Чуулган: Гуравхан саяулаа байж яаж ийм мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг юм бэ?

LiveЧуулган: Гуравхан саяулаа байж яаж ийм мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг юм бэ?

Чуулган: Гуравхан саяулаа байж яаж ийм мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг юм бэ?
16 : 23
2025-11-13

"Эрдэнэс Тавантолгой" компанийн 33 хувийг ард түмэндээ өгөх хэрэгтэй"

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Энэ таван жилийн төлөвлөгөө Засгийн газрын хугацаа, сонгуулийн жилтэйгээ давхцдаггүй юм. Тийм учраас энэ төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнд хариуцлага ярьж байгаа юм байдаггүй. Эхлээд бид хөгжлийн загвараа тодорхой болгомоор байна. Магадгүй бид аж үйлдвэр, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрээ хөгжүүлэх юм бэ гэдгээ сонгоод явах хэрэгтэй. Өнөөдөр Индонези улс гэхэд манай түүхий эдээ авч болноо. Гэхдээ манай улсад үйлдвэрээ барь гэж байна.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж:

-Усны асуудлаа илүү шийдэхгүй бол нэг хэсэг нь усгүй цангаж, тэндээсээ төсвийн орлогоо бүрдүүлээд, улс даяараа тэр төсвөөрөө амь зууж, усны асуудлыг зөвхөн говийн бүсийн гишүүд ярьдаг мэтээр ойлгож байна. Тэгэхээр улсын маань орлогыг бүрдүүлж байгаа нутаг усны иргэдийг хайрлаж, эрэмбийг нь дээшлүүлмээр байна. Хэрлэн-Тоонотын ТЭЗҮ гэхэд 10 тэрбум, Орхон-Онги төслийн ТЭЗҮ 13 тэрбум төгрөг гэж байна. Холбогдох яамны сайдуудаас тодруулахад энэ хэр бодитой вэ. "Эрдэнэс Тавантолгой" компанийн нэр хүнд яагаад ийм доод түвшинд байна вэ. Тиймээс яаралтай хувьчлах хэрэгтэй. Тус компанийн 34 хувийг төрдөө, 33 хувийг Хөрөнгийн бирж дээр, 33 хувийг нийт ард түмэндээ өгөх хэрэгтэй. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал:

-Усны төслүүдээ бодлогоор дэмжиж байж уул уурхайн салбарыг дэмжинэ. Хөрөнгө оруулалтын хавсралтад Орхон-Онги, Хэрлэн-Тоонотын ТЭЗҮ-г тусгасан. Энийг зөв хийхгүй бол дахин үр ашиггүй зардал гарна. Яам болгонд үр ашиггүй, хэрэгтэй хэрэггүй ТЭЗҮ хийж, боловсруулдаг. Усны бүх төслүүд нийгмийн ач холбогдолтой төслүүдийн эхэнд бичигдсэн. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Төсөв батлах шатандаа зөв, алдаагүй явъя гэвэл зураг төслөө сайн хийх ёстой. Бид энэ жил ТЭЗҮ-д 40 тэрбум төгрөг тусгасан боловч 20 тэрбум төгрөг болж буурсан. Бид Төсвийн хуулин дээрээ сүүлийн хоёр жилд хийсэн зураг төсөлтэй байна гэж хуульчилсан. Гэтэл сүүлийн хоёр жил хийсэн зураг төсөл улам цөөрөөд байна. Гурван жилийн өмнө хийсэн зураг төслийг төсөв батлагдах ёсгүй. Бид хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж байгаа бол стандартын дагуу ТЭЗҮ-гээ хийсэн байх ёстой. 

Өмч хувьчлалыг бид 1990-ээд оны үеийн сэтгэхүйгээсээ аль хэдийнэ салсан байх ёстой. Цүнх барьсан хувьчлал гэдэг зүйл өнгөрсөн зуундаа үлдсэн байх. Бид одоо нээлттэй хөрөнгийн зах зээл дээр олон нийтийг хангах хэлбэр рүүгээ явж байгаа. Ингэхдээ стратегийн хувьд төрд байх ёстой, татан буулгах ёстой гэдэг ангиллаа сайтар ялгах ёстой. Төрийн банк, Хөрөнгийн бирж хувьцаат компани болох ёстой. Бас алдагдалтай байгаа компаниудыг татан буулгах жагсаалтуудаа гаргасан. Хувьчлал ярих гэж байгаа бол ангиллыг нь зөв тогтоох шаардлагатай. 

УИХ-ын гишүүн С.Замира:

-Гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татах вэ. Төр засаг нь төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх гээд зүтгэдэг ч дунд, доод шатандаа замхарчихдаг. Тийм учраас данхайсан төрөө жижигрүүлж, яам болон тамгын газруудыг татан буулгах шаардлагатай. Гадаадын банкийг оруулж, өрсөлдөөнийг бий болгох ёстой. 

УИХ-ын гишүүн Г.Очирбат:

-2021-2025 оны таван жилийн хугацаанд Монгол Улсын татвар төлөгчдийн 117 их наяд төгрөгийг эрх баригчид зарцуулсан ч олигтой ажил хийгээгүй. Тайлан дээрх үр дүн нь 50 хувьтай. Цаашид ийм хариуцлагагүй байдлаа яаж таслан зогсоох ёстой юм бэ. Ийм байдлаар ажил хийх юм бол дахин сонгуульд өрсөлдөх хэрэг байдаг юм уу. Олон жил ажилласан сайд дарга нар нь ичих хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд дараагийн таван жил ийм сайхан болно гээд яриад сууж байдаг. Биелэлт нь хангагдаагүй бол ядуурлыг хоёр дахин бууруулна гэж ярьдаг байна аа. Ард түмэн энэ асуудалд анхаарах хэрэгтэй. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж, санал хураалтыг маргааш 11.00 цагт хийхээр хойшлууллаа. 

14 : 07
2025-11-13

"Хэнтийд түүхэн аялал жуулчлал хөгжүүлэхээр хийж буй ажлууд ирэх жил дуусна"

Үдээс хойшхи УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхэллээ. 

ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам:

-Залуучуудын маань нийгмийн нэг бүлэг учраас бүх яамд энэ асуудалд хариуцах ёстой. Төлөвлөгөөнд байгаа залуучуудын хөгжлийн индекс гурван жилд нэг удаа гардаг. Хамгийн сүүлд 2023 онд гарахад Монгол Улс 61 дүгээрт байсан бол одоо 2026 онд 59 дүгээр орно гэж зорьж байна. Залуучуудын хөгжлийн хуулийг орон нутаг, яамдууд дээр хэлэлцүүлсэн. Асуудлуудыг нэгтгээд Ерөнхий сайдад өгсөн. Хуулийн төслийг тун удахгүй оруулж ирнэ. 

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг:

-Ерөнхий сайдаас ганц нэг уулзалтад оролцсон. Татвартай холбоотой уулзалтад очсон. Тодорхой үр дүнгийн тухай л ярьж байна. Залуучуудынхаа тэмцээн уралдааныг дэмжиж байгааг ойлгож байгаа ч ажлын байртай болгох, орон байраар дэмжих асуудал дээр хойгуур оруулаад байж болохгүй байна. Орж ирж байгаа саналууд нь хоосон, маш ерөнхий, шалгуур үзүүлэлтгүй байна. Зүүн бүс бол түүхэн аялал жуулчлалын бүс. Тодорхой ямар зорилтууд байгаа вэ?

ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам:

-Хэнтий аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тогтворой аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл намайг ажил авахад гацсан байсан ажлыг ирэх жил дуусгахаар төлөвлөж байна. Аялал жуулчлалын бүсүүдийг тодорхойлж, Засгийн газраар оруулах гэж байна. Ирэх оны төсөвт 6 хувийн хүүтэй 150 тэрбум төгрөгийн зээлийг орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкаар дамжуулан олгоно. 

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

-Бид жил болгон урд хөрштэйгөө боомтын асуудлаар уулзалт хийдэг. Он гараад уулзалтаа хийнэ. Мөн энэ сарын 17, 18-нд Шанхай хамтын ажиллагааны орнуудын ерөнхий сайд нарын уулзалтаар ОХУ-д уулзахаар төлөвлөчихсөн байгаа. Бид боомтын асуудлаар ярилцана. Хил орчмын иргэд зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн гарахаар зохицуулсан гарцаар гарах хүсэлтийг тавьдаг. Энэ болгонд урд хөршөөс шийдэл гаргадаггүй учраас хүлээлт их байдаг. Бид хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч, шийдэл гаргана. 

ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам:

-БНХАУ-ын засгийн газартай тохиролцсон асуудал байгаа. Манай яамнаас журам боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Яамнаас баталбал хил орчмын аялал жуулчлал хөгжихөөр төлөвтэй байгаа. Бид өнгөрсөн жил 727 мянган жуулчин, энэ жил 800 мянга гаруй жуулчин хүлээж авсан. Бид цаашид тооноос чанар руу шилжихэд анхаарна. 

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:

-Ямар ч байсан хэмжих хэмжүүртэй бодлогын бичиг баримт орж ирж байна гэж харж байгаа. Алдаагаа засдаггүй хүслийн жагсаалт битгий орж ирээсэй гэж хүсч байна. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын дөрвөн жил хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийн гол ялгаа юу юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр төслүүдийг эрэмбээр жагсаавал батлах шаардлагатай. Гэвч үнэхээр эрэмбэлж чадаж байгаа юм уу. Хүний хөгжил чухал гэж байна. Дээд боловсролыг хөгжүүлэхийн тулд ямар үндсэн чиглэл, эрэмбэ чухал вэ. Жил болгон 100-150 орчим тэрбумаар гадаадын их сургуульд залуусыг явуулдаг. Тэдний 50 орчим хувь нь эргэн ирдэг. Дээд сургуулиа дэлхийн хэмжээнд хүргэх шинэчлэлийг хийж болдоггүй юм уу? 

Хөрөнгө оруулалтын сан байгуулах үндсэн чиглэл алга. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд банкны зээлээс өөр эх үүсвэр алга. 

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Санал нэг байна. Жишээлбэл, боловсролын салбарт суралцахуйн хувьсгал хийх ёстой. Дэлхий дээр дипломын үнэгүйдэл явагдаж байна. Гадаадад суралцахаасаа илүү эх орондоо дэлхийн боловсрол эзэмших хувьсгал өрнөж байна. Энэ салбарын зардлын үр ашгийг сайжруулж боломжийг эрэлхийлсэн ажлыг салбарын сайдад үүрэг өгч ажиллаж байна. Олон улсын байгууллага, судлаачидтай  хамтран ажиллаж байна.

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Боловсролын зээлийн сан бол цаашдаа авьяатныг цуглуулж авч ирэх бодлого руу оруулахыг дэмжиж байгаа. Мөн дотооддоо суралцаад 2+2 хөтөлбөрөөр гадаад руу суралцах журмын шинэчлэлийг хийсэн. Мөн дотоодын их сургуулиудаа эрэмбэлж эхэлсэн. МУИС бол дэлхийн шилдэг их сургуулийн 1500 дотор, АШУИС 1200 жагсаалтад ороод ирсэн. Аль болох дотооддоо шилдэг боловсрол олгохоор ажиллаж байна. Бид МУИС, ШУТИС, АШУИС зэрэг сургуулиудад төсвөөс дэмжлэг үзүүлж шинэ байр барих ажлыг хийж байна. Сувилахуйн ухааны чиглэлээр хоёр ч байр барьж байна. БЗС-гийн хувьд 158 тэрбум төгрөгийн төсөвтэй байгаагаас ихэнх нь Ерөнхийлөгчийн тэтгэлгээр суралцаж байгаа 1000 гаруй хүүхдүүдтэй эх орондоо, төрсөн нутагтаа 5 жил ажиллах ёстой гэж байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

-Багшийн хөгжлийн ордон гэж байдаг мөртлөө эмчийн хөгжлийн ордон алга. Эрүүл мэндийн хөгжлийн хоёрдугаар байрыг эмч нарын хөгжлийн ордонгоор барихаар 16 давхар барилгын зураг төслийг хийсэн юм байна. Уг нь бүх зураг төслөө хийчихсэн юм билээ. Анхаарах боломж байна уу. Одоо хэрэгжүүлэх 111 мега төсвийн санхүүжилтыг хаанаас босгох вэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-ОХУ-ын дотоод зах зээлийн хүндрэлтэй байдалтай байгаа ч Монгол Улсын төвийн бүсийн нийлүүлэлт хэвийн болсон. Баруун бүсийн нефтийн хангамж хилийн боомтоор тасалдсан ч Улаанбаатар хотоос тээвэрлэж байгаа. Багшийн хөгжлийн төв бол мэргэжлийн онцлогтой. Таны асуудлыг судалъя. 

