АНУ-ын засгийн газар түүхэндээ хамгийн урт хугацаанд буюу 43 хоногийн турш үйл ажиллагаагаа зогсоосны эцэст эргэн сэргээлээ. Ерөнхийлөгч Дональд Трамп тэг зогсолтыг зогсоох зардлын тухай хуульд өнөөдөр гарын үсэг зурав. Хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим Лхагва гаригийн орой 222-209 харьцаатайгаар баталсанаас хэдхэн цагийн дараа Трамп ийнхүү хууль болгон баталж байна.
Засгийн газрын үйл ажиллагаа аравдугаар сараас хойш зогссоноор маш олон хүн их хэмжээгээр хохирсон. Энэ хугацаанд холбооны 1.4 сая орчим ажилтан цалингүй чөлөө авсан, эсвэл цалингүй ажиллаж байсан. Түүнчлэн хүнсний тусламж тодорхойгүй байдалд орж, улс орон даяар агаарын тээврийн үйлчилгээ тасалдсан зэрэг олон сөрөг нөлөө бий.
Агаарын тээврийн үйлчилгээний саатал Талархлын баяраас өмнө хэвийн байдалдаа орох төлөвтэй байна. Төлөөлөгчдийн танхимын санал хураалтад оролцохоор Вашингтон явах гэсэн конгрессын гишүүдэд агаарын тээврийн саатал шууд нөлөөлжээ. Висконсин мужийн Бүгд найрамдах намын гишүүн Деррик Ван Орден л гэхэд Төлөөлөгчдийн танхимд саналаа өгөхийн тулд 1609 км замыг мотоциклоор туулсан байна.
Одоо батлагдаж буй хуулийн төсөл нь зөвхөн нэгдүгээр сарын 30-ныг хүртэл засгийн газрыг нээлттэй байлгах санхүүжилтыг шийдэж байгаа аж. Тэгэхээр он гарсны дараа хууль тогтоогчид засгийн газрыг санхүүжүүлэх арга замыг дахин олох шаардлагатай болно.
3,548.92






















































Холбоотой мэдээ