Тухайлбал, “Эрүүл мэндийн салбарын цахимжилт ба хүний эрх, хувийн мэдээллийн эрсдэл” хэлэлцүүлэг 2025 оны арваннэгдүгээр сарын 17-ны 14:00 цагт, “Олон нийтийн сүлжээний бодлого, эрх зүйн зохицуулалт” судалгааны хэлэлцүүлэг арваннэгдүгээр сарын 27-нд, харин “И-Монголиа: Иргэний бүртгэлийн цахимжилт дахь хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ” судалгааны хэлэлцүүлэг арванхоёрдугаар сарын 2-нд тус тус болох юм.
Мөн 2025 оны арваннэгдүгээр сарын 22-ноос арванхоёрдугаар сарын 2-ны хооронд “Хүний эрх ба технологи” сэдэвт олон нийтийн хяналт, судалгааны тайлан танилцуулах, “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийг сурталчлан таниулах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг:
-Мэдээллийн хариуцагч байгууллагууд жил бүрийн нэгдүгээр сард ХЭҮК-т зөрчлийн бүртгэлээ хүргүүлэх үүрэгтэй ч зарим байгууллага энэ үүргээ биелүүлэхгүй байгаа нь анхаарал татаж байна.
2025 оны байдлаар бүртгэгдсэн зөрчлийг салбараар нь харвал:
- Банк, санхүүгийн салбар – 1954 тохиолдол
- Эрүүл мэндийн салбар – 798 тохиолдол
- Боловсролын салбар – 2357 тохиолдол
- Харилцаа холбоо – 5 тохиолдол
Сүүлийн үед хүнсний үйлчилгээний газрууд болон дэлгүүрүүд үйлчлүүлэгчдийн дүрс, дуу, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд түгээж, хүний нэр төр, алдар хүндэд халдах тохиолдол олширсон. ХЭҮК энэ асуудлаар нийслэл, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс болон CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрийн төлөөлөлтэй уулзаж, хяналтын камерын бичлэгийн ашиглалт, хадгалалт, дамжуулалттай холбоотой хууль зөрчлийн талаар хэлэлцсэн. Тухайлбал,
- Хяналтын камерын бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтлэх, гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглох;
- Камерын бичлэгийг зөвхөн хуульд заасан зорилгоор, тухайлбал гэмт хэрэг, зөрчил шалгах үед эрх бүхий байгууллагад өгөх;
- Камер ажиллаж буйг илтгэсэн анхааруулах тэмдэг, тайлбар заавал ил байрлалд тавих;
- Иргэдийн дүрс, дуу, бичлэг зэрэг хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй түгээх нь хууль зөрчсөн үйлдэл болохыг анхааруулах.
- Хүний оролцоогүй цахим боловсруулалт хяналтгүй явагдаж болзошгүй эрсдэлтэй
ХЭҮК-аас мөн хиймэл оюун ухаан, автоматжуулсан систем ашиглан хүний оролцоогүйгээр мэдээлэл боловсруулах технологийн хөгжилтэй холбоотой хүний эрхийн эрсдэлийг судалж байна. Иргэдийн хувийн мэдээлэл нь зөвшөөрөлгүйгээр ашиглагдах, буруу зорилгоор дамжуулагдах, цахим халдлагад өртөх эрсдэл бодитой байгаа тул төр, хувийн хэвшил хариуцлагаа өндөржүүлэх шаардлагатай. ХЭҮК цаашид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, мэдээллийн аюулгүй байдлын хяналт, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөж байна.
Зочин 2025-11-13 202.9.47.67
Мэдээллээ хамгаалж чадахгүй бол цахимжуулах хэрэггүй л баймаар. Цаасаараа байсан нь дээр. Нэг ч гэсэн хүн ажиллаад цалин авахад болохгүй нь юу байхав. Хүнд сурталгүй түргэн шуурхай үйлчилдэг байвал л боллоо.
Нэргүй 2025-11-13 202.9.46.77
тэр гэрэгэ коиск бүр хүн цалинжуулж дүүрэг газрын албан дээр мөн эмнэлэг бүх л зүыл РД нэхдэг төлбөр нь бүр даварсан байсан шүү банк гүйлгээ хийхэд яяРД нэхнэ бүгд
зочин 2025-11-13 66.181.189.40
Харин ч ийш тийш түгжирч явж, цаг зав, мөнгө алдахгүй Гэрэгэ үнэхээр ашигтай санагддаг шүү.
Нэргүй 2025-11-13 59.153.115.105
E-mongolia – аар хүний өмнөөс эмнэлэгт цаг товлосон байна лээ. Хувь хүний E-mongolia руу дурын хүн орж байгаа.
Иргэн 2025-11-13 103.68.107.106
Банкууд /ялангуяа ХААН/ гүйлгээний баримтанд РД бичихийг шаарддаг. Яагаад гэж асуухаар манай журам гэдэг.
Энэ хууль зөрчсөн асуудал мөн үү?
ХҮЭК-т 2025-11-13 66.181.191.128
2025.mn сайтаар тооллогод хамрагдаарай гэх юм. Ороод үзэхээр тэр чигтээ төрд байгаа иргэний мэдээллийг авах юм байна. Яагаад төрийн байгууллагуудаас авахгүй хувь хүнээс авах гэдэг юм бол? Хяналт байдаг юм болов уу?
Тэгээд хоржоонтой юм шиг хувийн мэдээллээ өгөхийг өөрөө зөвшөөрсөн товчийг дарж идэхжүүлэх юм гэнэ ээ. Шог хошин гэх үү, доромжлол гэх үү, …
Зочин 2025-11-13 122.208.148.58
Ер нь бол тэгсэн байх өндөр магадлалтай
Нямгэрэл 2025-11-13 59.153.86.198
Энэ ХЭҮК Нарантуяа цахим гэмт хэрэг гээд л Хаан Банк яриад байсан дараа нь худ болсон
Хугацаа нь дууслаа хийсэн юм я алга даа
Нэргүй 2025-11-13 103.57.94.90
ер нь бол чамайг та нарыг би хянана харин намайг та нар огт болохгүй гэсэн систeмтэй болсон биз
Нэргүй 2025-11-13 103.212.119.94
н**ш гэж төр засаг нэртэй хулгайч луйварчидын бүлэглэл самарч байна дөө
Нэргүй 2025-11-13 202.126.90.7
манай хөрөнгийг өгөхгүй удсан компанийн захирал банкин дахь дансны мэдээллийг олоод мэдчихсэн байж билээ. шууд харьяаллын банкруугаа утастаж гомдол мэдүүлсэн. харин ашгүй банк дор нь арга хэмжээ авч мэдээлэл өгсөн ажилтанд хариуцлага тооцож байсан
Нэргүй 2025-11-13 202.9.47.6
Дэлгүүр болон энд тэндээс хулгай хийж буй хулгайчыг Цагдаагын байгууллагад дүрс бичлэг, зурагтай нь өгөхөд огт ажиллаж барихгүй, шийдэхгүй байхад иргэд сошиалд тавьж өөрсдөө хайх, бусдыг хохирохоос сэрэмжлүүлэхээс өөр аргагүй шүү дээ.
Нэргүй 2025-11-13 202.9.47.6
Дэлгүүр болон энд тэндээс хулгай хийж буй хулгайчыг Цагдаагын байгууллагад дүрс бичлэг, зурагтай нь өгөхөд огт ажиллаж барихгүй, шийдэхгүй байхад иргэь сошиалд тавьж өөрсдөө хөй, бусдыг хохирохоос сэрэмжлүүлэхээс өөр аргагүй шүү дээ.
Тагнуулч 2025-11-13 202.126.89.111
маш зөв асуудал хөндөгдөж байна.
Нэргүй 2025-11-13 103.168.34.79
мэдээж. Тагнуулын Ганзориг А гаа авчихсан. Тэгээд энэ асуудлыг байнга л дардаг