Би 11 мега төслөөс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэд байх вэ, гадаад зээл тусламжаар хэд нь баригдах вэ. Тэр дунд 48 хувийн улсын төсвөөр, 16 хувийг гадаадын зээл тусламжаар гэсэн санагдаж байна. Тодруулбал, 39 төсөв буюу 44.8 хувийг улсын төсвөөр, 25 төсөл буюу 28.7 хувиар гадаад зээл тусламжаар хийнэ. Мөн 14 төслийг шууд хөрөнгө оруулалт, 8 төслийг төр хувийн хэвшлэл, үнэт цаасаар санхүүжүүлнэ. 

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:

-Монгол Улсыг ирэх таван жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Эрчим хүчний салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ. Либериалчлах талаар маш олон жил ярьж байгаа. Одоо цахилгаан станцуудаас төр худалдаж аваад ард иргэд рүү зардаг бүтэцтэй явж байгаа. Шилжилтийн үед ашигладаг загвараар 24 жил явж ирлээ. Ирэх таван жилд хэдэн хувиар зах зээлээ нээх вэ. Энэ салбарт хувийн хэвшлийн оролцоо хэдэн хувьтай байна вэ. Тоог нь нэмэгдүүлэх үү?

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Эрчим хүчний салбарыг либериалчлах асуудлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хийж байна. Эхний ээлжинд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулахаар өнгөрсөн жил өртөгт нь ойртуулах зорилт тавьсан боловч дулааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулснаас болж алдагдалтай хэвээрээ байна. Танаар ахлуулсан ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгээс ямар бодлого гарахыг харж байгаа. Цахилгаан станц барих тал дээр хувийн хэвшлийн оролцоо өндөр байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдаваа:

-Хуралдаан даргалагчаа Ерөнхий сайдаас асуулт асуух гэсэн юм. Дуудах боломж байдаг юм болов уу. Монгол Улсын таван жилийн үндсэн чиглэл гэсэн бодлогын бичиг баримт батлах гэж байгаа учраас энэ танхимд нэг зүйлийг сануулж унших гэсэн юм. Та бүхэн "Шинэ сэргэлтийн бодлого-бүсчилсэн хөгжлийн реформ" гэдэг мөрийн хөтөлбөрийг та бүхэн маань дэвшүүлсэн. Тэгж байж иргэдийнхээ саналыг авч, энд 68-уулаа сууж байна. Нийт 48 сар засаглахын 2.5 жилийн аль хэдийнээ төсвөө баталсан. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд 3 хувийн зээлийн хүүтэй 6 хувийн ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн. Энэ бага хүүтэй зээлийг хэдэн хүн авсан бэ. Мөн 3000 эмч, 10 мянган сувилагч, 500 мэргэшсэн асрагчийг гадаадад бэлтгэнэ гэсэн. Хэдэн мянган сувилагч, эмч гадаад руу явсан бэ. Өөрсдөө 3 сая байж яаж ийм мөрийн хөтөлбөр дэвшүүлж ард түмнээ хуурсан байна. 

УИХ-ын гишүүн Э.Болормаа:

-Төрийн ордонд Уур амьсгалын өөрчлөлт ба малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болж байна. Таван жилийн үндсэн чиглэлд хүний хөгжлийг чухалчилж байна. Үүнийг дэмжиж байна. Үүнтэй холбоотой нийгмийн даатгал, тэтгэврийн асуудал хөндөгдөнө. Хөдөө орон нутгийн  иргэд тэтгэвэрт гарах тогтолцоо шударга бус байна. Энэ асуудлыг хэрхэн тусгасан бэ. Малчны тухай хууль хэрэгжиж эхэлсэн ч хууль дагалдах журмыг батлаагүй байна. Хэзээ батлах вэ. Боловсруулалт нь ямар шатандаа явна  вэ. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих ямар бодлого явуулах вэ?

Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал:

-Нийгмийн даатгалын шинэчлэлтэй холбогдуулан өндөр настны тэтгэврийн дундаж хэмжээг ажиллагсадын дундаж цалингийн 35 хувьд хүргэнэ гээд шалгуур үзүүлэлтэд тусгасан. Энд хүрэх ёстой. 

 

13 : 17
2025-11-13

Т.Доржханд: АН-ынхан Засгийн газраас ХҮН намыг гаргах бол хэлээрэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх шатанд гишүүд Засгийн газрын гишүүдэд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Үндсэн чиглэл батлах тухай тогтоол мэргэжлийн байнгын хороон дээр унасан юм байна, Их хурал давахгүй гэсэн үг. Мэргэжлийн асуулт асуухад сайд нар нь хариулаагүй гэсэн үг. Танай сайд нар таныг  /Ерөнхий сайд/ хүндэтгэхгүй энд хуралдаа суухгүй байна, зургаа, долоохон сайд л оролцож байна.

Т.Доржханд сайд чинь бүр засгаас гарах юмсан гэчихсэн явж байна лээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хөгжлийн банкны захирлаар манай З.Нарантуяа ажиллаж зардлуудыг багасгасан, бага хүүтэй бонд гаргасан тэрний үр дүнд зардал бууруулсан. Саяхан түүнийг Хөгжлийн банкны захирлаас халчихлаа. Засгийн газар Хөгжлийн банкийг бодлогоор дэмждэггүй, зээл гаргах эрхийг нь  өгдөггүй. Тэнд 100 гаруй хүн цалин аваад сууж байх санаатай. Хумсаа нуусан муур шиг хүмүүс л тэнд байдаг гэсэн.

Хөгжлийн банкны өрөнд Гантиг вилла дээр байр хурааж авна гэсэн, яг ямар байр авах юм.”Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн  Зэс хайлуулах цогцолбор байгуулна гэсэн.

Гэтэл “Эрдэнэт”-ийн зэсийн мафийнхан ажлыг нь зогсоогоод санхүүжилт өгдөггүй. Хамгийн муу технологиор зэс хайлуулах үйлдвэр байгуулах гээд лобби хийж байна.

Сайн технологи оруулж ирэхийг звөшөөрдөггүй. Илүү сайн технологитой үйлдвэр байгуулахад бодолтой хандаарай. Нэг тэрбум ам.долларын үйлдвэр байгуулна.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Баруун тийш харвал Т.Доржханд сайд хажууд чинь сууж байна, зүүн тийшээ харвал бүх сайд нар сууж байна.

Улстөржсөн томилгоо засгийн ажлыг явуулахад саад болдог. Тийм учраас Хөгжлийн банкны тухай хуулиар олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох ёстой албан тушаалууд дээр улс төрийн шинжтэй томилгоо хийгдсэнээс зарим ажилд саад учруулдаг.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга П.Цэнгэл:

-Ерөнхий сайдын 75 дугаар захирамжаар энэ асуудлыг хариуцсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсэг таван удаа хуралдсан, газар дээр нь очиж ажилласан.

Эхний ээлжинд Хөгжлийн банк, Чингис хаан, Капитал, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ууд дээр төртэй холбоотой 1.4 их наядын өр төлбөрийн асуудал байна.

Хөгжлийн банкны активыг сайжруулах чиглэлээр өр төлбөр барагдуулахар ажиллаж байна. Энэ арваннэгдүгээр сардаа багтаад Засгийн газарт танилцуулж тогтоол гаргуулахаар ажиллаж байна.

“Хөтөлийн цемент шохой үйлдвэр” ТӨК-тай холбоотой 460-аад тэрбум, Шинэ Яармаг хороолол, Гантиг вилла, гурав дөрвөн аж ахуй нэгжтэй холбоотой асуудлаар Засгийн газраар шийдвэр гаргуулан ажиллаж байна.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:

-Зэс хайлуулах үйлдвэрийн төсөл их олон жил ярьсан юм билээ. “Эрдэнэт” үйлдвэр сүүлийн жилүүдэд ТЭЗҮ хийгээд дуусаж байгаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр батлагдсан. Ойрын үед олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Энэ үйлдвэрт хөрөнгө оруулах, технологи менежментийг хариуцах сонгон шалгаруулалт зарлана. Ямар ч компани оролцох боломжтой.  Хямд үнэтэй муу технологи ороод ирчих вий гэж хардах шаардлагагүй.

 “Эрдэнэт” үйлдвэр ил тод болсон. Гэрээний хулгай, овоолгын хулгай, шахааны хулгайг цэгцэлж байгаа.

Хамгийн их сайн компани Зэс хайлуулах үйлдвэхр дээр орж ирнэ.

УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд:

-Б.Пүрэвдорж гишүүн бид хоёр өмнөх дөрвөн жилд маш сайн гар нийлж ажилласан юм. Одоо ХҮН намын даргын өмнөөс мэдэгдэл хийдэг болсон байна, тэгмээргүй байна. Бид хоёр огт тийм зүйл яриагүй. ХҮН нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг манлайлж хийсний хувьд ачаагаа үүрье, Монгол Улс хоёр талдаа хуваагдаад ажил хийдэггүй хий эргэдэг байдлыг зогсооё гээд маш их итгэл үнэмшилтэйгээр Засгийн газарт гажиллаж байгаа шүү. Өнөөдрийг хүртэл улс төрийн мэдэгдэл огт хийгээгүй шүү. Энэ нам муу ажиллаж байна, энэ нь сайн ажиллаж байна гэж… Намууд төлөвшөөд бүрэн бүтэн болоод улсынхаа ачааг үүрээд яваасай гэдэг байр суурьтай байдаг. Бид ачаагаа үүрээд явна. Ардчилсан намынхан ХҮН намыг гаргамаар байгаа бол түүнийгээ хэлээрэй. Бид бол муулуулсан ч сайлуулсан ч гэсэн үр дүн гаргахын төлөө зүтгэж ажиллана.

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:

-Баялаг бүтээгчдээсээ илүү баян тансаг амьдарч байгаа хүмүүс МАН-ын цагаан байраар дүүрэн байна. Хулгайч нартайгаа тэмцэхгүй болохоор эмч, багш нар цалингаа нэмүүлье, ахмадууд тэтгэврээ нэмүүлье гээд Сүхбаатарын талбайд жагсах нь нь зүй ёсны асуудал. Харин ч бусад салбарынхан нь гарч ирээгүйд Засгийн газар баярлах ёсто. Авлигатай тэмцэх газар захиалгаар улс төрийн зодооны хэрэгсэл болоод ажлаа хийхгүй байгаа учраас Монгол Улс олон улсад авлигын индексээрээ хойшлоод байна. Одоо бидэнд үр дүн хэрэгтэй.

Намынхаа хулгайчтай эвлэрээд нэрээ татсан уу.

Төрийн банкаар юу хийх гээд байгаа юм, яагаад хувьчлахгүй байгаа юм. Төрийн банкаар дүүрэн МАН-ын шахааны хүмүүс байна.

2024 оны хаврын чуулган хаах гэж байхад сайд С.Бямбацогт хувьчлах төрийн өмчит компанийн асуудал оруулж ирнэ гэсэн ирүүлсэнгүй?

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Банкны салбарт ажиллаж байсан хүн зовлон, жаргалыг сайн мэдэх ёстой. Төрийн банкийг үндсэн чиглэл баталсны дараа оруулж ирнэ.  Олон нийтэд  хувьцааг нь арилжаалах хувийг 30-60 хувь болгож үр ашгийг сайжруулна. Хууль зөрчдөг, худлаа ярьдаг зүйлээсээ салах хэрэгтэй. Авлигатай тэмцэхгүй бол улс орон сүйрэх гээд байна. Аль нам байх нь хамаагүй хуулиа дээдэлдэг ёс журамтай байя.

Геополитик гадаад дотоод нөхцөл байдал хүнд үед тусгаар тогтнол аюулгүй байдлаа хамгаалж оршин тогтнож чадна.

Тийм учраас хөгшин, залуугүй ёс журамтай байя, авлига, албан тушаалын томилгооноос ангид байж энэ асуудал явна. Хэлсэн үгэндээ эзэн байж, бид нар хариуцлагатай байх асуудалд анхаарах ёстой. Хуулиа дээдэлдэг төртэй засагтай, ард олныхоо орлогыг нэмэгдүүлэхийн төлөө эрүүл аюулгүй орчинд амьдрахын төлөө, нэг улс байхын төлөө хүчээ нэгтгэж ажиллах ёстой. Энэ тэмцэл бол таван жилийн үндсэн чиглэлд тодорхой хэмжээгээр суусан.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:

-2026-2028 онд хувьчлах төрийн өмчит компаниудын жагсаалтыг ойрын хугацаанд УИХ-д оруулж ирнэ.

Хөрөнгө үр өгөөжөө өгдөг байх ёстой. Үр ашиггүй, хувийн хэвшилтэй өрсөлддөг компанийг хувьчлах бодлого барина. Монголын Цахилгаан холбоо, Монголын хөрөнгийн бирж, “Эрдэнэс тавантолгой”, Дулааны  III цахилгаан станц,  Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, МИАТ, Төрийн банк зэрэг компаниудын асуудал түрүүнд орж ирнэ.

 

 

 

10 : 24
2025-11-13

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ чуулганыг удирдаж эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.13/ нэгдсэн хуралдаанд 67 гишүүн ирснээр ирц  53.2 хувьд хүрч, эхлээд байна.

УИХ-аар өчигдөр /2025.11.12/ УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилж тогтоол баталсан бол УИХ-ын даргын үүргийн гүйцэтгэх тогтоол мөн баталсан.

Иймээс УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдах үүргийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд шилжүүллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ.

Тогтоолын төслийг Ерөнхий сайд Г.Занданшатар танилцууллаа.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл буюу төлөвлөлтийн тус баримт бичгийн төслийг урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан судалгаа, шинжилгээнд тулгуурлан, зорилго, зорилт нь хэмжигдэхүйц, шалгуур үзүүлэлт нь зорилгодоо нийцсэн, төлөвлөлт нь үр дүнд чиглэсэн байдлаар бүх талын оролцоог хангаж нийт 40 төсвийн ерөнхийлөн захирагчтай хамтран боловсруулалтыг хийжээ.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл нь “Шинэ итгэл-Эрс шинэтгэл”-д зорин “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүн, нийт 330 үр дүнг тодорхойлсон байна.

Эдгээр үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтийг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдтэй уялдуулж тодорхойлсон нь олон улсад хүлээсэн Монгол Улсын үүрэг амлалтыг биелүүлэх, нөгөө талаас уг баримт бичгийн боловсруулалтын чанарыг сайжруулахад чухал алхам болсон хэмээн төсөл санаачлагч үзсэн аж.

Бодлогын дээрх найман чиглэлийн хүрээнд үндэсний 10 үр дүнг тодорхойлж тусгасан байна. Тухайлбал, чанартай, хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.813 оноонд хүргэх; хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэх; эх хэл, түүх, өв соёлоо дээдэлсэн үндэсний соёлын дархлааг бэхжүүлэн, эв нэгдлийг бататган үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн үзүүлэлтийг 55 хувьд хүргэхээр тусгажээ. Мөн эрүүл, аюулгүй амьдрах орчин, хүртээмжтэй орон сууц, чанартай нийгмийн хамгааллын үйлчилгээгээр амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлийн эрүүл тогтвортой байдлыг бэхжүүлж, хүүхдийн хөгжил хамгааллыг шинэ шатанд гаргаж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг 20 хувиар өсгөхөөр; боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6 хувиас дээш түвшинд тогтвортой хадгалахаар; анхдагч экосистемийн тэнцвэрийг хангаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, байгалийн нөөц баялгийн нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг дэмжин, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлж байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлтийг 59 оноонд хүргэхээр тус тус тооцсон байна.

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлснээр авлигыг бууруулж, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, цахим засаглалыг дэмжиж, иргэн төвтэй үйлчилгээг бүрдүүлж зөв засаглалын үзүүлэлтээр эхний 90 орны нэг болох; бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийн хувьд төрөлжүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлэх; бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, татварын болон гаалийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тэргүүлэх 50 орны нэг болох боломжтой хэмээн үзжээ.

Түүнчлэн Монгол Улсын хөгжилд оруулах шинжлэх ухаан, технологи, инновацын хувь нэмрийг дээшлүүлж, төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, Дэлхийн мэдлэгийн индексийг 52.4 оноонд хүргэнэ хэмээн тооцсон байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-13 59.153.86.23

Гуравхан саяулаа байж 126 гахайг тэжээх хэрэггүй

Avatar

Иргэн 2025-11-13 66.181.182.110

Учрал минь ингэж амьгүй албат болж дээшээ гарах хэрэг бн уу?? УИХ- чуулган дээр юм асуухад хэлэх үггүй тойруулаж аргаа бараад аа!! Урьд нь ярьсан юмаа түй ч хийгээгүй байж юуун 20- 50- хөгжилийн төлөвлөгөө вэ МАН мафиуудаа одоо больцгоо зайлцгаа үзэн ядаж байна Монголчууд!!

Avatar

Нэргүй 2025-11-13 103.212.116.61

Ха ха Зандка хэдэн өлөн сайд нэртэй хулгайчуудтайгаа ажил хийж гийгүүллээ юу..Нэг л дүр эсгэсэн хулгайчууд

Avatar

Нэргүй 2025-11-13 202.126.90.197

тэгээд л гэнэт нээх цөөхүүлээ нтр гэдэг ээ яриад эхэлдэгийн. Ялагдаад амьдрал нь бодогдоод, амь наана там цаана, яс нь цайгаад, үнэнд гүйцэгдэх болохоороо гэдэг цөөхүүлээ гэдэг ээ санадаг юм шиг бгаан. Бусад үед тэрний талаар бодохыг ч хүсэхгүйдээ, тэй? Нохойн баас гэж.

Avatar

Misleading... 2025-11-13 202.126.89.156

Энэ" Монголын бүх иргэд Оюу толгойн эзэн " гэж ХУУЛИА МУШГИЖ, ТӨӨРӨГДҮҮЛЭХЭЭ Болиосой цаашид !!!!

Avatar

Нэргүй 2025-11-13 202.126.89.156

БУРУУ ҮЗЭЛ АНХ ТАРААСАН УЛС ТӨРЧИД ОДООО АЛДААГАА ЗАС !!!!

Avatar

zochin 2025-11-13 202.55.191.194

Ёс зүйн Хороог татан буулгах хэрэгтэй. Бүх төрийн байгууллага, агентлагуудад Ёс зүйн дэд хороо байгуулагдаж онцын хийсэн үр дүнтэй ажил байхгүй, захиргаа, хүний нөөцийн албаныхан хийчихэж болохоор зүйлийг давхардуулж хийгээд мөнгөн урамшуулал нэртэйгээр төсвийн мөнгө дэмий урсаж байна.

Avatar

Нэргүй 2025-11-13 103.57.94.90

хэ хэ тэгээд хэлээд байгаа юм биш үү гараач гээд ойлгодоггүй ээ ард иргэд хэлээд эхлэх байлгүй дээ монгол төрөөс яваач гараач хууртагдсан байна хуурсан байна

Avatar

Нэргүй 2025-11-13 45.117.35.38

Гаргалаа. хэлсэн шүү. одоо гар.

Avatar

efe 2025-11-13 66.181.176.103

АН заахгүй л дээ.

Avatar

Т1т 2025-11-13 202.9.46.59

Нүүрсний хулгайчдын намын татан буугдалтын их хурал болно доо.

Avatar

цуц 2025-11-13 66.181.176.103

Мөнгөний араас гүйлт нь хэтрээд бгаа шөө.

Avatar

ХҮН НАМ = МАН-ын НҮХ 2025-11-13 202.9.46.59

MCS-ийн мөнгөөр сонгогдсон БЗСангийн хулгайч, ТӨК-д хувийн даатгалын тэрбумын хураамжийн шахаа хийсэн халтар бангладеш авгай Доржханд хулгайч, Наранбаяр хулгайчтайгаа зайлаарай!!!!

Avatar

Нэргүй 2025-11-13 188.162.254.33

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2025-11-13 202.9.40.205

Үхсн ацаараа нам төр хулгайлж хулгай шаасн х***а манжууд ацны алаараа дрга нэр зүүсн өчүүхн түрүүний бөөс толгойд гарсн манж х***а хулгайч хог шаарнууд.

Avatar

Нэргүй 2025-11-13 66.181.182.75

Хэдэн жил Данхын зохиосон Зангууны үлгэрүүд сонссоор байгаад дөжирчихсөн УИХ-ын гишүүнцэрүүдийн чихнүүд арай бодитой баримжаатай юмнуд сонсоод цочиж бгаа бололтойдог оо !

Avatar

Иргэн 2025-11-13 202.21.126.30

Жил болгон л сайхан сайхан төлөвлөгөө мөрөөдөл ярина, батлана. Албан тушаал, эрх мэдэл, авилгын сүлжээгээр хэрсэн төрийн удирдлагын тогтолцоондоо хардаж сэрдэж, хэрүүлээ хийсээр ард түмэн арай ядан амин зуулгаа залгуулсаар хичнээн ч жил болох юм бол. Занданшатарт одоо 2026 онд өр зээл тавьж ард түмэнд сайхан сайн хүн болж харагдаж 2027 онд ЕӨК суудалд суух л гол байгаа шдээ.

Avatar

зочин 2025-11-13 103.10.20.198

Ардчилсан намд их хурлын даргынхаа эрхийг алдаад хэд хоног хэцүү байв уу. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй ээ гэж………………..

Avatar

Нэргүй 2025-11-13 202.9.40.205

Хужаанууд бол шийцн л******д тэр шаарнууд одо л болж бвал юууч хамаагүй шаадг адгуус төрл хулгайч х***а манж хог шаарууд.

Avatar

Нэргүй 2025-11-13 202.9.40.205

Өчүүхн муу хулгайч өлн ариллддгүй бусдын хоослогч х***а манж зулбасгууд. Хулгөч шаарууд хэдн зуун жил хулгай шаагаад ч өлн арилхгшй генийн өлн х***а манж л******д.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж