Монгол Улсын Үндсэн хуулийн 25.7-д заасан төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан улсын төсөв батлах үндсэн үүргээ УИХ ямартай ч өчигдөр /2025.11.12/ биелүүллээ. Тэр дундаа УИХ-ын даргагүй үед энэ удаагийн төсөв батлагдсан гэдгээрээ бас онцлогтой байлаа. МАН-ын дотоод зодооноос үүдэн улсын төсөв батлагдах хугацаа сунжрах магадлалтай байсан энэ үед Ардчилсан намаас томилогдсон УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж чуулганы хуралдааныг даргалж, ямартай ч төсвөө хугацаанд нь хэлэлцүүлж батлууллаа. Тэрбээр "Гадаад орчны нөхцөл байдал тогтворгүй, АНУ-ын татварын бодлого, геополитикийн ээдрээтэй байдал, дайн үргэлжилж, өмнөд хөршийн эдийн засаг саарч, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ ханш буурсан үед Монгол Улсын нэгдсэн төсвийг баталлаа. Манай улсын эдийн засгийн гол түүхий эд болох нүүрсний үнэ 100 орчим хувиар огцом буурч, газар тариалангийн салбарт ургац 40 хувиар алдсан, инфляцыг өдөөгч гол хүчин болох шатахууны нийлүүлэлт тасалдаж, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн амьжиргаа хүндэрсэн энэ үед иргэдийн олонхын санал авсан эрх баригч нам хоёр хуваагдан талцсан нь төсөв батлах ажилд багагүй саад учруулсныг дурдахгүй өнгөрч боломгүй байна" гэдгийг төсөв баталсны дараа чуулганы идэр дээрээс хэлсэн үгэндээ тодотгосон.
Гадаад орчноос ирэх эрсдлээс илүү дотоод зөрчил зодооноос үүдэн улсын төсвөө хуулийн хугацаанд нь буюу арваннэгдүгээр сарын 15-ны дотор хэлэлцэн баталж чадахгүйд хүрэх бодит эрсдэл байсан нь үнэн.
МАН-ын гишүүдийн хагарал хуваагдал, хэрүүл тэмцэл, эрх мэдлийн төлөөх зодооноос үүдэн төсвийн хэлэлцүүлэг сунжирсан бол төрийн үйл ажиллагаа гацаанд орох байлаа. Монгол Улс ирэх жилийн төсвөө өмнөх оныхоо арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталж, үүний дараа аймаг, нийслэл төсвөө батлах цагалвартай. Хэрвээ улсын төсөв хуульд заасан хугацаандаа батлагдахгүй бол аймаг, нийслэлийн төсөв гацна. Мөн төрийн төлөвлөгөөт санхүүжилт, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж зогсох нөхцөл байдал руу орно гэсэн үг. Ямартай ч ийм зүйл болоогүй учраас одоо л нэг уужуу амьсгаа авч болохоор боллоо.
Төсөв батлагдах үйл явц тийм амар байгаагүй. Багш, эмч, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цалин, тэтгэвэр, халамжийн мөнгөний хувь хэмжээг тодорхой хувиар нэмэгдүүлэхийг УИХ, Засгийн газрын гишүүдээс шаардаж, шахсан. Багш нар 16 хоног ажил хаяж, эрүүл мэндийн салбарынхан талбай дээр хонож, ахмадууд Төрийн ордон тойрч гороолсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ордны баруун хаалган дээр ирж бухимдлаа илэрхийлсэн өдөр хоногууд өнгөрсөн. Төрийн ордон гаднаас ирж байгаа шахалт шаардлагуудаа хэрхэн яаж, шийдэх талаар гарц гаргалгаа тодорхойгүй байхад ордон дотроо ч төсвийн хуваарилалт тойрон зодолдохоос наахнуур асуудал хөвөрсөн. УИХ-д тойргоос сонгогдсон гишүүдийн эрх ашигт илтэд үйлчилсэн хөрөнгө оруулалтын санал, нэмэлт санхүүжилт тавьсан, бүсийн хөгжил нэрээр хөрөнгө оруулалт хуваарилсан, Ардчилсан намынхныг төсвөөр авлигдсан гэх маргааныг жагсаалтаар сонгогдсон гишүүд хөндсөн. Цаашлаад дэмжээгүйг дэмжье гэх санал хураалтын томъёололд толгой нь эргэсэн гишүүдэд улаан, ногоон лаазаар удирдан чиглүүлсэн, Засгийн газрын гишүүн нь Төсвийн байнгын хороог даргалж хуралдсан гэх мэтээр төсөв батлагдах үйл явц өмнөх жилүүдийнхээс ширүүхэн өрнөсөн.
Хэдийгээр жил бүр төсөв хэлэлцэх үеэр ил, далд элдэв төрлийн хов, хор гүйдэг ч арай ч улаан цагаандаа гарч гишүүдийн санал өгөх бүрэн эрхэнд "лаазаар" халдсан удаа гарч байгаагүй гэдгийг ч зарим гишүүн шүүмжилсэн.
Ямартай ч гадаад нөхцөл байдал тогтворгүй, дотоодын улстөржилт савнаасаа хальсан ярвигтай энэ үед төсвийн бодлогын баримт бичиг хуулийн хугацаандаа амжиж батлагдлаа.
Ирэх оны төсөвт тусгасан онцлог заалтуудаас….
- Багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 742.0 мянган төгрөгөөр,
- 11 дүгээр сарын 1-нээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцож 518,620.2 сая төгрөгөөр,
- Эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 190,300.0 сая төгрөгөөр,
- Ахмад настны тэтгэврийг 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, 145,000.0 сая төгрөгөөр,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус тус 20 хувиар буюу сард 80.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож 29,300.0 сая төгрөгөөр гэхчлэн нийт 969,119.5 сая төгрөгөөр зардлууд нэмэгджээ.
- Шинээр хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 50 хувь,
- Зам тээврийн салбарын төслүүд,
- Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж зардлыг бууруулсан байна.
Монгол Улсын төсвийн нийт орлогын 27 орчим хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Уул уурхайн салбараас 2022 онд 4.3 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлж байсан бол энэ үзүүлэлт 9.3 их наяд болон тэлжээ. Энэ нь өнгөрсөн хугацаанд улстөрчдийн амласан эдийн засгаа солонгоруулах тухай амлалт амьдрал дээр эсрэгээрээ хэрэгжиж эдийн засаг, уул уурхайгаас улам бүр хараат болох бодлого, төсвөөр дамжин хэрэгжиж байгааг харуулсан үзүүлэлт болж байна. Түүхий эд экспортлогч орнууд төсвийн зарлагын хэт өсөлтөөс татгалзах, түүхий эдийн үнийн өсөлтийн бодлогоо бүгдийг нь эдийн засагтаа цутгахгүй байхад анхаарч, хуримтлалын санд түлхүү хуваарилах, ирээдүйд тулгарч болзошгүй хүндрэл, хямралаас сэргийлэх, эсвэл гадаад өрийн хэмжээгээ нэмүүлэхэд зориулдаг бодлого цаашид төсвийн бодлогод тусгалаа олох учиртай.
2022 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 2 их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоо хийж байсан бол ирэх жил 6.5 их наяд төгрөг хүрч хүрч, гурав дахин нэмэгдэж байна. Хувь хүний орлогын татвар 2022 онд 1.2 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 2.5 дахин өсөхөөр тооцжээ.
Төсвийн орлогын 90 хүртэлх хувиа татвараар бүрдүүлж ирлээ. Үүнээс аж ахуйн нэгжүүд болон иргэдийн нуруун дээр ирж буй татварын дарамт хэрхэн нэмэгдэж байгааг анзаарч болно. Ийнхүү төсвийн тэлэлт эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийн орон зайг улам бүр хумьж байна. Төсөвт төвлөрүүлэхээр тооцсон татварын хэт өндөр тооцоо, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт, зээлийн өндөр хүүгийн зардал зэрэг нь ирэх онд олон мянган бизнес эрхлэгчдэд хүндээр тусахаар байгааг анхаарч аж ахуйн нэгжийн татвартай холбоотой шинэчлэл, хуулийн төслүүдээ УИХ-аар оруулах нэн тэргүүний шаардлага тулж ирээд байна.
3,548.92






















































Нэргүй 2025-11-13 81.155.244.177
Ашгүй дээ. Гэхдээ цалин нэмээд инфеляц л өснө ш дээ.
Зочин 2025-11-13 67.81.176.136
УИХ эрхийнхээ дагуу бага тэтгэвэртэй болон групп т бг хүмүүсийн асуудлыг дахин авч үзэх хэрэгтэй
Энэ бол хүний хэвийн амьдрах нөхцөлтэй холбоотой тул хойшлуулшгүй ноцтой асуудал.
Монголд хөгшчүүл өлбөрч,өвчилж ,үхэж байгааг дэлхий даяараа мэдэж гайхаж байна
Нэргүй 2025-11-13 45.117.35.38
непал ажил дөхсөөр байна даа.
Зочин 2025-11-13 202.21.107.21
Энэ Пүрэвдорж үнэхээр овилгогүй онгироо хүн юм байна
Нэргүй 2025-11-13 103.229.120.227
амар хялбар ажил хийж бгаа хүн хэн бгаа юм. Ганц багш, эмч биш. Ер нь цалин нэмүүл гээд том том бичээд бсан багш авгай өдөр шөнөгүй л фб группт бусдыг хатгаж, уулзаж, нийлэх юмсан гэж бдаг гэх юм. ямар завтай юм. өөрөө хөгжөөгүй багш хүүхдэд юу зааж өгөх вэ?
Иргэн 2025-11-13 66.181.180.12
МАН -АН мафиууд ёстой 26- оны төсвийг халтуурдаж өгсөн дөө арай л дэндүү хариуцлагагүй болжээ!!! Яааж энэ луйварчидаас Монгол улсаа аврана л гэж бодох боллоо!! МАН -АН мафиууд одоо удахгүй он гараад төсвөө дахин тодотгох нь тодорхой болсон шүү иргэдээ!! МАН мафиууд улс орноо цөлмөж бн аа
Нэргүй 2025-11-13 202.21.113.238
Ванга: Удахгүй тодотгол хийнэ
Нэргүй 2025-11-13 203.91.115.37
Маш товчхон: хулгайн төсөв. Яахав өмнөхөө бодвол илүү илүү наймаацалд өртсөн. Тэр хэрээрээ илүү их хулгай шингэсэн төсөв боллоо. Амжилттай батлагдлаа. Цаашдын хулгайн чинь ажилд амжилт хүсье Жавхлаан, Занданшатар аа! Баригдахгүй л шаагаад байвал хулгайчийг хийморьтой гэдэг гэсэн. Гэхдээ эцэст юу хүлээж байгааг мэдэхгүй шүү. Амлахгүй. Хийморь чинь л мэдэг.
Зочин 2025-11-13 202.131.230.163
Монгол улсын их хурал маш дампуурсан их хурал. Төсөв баахан ярилаа. Төсөв гэдэг чинь ирэх онд эдийн засгаа яаж өсгөх вэ тухай л яриа биз дээ. үүнийг ярьж байгаа хүн тэр их хуралд бна уу? байхгүй. зүгээр л тэр их мөнгөтэй бна. энэ их мөнгөтэ бна. гээд л . Энэ чинь зүйрлүүлж хэлвэл тулга тойрсон явган хэрүүл л биз дээ. Энэ их хурал тарах хэрэгтэй. жагсаалтаар орж ирсэн баахан боловсролгүй авга йнар. Бүгдийг нь хөөх хэрэгтэй. тэгжбайж Монгол орон хөгжинө.
Нэргүй 2025-11-13 202.9.40.205
Үхсн ацны чин манжлсн эдиын зсаг манж х***а баасны бөөснүүд.
Нэргүй 2025-11-13 202.9.40.205
Зайл муу золбин огцорцн хулгайч х***а манж зг.