Украины 2 сайд авлигын хэргээр огцорч байна

Украины 2 сайд авлигын хэргээр огцорч байна

Украины 2 сайд авлигын хэргээр огцорч байна

Украины Эрчим хүчний болоод Хууль зүйн сайд нар эрчим хүчний салбар дахь авлигын хэрэгтэй холбоотойгоор албан тушаалаасаа огцорлоо. Ерөнхийлөгч Зеленский Эрчим хүчний сайд Свитлана Грянчук, Хууль зүйн сайд Херман Халущенко нарыг огцруулж буйг Лхагва гаригт зарлав.

Тус улсын авлигатай тэмцэх байгууллагууд Даваа гаригт хэд хэдэн хүнийг эрчим хүчний салбарт ойролцоогоор 100 сая ам.долларын хөрөнгө завшсан схемийг зохион байгуулсан гэж буруутгасан. Үүнд үндэсний цөмийн оператор болох Энергоатомын албан тушаалтнууд мөн багтаж байна. Мөн ерөнхий сайдын орлогч асан Алексей Чернышов, Зеленскийн хуучин телевизийн студи болох "Kvartal95"-ийн хамтран эзэмшигч, бизнесмэн Тимур Миндич нар багтжээ.

ОХУ-ын арми Украины эрчим хүчний дэд бүтцэд халдсаны хариуд барьж буй бэхлэлтийн гэрээт гүйцэтгэгчдээс Хууль зүйн сайд Херман Халущенко болон бусад гол сайд, албан тушаалтнууд төлбөр авсан гэж буруутгагдаж байна.

Халущенко, Грянчук хэн хэн нь өөрсдийгөө хууль зөрчөөгүй гэж мэдэгдэж буй.

Украины Үндэсний авлигатай тэмцэх товчоо болон Авлигатай тэмцэх мэргэшсэн прокурорын газар хамтран 15 сарын турш мөрдөн байцаалт явуулсан. Энэ хүрээнд нийт 1000 цагийн аудио бичлэгийг хянан шалгасан аж. Эцэст нь засгийн газрын гишүүд болон бусад албан тушаалтан их хэмжээний мөнгө угаасныг зарлаж, бэлэн мөнгөөр дүүрсэн уутны зургийг нийтэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СЛАВА РОССИИ 2025-11-13 66.181.161.34

СЛАВА КОКАЙНЕ, ГЕРОЙН СЛАВА

Avatar

MONGOL 2025-11-13 202.9.46.144

Поп ерөнхийлөгчтэй Улсад энэ бол хэлмэгдүүлэлт байх үндэслэлтэй, Манайд ч бас ажиглагдаад л байгаа.

Avatar

ард түмэн 2025-11-13 202.21.125.66

ЭНЭ ДАЙНД ЯВЖ ҮХЭЖ БАЙГАА ЗАЛУУЧУУД АМИА НЭГ МУУ АВИЛГАЧДЫН ТӨЛӨӨ ЗОРИУЛЖ БАЙСАН ХЭРЭГ БОЛЛОО ДОО.
ХҮНИЙ АМИЙГ ХЭН ЮУ Ч ОРЛОХГҮЙ ТӨЛӨХГҮЙ, ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ ГАЗАР НУТГИЙН ТӨЛӨӨ АЛТАН АМЬ БҮЛЭЭН ЦУСАА ЗОРИУЛНА ГЭЖ МӨНХ АМЬДРАХГҮЙ ҮХЭЭД АМЬДРАЛАА ХӨНДЛӨГӨӨС ХАРАХГҮЙГЭЭС ХОЙШ ЭНЭ НАСАА ҮХЭЛ РҮҮ ЦАГ БУСЫН ЗҮЙЛ РҮҮ ЗОЛЬЦИХГҮЙХЭН ШИГ ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ, УКРИАН ОРОС ОРНЫ ЗАЛУУЧУУД ЭХ ОРНООСОО ДҮРВЭХ ХЭРЭГТЭЙ, УТГАГГҮЙ ДАЙН ГЭЖ

Avatar

Зөв 2025-11-13 202.9.46.59

Өөрийгөө илчлэх 27-р тушаал шиг байна. Зөв.

Avatar

СЛАВА УКРАИНЕ 2025-11-13 202.126.88.118

Энэ хулгайч луйварчидыг эх орноосоо урвасанд тооцон,,,,, бүх насаар нь шоронд хатаах бизээ,,,,,,

Avatar

Нэргүй 2025-11-13 203.91.115.37

Манайд чинь Ц.Нямдорж гэж хүн эрчим хүчний салбарт 6 жилийн туршид 40 сая долларын шахаа хийсэн. Харин тэгтэл бүр дэвшсэн шүү дээ. Сайдаас буухгүй байж байгаад тэтгэвэрт гарсан байх шүү.

Avatar

Нэргүй 2025-11-13 66.181.189.31

хөөрхий та нар минь хайрт украйныха ийм муухай мэдээг байрлуулж яаж байгаа юм энэ лав оросын явуулга байхаа тээ

Avatar

Нэргүй 2025-11-13 202.126.88.118

Оросын хулгай авилагын тухай бичээд ч хэрэггүй нэмэргүй,,,,орос орон авилагач хулгайчуудын эх орон болсон,,,,,украин улс авилагх хулгайтайгаа тэмцэж байгаа нь бахархалтай байнаа,,,,бичилгүй яахав,,,муу муухайг ил тод илчилэн бичиж мэдээлэж шүүж яллаж байж эх орон цэвэршинэ шүүдээ,,,,дебиль ээ,,,

Avatar

zochin 2025-11-13 71.229.150.6

Delhii niiteer medeelj bna huue

Avatar

Нэргүй 2025-11-13 103.229.121.22

Украины "Энергоатом"-ын захирал Дмитрий Нестерук ОХУ-ын Гадаад тагнуулын албаны агент байсныг илрүүлэн баривчилжээ!!!

Avatar

Нэргүй 2025-11-13 103.168.34.249

Ха ха авилгачийг агент тагнуул гэчжээ

Avatar

Нэргүй 2025-11-13 185.241.208.185

Ха ха ха, нацист алиалагч Зеля идэж уусан мөнгөний мөрөө баллаж устгаж байна!
😄😂😝🤣😆

Avatar

Нэргүй 2025-11-13 66.181.182.75

Чи ямар тэнэг юм бэ ? Мөнгө идсэн ноходыг Зелья халсан хөөсөн бна ш дээ !

Avatar

Нэргүй 2025-11-13 124.158.120.198

Эхлээд жараахайнуудаа түүж иддэг. Дараа нь аараө идүүлдэг бичигдээгүй хууль дэлхийд үйлчилдэг юм. Шууд том тулаа барьж иддэг зарчим, алдах юмгүй порлитаруудад байдаг.

Avatar

Нэргүй 2025-11-13 81.155.244.177

ийм тэнэгүүд зөндөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж