Милан хотын прокурорын газар 1990-ээд оны эхэн үед Босни ба Херцеговин улс руу "sniper safaris" буюу "мэргэн буучийн аялал" гэх зүйлд хамрагдаж явсан итали иргэдийг мөрдөн шалгаж эхлээд байна. Энэ үеийг түүхэнд Боснийн дайн гэж нэрлэдэг. Итали болон өөр бусад улсын иргэдээс бүрдсэн аялагчид тухайн үед бүслэгдсэн Сараево хот руу энгийн иргэдийг буудаж үзэх аялалд хамрагдсан бөгөөд үүнийхээ төлөө их хэмжээний мөнгө төлсөн гэдэг.
Сэтгүүлч, зохиолч Эзио Гаваззени анх энэ хэрэг дээр гомдол гаргажээ. Сараево орчмын толгод дахь Сербийн байрлалаас хамгаалалтгүй энгийн иргэдийг ‘агнахын’ тулд маш баян хэсэг хүмүүс мөнгө төлсөн гэж Эзио Гаваззени болсон явдлыг дүрсэлсэн байна. Тухайн энгийн иргэд нь эр, эм, эсвэл хүүхэд гэдгээс хамаараад ялгаатай мөнгө төлж байсан гэдэг.
Сараево хотыг дөрвөн жил бүслэх хугацаанд 11 мянга гаруй хүн амиа алджээ.
Боснийн дайныг өөрөөр Югославын задрал ч гэж нэрлэх нь бий. Википедиа хуудаснаа бичсэнээр "Дэлхийн томоохон иргэншлүүдийн цуст хилд хуучны Югослав улс оршиж байлаа. Гол түвшинд Хорватад Хорватын засгийн газар хорватын сербиудын эсрэг, Босни ба Херцеговинд Боснийн засгийн газар нь Боснийн хорватчууд болон Боснийн сербиудын эсрэг, мөн нөгөөдүүл нь өөр хоорондоо байлджээ".
Энэ үед Сараево хотыг Сербийн хүчин бүсэлсэн байсан бөгөөд цэргүүд болон мэргэн буучид байнга гал нээдэг байжээ.
"Хүн агнадаг анчид"-ын тухай ижил төстэй мэдээлэл өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн удаа сөхөгдөж байв. Энэ удаад Эзио Гаваззенигийн цуглуулсан нотолгоог прокурорууд шалгаж байгаа бөгөөд үүнд Боснийн цэргийн тагнуулын офицерын мэдүүлэг зэрэг баримт багтжээ. Боснийн цэргийн тагнуулын офицерын хэлснээр тэдний хамт олон энэ хэргийн талаар 1993 онд олж мэдээд, 1994 оны эхэн үед Италийн Сисми цэргийн тагнуулын газарт мэдээлэл дамжуулсан аж. Улмаар 2-3 сарын дараа "мэргэн буучийн аялал" гэх зүйл зогсчээ.
Сэтгүүлч, зохиолч Эзио Гаваззени нь терроризм болон мафийн талаар ихэвчлэн бичдэг. Тэрбээр 30 гаруй жилийн өмнө Италийн хэвлэлд бичигдсэн нийтлэлээс "мэргэн буучийн аялал"-ын талаар анх олж мэджээ. Гэхдээ тухайн нийтлэл нь тодорхой баримт нотолгоогүй зүйл байжээ. Словенийн найруулагч Миран Зупаничийн 2022 онд гаргасан "Сараево Сафари" баримтат киног үзсэнийхээ дараа Гаваззени судалгаа руугаа илүү гүн орсон байна. Уг кинонд дурдсанаар АНУ, ОХУ, Итали зэрэг улсын иргэд аллагад оролцсон аж.
Ингээд эцэст нь өнгөрсөн хоёрдугаар сард нийт 17 хуудас бүхий олж мэдсэн зүйлсээ прокурорт гардуулсан байна. Түүний олж мэдсэнээр "мэргэн буучийн аялал"-д дор хаяж 100 хүн оролцсон бөгөөд одоогийн ханшаар 100 мянган евро хүртэлх мөнгө төлжээ.
3,548.92
















































Нэргүй 2025-11-13 178.174.229.45
SERBI GJ HOG SHAARUUD BNAA . BUGD DEEREMCHIN HAR TAMHICHID BUUSAN BUUDALIINHAA MUNGIIG TULDUGGUI b** GARGADAG HOGIIN GARUUUD
Зочир 2025-11-13 66.181.190.75
Хумүүсийн тэнэглэл, тансаглалд хязгаар байагүй, баян бол ухаантай гэсэн үг биш, чамайг боолчлох юу ч биш, буудаж тоглож магадгүй.
Хахаха 2025-11-13 202.9.46.59
Ван Даммын тоглосон Hard Target кино шиг юм болж дээ.
Нэргүй 2025-11-13 202.131.245.34
энэ сэдвээр 2020 онд THE HUNT гэж кино хийгдсэн