Эрүүл мэндийн салбарт гадаад зээл тусламжаар босох БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Эрүүл мэндийн салбарт гадаад зээл тусламжаар босох БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Эрүүл мэндийн салбарт гадаад зээл тусламжаар босох БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 211.6 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 1,089.5 тэрбум төгрөг буюу нийт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, Хавдрын шинэ эмнэлэг, Эс эд эрхтэн шилжүүлэх суулгах эмнэлэг, Зүрх судасны эмнэлгийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бөгөөд Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын 475 сая ам.долларын эх үүсвэрээр 17 аймгийн эмнэлгийн барилгыг шинэчлэх, эрчимт эмчилгээ болон яаралтай тусламжийг сайжруулж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг санхүүжүүлэх гэнэ. Ингээд 2026 онд хэрэгжих салбарын томоохон бүтээн байгуулалтыг онцолж байна.


ЗҮРХ СУДАСНЫ ТӨВИЙН БАЙГУУЛАХ 34.9 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их гүнт улсаас олгох 22.5 сая евро буюу 26.4 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжих энэ төслийн хүрээнд найман давхар, 120 ортой Зүрх судасны төвийн барилгыг Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэд барихаар төлөвлөсөн.

Эхний санхүүжилт болох Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлсэн юм.

Люксембургийн Их гүнт улсын буцалтгүй тусламжаар олон улсын тендерээр шалгарсан Испани улсын “Идом” компани болон дотоодын "ПиСиДиПи" компани хамтран 2019-2020 оны хугацаанд Зүрх судасны үндэсний төвийн барилгын зураг төслийг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байдаг. Төсөл хэрэгжсэнээр зүрх судасны өвчлөл, нас баралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, сургалт, судалгааны цогц төвтэй болж, тусламж үйлчилгээний хүртээмж хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

ХАВДРЫН ШИНЭ ЭМНЭЛГИЙН САНХҮҮЖИЛТЫГ БНСУ-ЫН ЭКСИМ БАНКНААС ШИЙДВЭРЛЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-14 202.9.40.20

Монголчууд бүтээн байгуулалт хийж чадахгүй. Бүтээн байгуулалт нэрээр бөөн цавчаа мөнгө идэлт болдог биздээ. Гэтэл дахиад л улс орны эдийн засгийг сүйрүүлж хэдэн нөхөд баяжих юм ярьж сэдэж байгааг шударга иргэд зөвшөөрөхгүй. Наад ажлаа зогсоо. Мега төсөл нэрээр баахан мөнгө идэх гэж байсныг зогсоосон биз дээ

Avatar

Хулгайчдын нам тар 2025-11-14 202.9.46.59

Худлаа шоу. Эрээн мяраан зарлалын самбар. 9 жил худлаа ярьж шоудлаа эцэст нь хагаралдаж тарж байна.

Avatar

Нэргүй 2025-11-14 59.153.115.105

а******н эмч нар улсад их өртэй болох нь.

Avatar

И 2025-11-14 59.153.114.12

ХӨСҮТ-2, Шинэ ХӨСҮТ тусдаа 2 юм яриад байна уу, Ойдоггүйээ.

Avatar

Нэргүй 2025-11-14 66.181.182.152

Эднүүсийгээ бүгдийн Хөшигтийн хөндийд бариачдээ

Avatar

Zochin 2025-11-14 202.72.245.198

bariuulj chadach umuu ? ymarch itgel alga.

Avatar

Нэргүй 2025-11-14 150.228.177.98

Өмнөх Засгийн газар тэр олон их наяд төгрөгийг замын боржур, замын хавтан, Монгол Хаан жүжиг, Английн хөл бөмбөгийн баг, малчдын хоршооны зээл гэх мэтээр гарын салаар урсгаж, салхинд хийсгэхийн оронд цэцэрлэг, сургууль, Хавдрын эмнэлэг, Гэмтлийн эмнэлэг, төрөх эмнэлэг барьж, эрүүл мэндийн даатгалын сангаа өөд нь татсан бол ард олонд мөн ч их хэрэгтэй байж дээ. Одоо эрүүл мэнд, боловсорлын салбар дампуурсан байна.

Avatar

Нэргүй 2025-11-14 66.181.176.147

Одоогийн хамаг юм нь ЗХУ болон ах дүү соуийлист орнуудын бүтээн байгуулалт дээр амь зууж байгаа шүү.Оросыг муу хэлээд байдаг Гэтэл Монголчууд бидний амьдрал одоо ч тэднээс шууд хамааралтай хэвээрээ л байгаа Хэдэн ЦАХИЛГААН СТАНЦ,ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР,БАЙШИН БАРИЛГУУД ТОМ ХОРООЛЛУУД ОРОН СУУЦНУУД,МУЗЕЙ ТЕАТР,ХҮҮХДИЙН ЗУСЛАН ХҮРТЭЛ НӨГӨӨ МУУ ОРОС ТЭРГҮҮТЭЙ ХЭД Л БАЙГУУЛЖ ӨГЧЭЭ

Avatar

Нэргүй 2025-11-14 66.181.176.147

ХЭДЭН ТОМ ЭМНЭЛГҮҮД1,2,3 Р ЭМНЭЛЭГ ХАВДАР СУДЛАЛ ЦЭРГИЙН ЭМНЭЛЭГ ЭХ НЯЛХАС ТӨРӨХ ЭМНЭЛГҮҮД БҮГД СОЦИАЛИЗМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ШҮҮ АД ҮЗЭЭД БАЙДАГ МОНГОЛ АХМАДУУД Ч ГАР БИЕ АМЬДРАЛААРАА БОСГОСОН ЗҮЙЛҮҮД.ОДОО ЗАЛУУСЫН ЭЭЛЖ БАЙТАЛ ТЭД УТСАА ШИРТСЭЭР ХОРВООГ БАРАХ ВИЙ

Avatar

Нэргүй 2025-11-14 59.153.113.206

Энд орос ямар хамаа бн аа долоогчоо. оросууд колончлож өгснөөсөө олон дахиныг аваад явсан.

Avatar

Нэргүй 2025-11-14 103.212.118.19

Бие н байгаад байдаг, сүнс нь байхгүй болчихсон сонин салбар. Сайд нар нь сүнсийг нь дуудах биш биеийг л будаад шунхдаад, засаад байдаг. Сайд нар удирдлага нь салбараа тэр чигээрээ мөнгө гэж хардаг, ёстой сонин салбар

Avatar

Нэргүй 2025-11-14 202.131.225.197

yaj iij bgaad hotoos jaahan zaiduu barichival zugeer yumsan, ene UB tugjrel emch uvcht alind ch negative uluulnu shd

Avatar

Нэргүй 2025-11-14 103.145.234.70

ӨР ЗЭЭЛЭЭР ЭМНЭЛЭГ ЗАМ МЕТРО БАРИХ ХЭРЭГГҮИ МАНГАРУУДАААА

Avatar

Хотод улс нэг ч эмнэлэг барих хэрэггүй 2025-11-14 103.212.118.25

одоо улс эмнэлэг барихаа больж үз зардлаа дийлэхгүй бн шүү дээ хотод эмнэлэг хэрэггүй хувийн хэвшилтэй хамтар

Avatar

Нэргүй 2025-11-14 47.230.49.158

Ulsiin emneleg hereggui

Avatar

Нэргүй 2025-11-14 66.181.184.118

харин эрдэнэхүү ахиад л (дээшээ долигнож доошоо хар яр гэсэн хүн штээ) мөнгө идэх нь, намдаа өгч гишүүн болно гээд мөрөөдчихсэн яваа балай чин, нэг хэсэг би ерөнхийлөгчийн хүн гээд хавдраар нэг юм болсон штээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж