МАН дотор өрнөж буй тамганы зодооныг Удирдах зөвлөлөөс байгуулагдсан ажлын хэсгийнхэн намжаахын тулд “Хонь бүрэн, чоно цатгалан үлдэх” сценарь барьж ажиллаж байна. Ердөө хоёр хоногийн дараа МАН-ын Их хурал болно.
Эвлэрүүлэх ажлын хэсгийн ахлагч, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатарын хэлсэнчлэн УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар МАН-ын даргад нэр дэвшихгүй болсоноо албан ёсоор мэдэгдэж өрсөлдөөнөөс гарлаа.
Талууд ч тохиролцоонд хүрсэн байж мэдэхээр буй.
Учир нь, УИХ-аа УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, намаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх авах, Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа удирдан үлдэх хувилбар дээр тогтов уу гэдэг дүр зураг бууж буй.
МАН-ын даргад УИХ-ын 2024 оны сонгуульд тойрогт нэр дэвшин өрсөлдөж сонгогдсон хэд, хэдэн гишүүний нэр сонсогдсоноос хамгийн боломжит сонголт УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал гэдэг яриа өрнөж байна. УИХ-д гурав дараалан сонгогдож, Засгийн газрын танхимд ажиллаж ачаа үүрч ирсэн түүнийг намын гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөх кандидат гэж харж байгаа бололтой.
Улс төрд хөл тавьсан үеэсээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойр нөхөрлөж итгэл алдаагүй ганц дүү гэж тодорхойлж болно.
УИХ-ын даргын асуудлыг МАН-ын Их хурлын дараа шийдвэрлэх чиг барьсан ч УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан талаас хүнээ тавихаар болсон гэх яриа саарал ордонд түгэж байна. Хэрвээ энэ яриа баттай бол УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн УИХ-ын дарга болох нь. Г.Тэмүүлэн гишүүний хувьд УИХ-ын 2016 оны сонгуулиас эхлэн парламентад гурав дараалан сонгогдон ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын дарга болоход чадахгүй, мэдэхгүй, туршлага дутах зүйл гарахгүй.
Өөр нэг хувилбар нь УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар УИХ-ын даргад нэр нь дэвшиж мэдэхээр буй. УИХ-д гурав дараалан сонгогдсон, дипломатч мэргэжилтэй түүнд туршлага дутах асуудал гарахгүй. Гол нь Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүн гэгддэг түүнийг УИХ-ын дарга болговол Д.Амарбаясгалан талынхан хүлээн зөвшөөрөх үү гэдэг асуудал босч ирэх юм.
Нүүрсний хулгайтай тэмцсэнийхээ төлөө намаа хагалган бутаргасан ял зэмд унаад байгаа Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд энэ удаад намын даргын өрсөлдөөнөөс гарснаар зөвхөн танхимаа удирдах ажилд анхаарах сонголттой туллаа.
Гэхдээ түүний улс төр зөвхөн Засгийн газрыг удирдсанаар цэг тавигдахгүй 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх болов уу гэдэг таамаг яригдах болсон. Хоёр жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч, дэвшээгүй ч Засгийн газар хэр сайн ажиллахаас угтаж ирэх хоёр сонгуульд Ардын нам ард түмнээрээ ямар дүн тавиулахаа шийдүүлэх учиртай.
МАН-ын тамганы төлөө УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарыг ид "зодолдож" байх үед МАН-ын даргад нэр дэвшин өрсөлдөхөө зарласан хүн бол Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав юм. Гэхдээ түүний энэ мэдэгдэлд Удирдах зөвлөлөөс байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар "Б.Лхагважав аа боль" гэх үгийг хандаж хэлээгүй ч МАН-ын даргад нэр дэвших хүн нь УИХ-ын 2024 оны сонгуульд тойрогт нэр дэвшин өрсөлдөж, УИХ-д сонгогдсон, намынхаа гишүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой" гэсэн үгнээс нь харж болно.
МАН-ын Их хурал нь 2200 гаруй төлөөлөгчтэй бөгөөд Удирдах зөвлөлөөс барьж буй сценарыг дэмжих үү, тас цохин өөр хувилбар луу шилжүүлэх үү гэдгийг харахад ердөө хоёр хоног үлдлээ.
Г.ХОРОЛ
3,548.92





















































А 2025-11-13 103.229.123.210
Эх орон ард түмний төлөө ажиллах нэг ч хүн алга бүгдийг нь чөтгөр аваг
Иргэн 2025-11-13 103.229.123.169
ямар баясгалан чинь шоронд орно биз дээ?!
Нэргүй 2025-11-13 66.181.184.118
шоронгоос нь мултлах хувилбар болоод бгаа юм биш үү
yag l unendee. нэхэх эрх зүйн үндэстэй 2025-11-13 66.181.184.147
2 хулгайч Занданшатарыг 2 талаас нь шахаж хавчих гэсэн их санаатай пээдийж яванаа. ккк. Өнөөдөр МАН их хурлаа хийж хулгайчдаасаа салах их цэвэрлэгээ хийж чадвал өөр хэрэг одоохондоо иргэд тэгтээ итгэл алдарч нүүр буруулчихаагүй хулгайчдаасаа салчих байх гэх хүлээлтэй л байцгаанааа.Цэвэлэж чадахгүй бол намаа тараах,эсвэл 28 онд иргэд жинхэнээсээ нүүр буруулж баяртай гэх болноо. Зоригтой хулгайчдаас салах шийдвийг гаргаж 4 дэх цэвэлэгээг хийж чадвал цаашдын ажилднамаа улс орон, иргэдэд хэрэгтэй.
Нэргүй 2025-11-13 66.181.184.147
ТЬэмүүлэн бол архайгйн ээфүү Цэрэнгийн үргэлжлэл тул намын удирдах ямар ч албанд таарахгүй ээ.Ээфүү цэрэн гэгч бол манж хүн халх монголийг Манжид уусгах бодлого ямагт барьж ирсэн байдаг
Санаа 2025-11-13 66.181.187.26
энэ нам дараагийн сонгуульд угаас гарахгүй, Зандан өвөө энэ суудалд удаан суухгүй
Наран 2025-11-13 122.201.31.125
Учрал барахгүй. Лхагважав хамаагүй дээр.
Zochin 2025-11-13 63.250.179.194
Hulgaigaa nuugaad, munguu huvaagaad maniusiinhaa deer baaj sheegeed saihan yavah geed baigaam biz de. Denduu doromjilj chadaj baigaam shu.
Нэргүй 2025-11-13 66.181.182.75
МАН-ыхан ямар ч бантан зуурсан хуваагаад л гудардаг улс шүү дээ, эцэстээ ийм л болно ! Өчигдөрхөн хамаг булайгаа дуудалцаж, гэдсэндээ хөлөө хийлцэж байснаа өнөөдөр юу ч болоогүй юм шиг инээлдээд л алхаж явдаг. Харин нөгөө эдний хэрүүл тэмцэлд татагдан ороод ярдаг нохой шиг арзаганаж бсан Булгантуяа, Сайнзориг, Баярба атар билүү (Ширмэнтуяагийн нөхөр)……. тэд нар л хохирч, хоосорч, халагдаж хөөгдөж, хөгөө хөлдөө чирч нтр болдог доо….. МАН-ын мөн чанар, төрөлх араншин нь тийм юм доо !!!
Иргэн 2025-11-13 103.57.94.165
ЖДҮ-чин Учрал л биш шүү🤮🤮🤮
Нэргүй 2025-11-13 103.57.93.143
нам нэртэй хулгайн бүлэглэлийг тараахгүй бол….
Нэргүй 2025-11-13 103.212.117.94
ene huuruud ingeel tohirool nam jim bolno. mongold hezee ch yu ch uneneesee baidaggui l***r
Нэргүй 2025-11-13 178.174.229.45
ZANDKA GANTSAARDAV BOLOLTOI . NUURSNII HULGAICH NAR NIILEED BUZAR BULAIGAA NUUHAAR SHIIDSEN BOLOLTOI
иргэн 2025-11-13 66.181.191.11
Эх орноосоо урвагчид
Нэргүй 2025-11-13 202.9.40.20
Мөнхбаатар гишүүн л УИХ-ын даргын суудлыг зөв чиглүүлээд авч явж чадна.
Нэргүй 2025-11-13 172.225.79.192
Хахах
Нэргүй 2025-11-13 103.57.93.243
ХУЛГАЙЧ хулгайчийг бариарай гэдэг үг АН-д яг тохирдог нь гайхалтай. Тиймээс цаг алдалгүй тарах ёстой нам нь АН мөн. Өдгөө Дэлхийд монголын АН шиг туйлширал.хэрүүл зонхилсон нам ховороо. Дэлхийд ч рдчилал гэж бурах буурсаар аж.Энэ намыг цоо шинэ өнцгөөс харж дорвитой өөрчлөн зохион байгуулчих аавын хүүхдүүд гарч ирэх нь хүлээгдсээр…
Нэргүй 2025-11-13 188.162.254.33
35 жилийн омно Монгол улсыг бар болгоно гэж байгуулагдаад Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд улныхан гэж доромжлоод гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж туршилт хийж байгаа Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!
