" Бүгд хулгайч мэт ойлголтыг нийгэмд төрүүлсэнд харамсалтай байна"

" Бүгд хулгайч мэт ойлголтыг нийгэмд төрүүлсэнд харамсалтай байна"

" Бүгд хулгайч мэт ойлголтыг нийгэмд төрүүлсэнд харамсалтай байна"

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, ЭМДС хүнд байдалд орсны цаад учир шалтгаан нь эрүүл мэндийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд хуурамч нэхэмжлэл үүсгэх замаар төсвөөс хөрөнгө завших, илүү санхүүжилт авах оролдлого хийдэг зөрчил даамжирсантай холбоотой гэж мэдэгдсэн. Тэгвэл ХСҮТ-ийн Ерөнхий захирал асан М. Адилсайхан дээрх асуудалтай холбоотой өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой сүүлийн үед гарч байгаа мэдээлэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарынхан маань бүгд хулгайч мэт нийгэмд ойлгогдож байгаа нь үнэхээр харамсалтай. Ийм байх боломжгүй. Үүнийг мэдээлэл бүртгэлийн алдаа гэж бодож байна. Магадгүй тэр олон нэхэмжлэхийг хуурамчаар үйлдсэн эмч байгаа бол хууль шүүхийн байгууллагаас шалгаад үнэн зөвийг тогтоох ёстой. Бидэнд тийм зав байхгүй. Хоёрдугаарт, Эрүүл мэндийн салбарын төсөв нь хүн амд тусламж үйлчилгээ үзүүлэхэд бодит байдал дээрээ хүрэхгүй байгаа. Бид салбарын төсвийг ДНБ-ий 6 хувьд хүргэж байж бид ард иргэдэд тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэнэ. Гэтэл одоо ДНБ-ий гурван хувьд хүрэх үү, үгүй юу л байна. Энэ бол бодит үнэн. Засгийн газар үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. Өмнөх сайд Т.Мөнхсайханы бодлого үүнд л чиглэж байсан. Гуравдугаарт, Т Мөнхсайхан гишүүн 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгох санаачилга гаргаад Засгийн газар тогтоол гаргаж албажуулсан. Үүний цаана бодит тооцоо судалгаа байгаа. Зүгээр бодож байгаад хийгээгүй л гэж харж байна. Ер нь урьдчилан төлөвлөхгүй гэнэт шийдвэр гаргаж өнөө маргаашаа аргалах нь шийдэл биш гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-13 59.153.112.56

Улсын эмнэлэгийн эмч нар ялангуяа дарганцарууд нь маш муухай ааштай харьцаа байхгүй загнасан хүмүүс байх юмаа.Лавлаад юм асуучихвал эсвэл дууграхгүй эсвэл уурлаад загнана.

Avatar

Нэргүй 2025-11-13 203.98.76.176

Эмнэлэгт нь хэвтэж үзээгүй хүний цөсний хүүдийг дурангаар Номун эмнэдэгт авчихсан бсан даа

Avatar

Нэргүй 2025-11-13 45.117.35.38

бүгд хулгайч гэдгийг олонтоо харж мэдэрч байна шүү.

Avatar

Нэргүй 2025-11-13 203.91.115.55

тэр дундаа ХСҮТ-ийнхэн нөгөө Хөвсгөлийн хулгайч сайдтайгаа нийлээд сайн хулгай хийсэн гэдгийг хүн болгон мэдэж байгаа

Avatar

Иргэн 2025-11-13 103.212.116.242

дээр дооргүй хулгайч нар болсон нь үнэншдээ эмнэлгүүд өөрөөсөө гаргах эм тариаг иргэдээс давхар авдаг

Avatar

эмч 2025-11-13 202.131.242.74

УИХ гишүүд сайд нар ямар мөнгөөр гадаадад эмчлүүлээд байнаа??? Ер нь шийдвэр гаргах эрх мэдэлтэй төрийн ажилтнуудыг бүгдийг дотоодын эмнэлгүүдэд эмчлүүдэг болсон цагт л эрүүл мэндийн салбарт ДНБ 6 хувьд дөхөж очих санхүүжилт ноогдож эрүүл мэндийн салбарын ажил жигдэрч салбар маань хөгжих асуудал бодитой болно

Avatar

Иргэн 2025-11-13 66.181.180.12

Эрүүл мэндийн салбарыг улсын төсөвөөр хөгжүүлнэ гэж байгаа мэргэжилтнүүд бол үнэхээр хоцрогдсон хүмүүс шүү!!! Эрүүл мэндийн салбар жинхэнэ утгаараа зах зээлийн жамаараа өөрөө өөрийгөө санхүүжлэж хөгжинө!! ЭМД төлбөрт нь нэмэр болох жишээтэй!!

Avatar

Зочин 2025-11-13 203.91.115.37

Угаасаа л хулгайчууд шүү дээ. Их үү бага уу л гэдэг байна. Багш нар авилгын суурь хөрсийг бүрдүүлдэг. Эмч нар авилгын механизмыг гардан гүйцэтгэдэг. Хулгайчууд.

Avatar

Иргэн 2025-11-13 202.126.89.63

Бүгд шат шатандаа хулгай хийдэг ХУЛГАЙЧУУД

Avatar

Нэргүй 2025-11-13 202.9.41.103

Салбар удирдаж буй ЭМбайгууллагын дарга зохион бгуулж удирдсан нь үнэн Бүгд л хулгайч ш дээ. Эмнлгэар аптекаар орсон ч тэндхийхэн бүгд л их өлөн аль болох илүү авах гэж чардайсан улс бдаг атлаа ур чадвар сул эмнүүд л хулхи. Онош худал тогтооно. Ер нь ЭМ-н салбар сүйрч бгаа. Иргэд бүгд Хятад солнгос руу шуурч бна

Avatar

Зочин 2025-11-13 202.131.230.163

Занданшатар бушуухан ажлаа өгөх хэрэгтэй. Энэ засгийн газарт болж байгаа юм бна уу? Хуулийн сайд гэж нэг нүүрсний хулгай ярьсан нөхөр. одоо эрүүл мэндийн үйлчилгээ хэвийн явах боломжгүй болсон юм биш үү? ийм юм Монголын түүхэнд өмнө нь байсан уу? огт байгаагүй. ӨӨрөө сандал ширээ булаацалдаад төрийг хямраагаад суугаад байдаг. Ямар арчаагүй хүн Ерөнхий сайд болсон юм бэ?

Avatar

Нэргүй 2025-11-13 66.181.188.183

hulgag ileruulj l bval sain gehdee unen helj hulgaig il bolgoj bgaa ch il bolgosnigoo zoliond gargaad hulagichid shine bag burduulsen baij ch medne tiimees hend ch itgej bolohgui

Avatar

Нэргүй 2025-11-13 188.162.254.33

сандраад бухимдаад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатайгаар муу сайн ялаануудыг эх ороноосоо урвагч баярцогт даргаас асуугаад туухэн алсын хараатайгаар зохицуулчихна, баарагуй унэн болохыг ядаргаатай хорчин оюунэрдэнэ гээч батлана.

Avatar

Нэргүй 2025-11-13 188.162.254.33

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-11-13 124.158.119.35

Битгий гуйвуулаад байгаач. Эмнэлгийн удирдлагууд хулгайлсан, тэгээгүй бол эмч сувилагч нартаа цалин хэлбэрээр өгч болох байсан— гэж л хэлсэн шүү. Эхлээд юмаа сайн ойлго, дараа нь олон юм ярь. Ер нь эмч нар өвчтөнийг мөнгө гэж хардаг нь худлаа юу та нар.

Avatar

Нэргүй 2025-11-13 103.212.119.73

Тухайлбал СБ дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга нягтлан нар үгсэн хуйвалдаж.Өөрсдийн ажилчдаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болгон нэхэмжлэх бичиж төрийн сангийн мөнгөөр туйлж одоо эмнэлгийг хувьдаа авахаар улайрч байгаа сураг байна

Avatar

Нэргүй 2025-11-13 103.212.119.26

"Өмнөх сайд Т.Мөнхсайханы бодлого үүнд л чиглэж байсан" гэнэ үү? Тэгээд яахаараа данс нь улайчихдаг юм бэ?

Avatar

Нэргүй 2025-11-13 103.212.119.26

Жишээ нь Солонгост ЭМД-ын 2 систем байдаг NHIS, нөгөө нь HIRA гэж бий. NHIS нь төвлөрсөн сан хэлбэрээр ажилладаг. Бүх шимтгэлийг нэг санд төвлөрүүлээд, шаардлагатай эмнэлэг, эмийн зардалд хуваарилдаг, HIRA нь эмнэлгийн нэхэмжлэлийг хянан шалгаж, илүү авсан төлбөр, буруу эмчилгээ зэргийг илрүүлдэг.
Манайд ийм бүтэц байхгүй юм болов уу

Avatar

Нэргүй 2025-11-13 66.181.186.201

МАНАЙ ЗАХИРАЛ НАЙЗ ӨӨРӨӨ МЭДЭЛГҮЙ
3 ЖИЛ ДАРААЛЖ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЭД СУВИЛАЛД ЯВЦАН БАЙСАН ЮМДАА. ӨӨРӨӨ БҮР ГАЙХААД АЛДАГ ЮМ БАЙНА ГЭЖ БИЛЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж