Баруун аймгийн нийт нутгийн 68 хувь нь цастай байна

Баруун аймгийн нийт нутгийн 68 хувь нь цастай байна

Баруун аймгийн нийт нутгийн 68 хувь нь цастай байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас 10 хоногт нэг удаа хээрийн цасны хэмжилт хийдэг. Уг хэмжилтээр, арваннэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 68 хувьд цастай аж. Тухайлбал, Увсын Малчин, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Архангайн Хашаат, Баянхонгорын Галуут, Өвөрхангайн Арвайхээр, Нарийнтээл, Баянгол, Булганы Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Сэлэнгийн Орхон, Баянгол, Хушаат, Дархан-Уулын Орхон, Төвийн Заамар, Батсүмбэр, Цээл, Борнуур, Угтаалцайдам, Лүнд 11-20 см, Завхан, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх нутгаар 6-10 см, бусад нутгаар 5 см-ээс бага цастай байна.

Мөн баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 1-22 см цасан бүрхүүл тогтсон байна.

Нийт нутгийн хамгийн их цатай байгаа бүсээр, Дархан-Уулын Орхонд 22 см, Сэлэнгийн Орхонд 17 см, Баянгол, Төв аймгийн Жаргалантад 16 см, Дархан-Уулын Шарын гол, Сэлэнгийн Ерөөд 15 см, Төв аймгийн Заамар, Батсүмбэр, Сэлэнгийн Зүүнбүрэн, Цагааннуурт 14 см, бусад хэсгээр 1.-13 см цасан бүрхүүлтэй байна.

Цаг агаарын нөхцөлийн онцлог

  • Өнгөрсөн арав хоногт агаарын температур төв болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас 1.1-3.6 хэмийн дулаан, баруун аймгийн нутгийн зарим хэсгээр -3.5, -1.1 хэмийн хүйтэн бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгийн 90 гаруй хувьд дунджийн орчим ба ахиу, Хөвсгөл, Завхан, Говь-Алтайн ганц нэг сумдын нутгаар бага орсон байна.
  • Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
  • МАА-н үйлдвэрлэлд хужир шүү бэлтгэх, мал хээлтүүлэх, оторлуулах ажлууд үргэлжлэн хийгдэж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж