маанаг