Нэргүй 2025-11-13 202.126.88.212
кино кино
Нэргүй 2025-11-13 202.21.100.164
Ороо нь ороогоороо жороо нь жороогоороо гэж. Амарбаясгалан хулгайчийг явуулаад оронд нь хулгай Ганзориг хүү Тэмүүлэнг тавих юм биз дээ. ой гутчихлаа
Нэргүй 2025-11-13 103.212.162.100
Хулгайчийн хүү Г.Тэмүүлэн лав биш шүү. Цогтбаатар спикер байж болох хувилбар
Нэргүй 2025-11-13 66.181.191.128
Сү-гийн фракцийг дэмжиж болохгүй ээ
Хахахаха 2025-11-13 202.9.46.59
СӨНӨТҮГЭЙ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫН НАМАА!!!!!
Зочин 2025-11-13 59.153.112.235
УИХ ын даргад мэдлэг өоловсрол ажил амьдралын туршлагаараав тохирох хүмүүс бол Бямбацогт ба Д Цогтбаатар юмаа Олигархийн хүү Тэмүүлэнг оцшор гээд чриад байсан даа Тэр хуьиын өидзнесээ л өодно Олигархийн охин Номинн төрөө намаа муухай харагдууллаа Тэмүүлэн тиймэрхүүил байна Монголын таоаар мэдлэг муу
УИХ-ын хэд хэдэн дарга, орлогч нартай олон жил ойр ажилласан ТГ-ын ахмад ажилтан Ш.Раднаагийн онош ийм байна. 2025-11-13 103.212.117.184
УИХ-ын даргад хамгийн тохирох хүн бол МӨНХБААТАР. Манай Хөвсгөлийн 3 гишүүн бий. Нөгөө хоёр нь булгиатай, бусгаатай. МӨНХБААТАР БОЛ ЭЛДЭВ ХЭЛ АМАНД ӨРТӨӨД БАЙДАГГҮЙ. ХҮНТЭЙ ЭВ ЗҮЙГЭЭР ХАРЬЦААД БАЙДАГ, ХҮЛЭЭЦТЭЙ. ОЛОН НАМЫН ОЛОН ААШ АРАНШИНТАЙ, МАНАЙ ХӨДӨӨНИЙХНИЙ ЯРЬДГААР ОЛОМНЫ ЦАНХТАЙ ОЛОН ГИШҮҮДИЙН УЧРЫГ НЬ ОЛОХ ХҮН БОЛ МӨНХБААТАР.ЖААХАН УДААВТАР БАЙЖ МАГАДГҮЙ. Ямар сайндаа ЕС намайг ажлаа яагаад халсныг мэдээгүй байна гээд хээв нэг байж байхав.
Нэргүй 2025-11-13 103.212.162.100
БАЙЖ БОЛОХ ХУВИЛБАР, ДЭМЖИЖ БАЙНА
Нэргүй 2025-11-13 202.126.89.62
Нэр тодорхой болсон талаар ТЕГ т ирлээ. Шалгаж байгаа болно.
Нэргүй 2025-11-13 103.212.119.94
Нам нэртэй хулгайч луйварчид жүжиг тавьж тоглолт хийчих юмаа
Нэргүй 2025-11-13 103.14.39.154
нэгдэж нийлж идэж уулаа одоо хана тэхүү одоо улс орноо бод тэхүү харыг хараар шарыг шараар солилоо одоо сэтгэл шуналаа дар тэхүү энэ улс эх орон иргэн чинь цөхөрч сүйрч дуусах гээд байна
Түй! 2025-11-13 202.9.46.59
Зайл хулгайчуудаа. Хулгайчууд хоорондоо хуйвалдаад хулгайгаа харилцан дарж нуун унтраах тактиктай байна. Монголын Нүүрсний Хулгайчдын Нам тар!!!!
Нэргүй 2025-11-13 103.212.116.61
Хар нохойнууд.. Бүгдийг нь 28 онд алгасая… МАН-г тараа…
хүннү 2025-11-13 122.201.31.44
Тэмүүлэн байж болох хувилбар шүү.
Нэргүй 2025-11-13 103.212.162.100
ЭУБҮ-ийг тонож МАН болоод хүүгийнхээ нэрээр сугарч өршөөгдсөн Ганзориг хүүгээ спикер болгох уу.ҮГҮЙ ШҮҮ
Нэргүй 2025-11-13 103.212.117.94
JDU cin. aav ni erdent uildveriig culmusun hulgaich. hol ochij hucaarai muu umhiinuudee
Зочин 2025-11-13 202.126.90.94
ман хулгайчууд идсэн уусан мөнгөө төлөөд шорондоо ороорой өмхий хулгайчууд талаар дараагийн сонгуульд царайгаа битгий харуулаарай далд орцгоо
Зочин 2025-11-13 203.23.199.2
Хэрвээ үнэн бол Тэмүүлэн хамгийн зөв хувилбар байна
Зочин 2025-11-13 203.23.199.2
Хэрвээ үнэн Тэмүүлэн хамгийн зөв хувилбар байна
Нэргүй 2025-11-13 188.162.254.33
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!
Нэргүй 2025-11-13 202.126.90.197
улиг2
Зочин 2025-11-13 66.181.179.76
Тар тар