Байр суурь: ТӨК-ийн худалдан авалт, борлуулалт улс төрийн шинжтэй явдаг

Байр суурь: ТӨК-ийн худалдан авалт, борлуулалт улс төрийн шинжтэй явдаг

Байр суурь: ТӨК-ийн худалдан авалт, борлуулалт улс төрийн шинжтэй явдаг

Монгол Улсын хэмжээнд 100 орчим төрийн өмчит компаниуд байдаг гэх албан бус мэдээ бий. Эдгээр компаниудын ихэнх нь ашиггүй ажилладаг гэдэг шүүмжлэлийг зарим хүмүүс хэлдэг. Тиймээс  Төрийн өмчит компаниудыг хувьчлах шаардлагатай гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт мэдээлсэн. Тодруулбал, төрийн өмчит компаниудыг цомхон чадварлаг болгох талаар Засгийн газар ажиллаж байна. Төрийг хувийн хэвшилтэй өрсөлдүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллана. Төрийн өмчит команиудад нүүрлэсэн хулгайг таслан зогсоож, ил тод, нээлттэй болгох чиглэлээр ажиллаж байна. Улмаар,  МИАТ, Төрийн банк, ДЦС-III зэрэг төрийн өмчит компаниудын 10-51 хүртэлх хувийг хувьчлах бодлогын баримт бичгийг УИХ-д өргөн барина гэж мэдээлсэн. Уг асуудлын хүрээнд эдийн засагч болон судлаачдын байр суурийг хүргэж байна.


УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛ:

-Олон улсад эдийн засгийн эрх чөлөө гэх том ойлголт байдаг. Үүнд олон үзүүлэлтийг авч үздэг. Тухайлбал, төсвийн зарлага болон татварыг ДНБ-тэй харьцуулдаг. Монгол Улсыг ижил төстэй улсуудтай харьцуулахад 7-12 хувиар өндөр буюу эдийн засагт улс төрийн оролцоо өндөр байна гэх судалгаа байдаг. Энэ нь юугаар илэрч байна вэ гэхээр төсвийн зарлагаар илэрч байгаа юм. Төр зайлшгүй иргэддээ нийлүүлэх ёстой тээвэр, эрчим хүч гэх мэт бараа үйлчилгээ байдаг. Гэтэл Монголд харилцаа холбоо, банк санхүү, уул уурхай гээд бүх салбарт төрийн өмчит үйлдвэрийн газрууд байна. Гэхдээ тухайн улс маань сайн засаглалтай бол бас өөр. Өөрөөр хэлбэл, төрийн өмч давамгайлсан боловч засаглал нь сайн бол орж байгаа мөнгө нь яг улсын эдийн засагт төвлөрдөг. Гэтэл манайд засаглал муу учраас төрийн өмчит компаниудын  ил тод байдал маш муу, мөн хяналт байхгүй дээрээс нь ашиггүй ажиллаад байна. Тухайлбал, 2023 онд 43 хувийн алдагдалтай ажилласан. Төрийн өмчит үйлдвэрийн газар/ТӨҮГ/-ууд хувьцааны ногдол ашгаараа төсөвт татварын бус орлого бүрдүүлэх ёстой, ингэх үүрэгтэй байдаг. Энэ ч утгаараа ТӨҮГ-ууд 2026 онд төсөвт 548 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа юм. Үүний 375 тэрбум төгрөгийг хуримтлалын санд, 95 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт, 80 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж тооцоолсон байгаа юм. Гэтэл орон нутгийн болон төрийн өмчийн оролцоотой хэчнээн газар байгаа билээ. Энэ бол хангалтгүй тоо. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ирэх онд ТӨҮГ-уудын 10 хүртэлх хувийг хувьчилна гэж мэдэгдсэн. Үнэхээр хангалтгүй байвал хувьчлах хэрэгтэй. МИАТ, банк санхүү гэх мэт компаниудад хувьчлал явагдана гэж ойлгосон. Ер нь бол тухайн компанийн ТУЗ-ийн даргаар хэн сонгогдож байна, дарга захирлаар хэн томилогдож байна, тухайн компанийн төлөө ажиллаж байна уу эсвэл намынхаа төлөө ажиллаж байна уу гэх мэт засаглалаас эхэлнэ.

СУДЛААЧ Д.БОЛОРТУЯА:

-Төрийн өмчийн аж ахуй нэгж болон төр төсвөөр дамжуулаад эдийн засагт  хэрхэн оролцож байгаа талаар судалж үзлээ. Ялангуяа төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн талаар их судалсан. 2024 оны байдлаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан тайланд дурдсанаар нийт төрийн өмчийн 67 аж ахуй нэгж байна гэж мэдээлсэн. Монголд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит аж ахуй нэгжүүд уул, уурхай, эрчим хүч, зам тээврийн гээд үндсэн гурван салбарт үйл ажиллагаа явуулж байна. Уг 67 компанийг задлаад харвал, "Эрдэнэс Монгол" нэгдэл гэхэд 21 охин компанитай. Үүнээс  харахад тоо нь цөөхөн юм шиг харагдаж байгаа хэр нь маш олон нэгдэл компаниуд байна. 2024 оны байдлаар эдгээр төрийн өмчит аж аахуй нэгжүүд нийт 57 их наяд төгрөгийн хөрөнгийг эзэмшээд, 25 их наяд  төгрөгийн орлого олсон бол 5,7 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Үүнийг задлаад харахаар "Эрдэнэс Монгол" нэгдэл компани 93,3 хувийг бүрдүүлсэн байгаа юм. "Эрдэнэс Монгол" нэгдлийн гол ашиг олдог салбар нь уул, уурхай. Гэтэл уул, уурхайн салбарын ашиг, орлого гадаад зах зээлийн хүчин зүйл буюу нүүрс зэрэг түүхий эдийн үнээс хамаардаг. Тэгэхээр уул ,уурхайн салбарт гэхэд түүхий эдийн үнийн өөрчлөлт нь төрийн өмчит аж ахуй нэгжийн ашиг, орлогод нөлөөлж улмаар эдийн засагт нөлөөлдөг. Тиймээс энэ нь эргээд төсөв тогтворгүй байхад нөлөөлж байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниуд эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ гээд судлаад үзэхээр ДНБ-ний нэмүү өртгөөр нь харвал хувийн хэвшил 75 хувийг бүрдүүлж байгаа бол үлдсэн хувийг нь төрийн өмчит компани бүрдүүлж байна. Олон улсад стратегийн гол салбартаа төрийн өмчит компаниудын оролцоо өндөр байдаг ч Монгол Улс шиг өндөр хувийг эзэлдэггүй. Жишээлбэл, Казакстан улс гэхэд төрийн өмчит компанийн эдийн засаг дах оролцоо 14 хувийг эзэлдэг. Хөгжиж буй орнуудтай харьцуулахад хэтэрхий өндөр биш ч гэлээ хөгжингүй орнуудтай харьцуулахад төрийн өмчит компанийн эдийн засаг дах оролцоо өндөр байгаа юм. Үүн дээр анхаарах хэрэгтэй. Манай судалгааны багийн зүгээс, бодлогын чиглэлийн үндсэн чиглэлээ тодорхойл гэж зөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл, богино, дунд, урт хугацаандаа хийх зүйлсээ төлөвлөх шаардлагатай.

Тухайлбал, богино хугацаандаа одоо хэрэгжиж байгаа хууль, эрх зүйн орчны хүрээндээ ил тод байдалд нь хяналт тавьж тайлан зэргийг илүү нээлттэй болгох, үр ашгийг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй.

Ингээд дунд хугацаандаа урт хугацааны бодлогоо төлөвлөх нь зүйтэй. Төрийн өмчит аж ахуй нэгжүүд үнэхээр өндөр оролцоотой байгаа юм бол оролцоог нь бууруулах цаашлаад хувьчлах гэх мэт арга хэмжээг авах ёстой. Хувьчилна гэдэг нь тийм амар зүйл биш л дээ. Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн бирж дээр эдгээр компаниудыг хувьчлахад бэлэн байна уу. Хөрөнгө оруулагч байна уу гэх мэт олон асуудал байдаг. Тэгэхээр энэ бүх зүйлийг бодлогоор төлөвлөх ёстой.

ЭДИЙН ЗАСАГЧ А.БАТПҮРЭВ:

-Төр эдийн засагт олон янзаар оролцож байна. Тэр дундаа төрийн өмчит компани гэдэг хэлбэр илүү давамгайлж байна. Монгол Улсын эдийн засагт төсөв ДНБ-ний 40 шахам хувийг эзэлж байна. Гэтэл төрийн өмчит компаниудын ашиг, орлого, эзэмшиж байгаа хөрөнгийг аваад үзвэл зарим салбарт хувийн хэвшлээсээ илүү байгаа гэдгийг өмнө нь ч бид ярьж байсан. Цаашдаа төсвийн эдийн засаг дах  төрийн өмчит компаниудын оролцоог бууруулахын тулд юу хийх ёстой вэ гэхээр төсвийн зардлаа бууруулъя, төрийн өмчит компаниудыг хувьчилъя гэдэг зүйлийг ярьдаг. Үүнийгээ бодит байдал дээр хэрэгжүүлээд бодлогын арга хэрэгсэл боловсруулах ёстой. Ингээд цаг хугацааны хувьд оновчтой юу, нийгмийн болоод улс төрийн нөхцөл байдал хөрс нь бүрдсэн байна уу, үүнд гарах зардал гэх мэт бодлогын хувилбарыг үнэлдэг шалгуур бий. Тэгэхээр түүнийгээ дээр хэлсэн урт болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах ёстой. Төрийн өмчит компаниудаас төсөвт төвлөрүүлэх орлого нь татварын хэлбэрээр л явдаг. Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирэх онд төрийн өмчит компаниудаас төсөв дээр ч тэр  улсад тэдэн төгрөгийн орлого бүрдүүлнэ гэдэг тоон мэдээлэл байхгүй. Төрийн өмчит компаниуд ногдол ашиг, татвар хоёроороо төсөвт хувь нэмрээ оруулдаг. Гэтэл ногдол ашиг нь эрс багасаад байгаа. Ногдол ашиг төлж байгаа "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэт" үйлдвэр гэсэн хоёр компани байна. Энэ хоёр компанийн ашиг орлого зэс, нүүрсний үнээс хамаардаг учир түүхий эдийн үнэ сайн байвал ногдол ашиг өндөр төлнө өө гэсэн үг. Харин бусад төрийн өмчит аж ахуй нэгжийн хувьд хувийн хэвшилтэй адилхан татвараа төлөөд л явдаг. Тэгэхээр эдгээр төрийн өмчит аж ахуй нэгжүүд заавал төрд байхын ач холбогдол нь юу юм гэдэг асуулт гарч ирнэ.

Төрийн өмчит компаниуд төсвөөс гадуур төсвийн шинжтэй зардал гаргаад байна. Их хурал дээр төсөв хэлэлцээд батлахад төрийн өмчит компаниуд хэдэн төгрөгийн борлуулалт хийж хэчнээн төгрөгийн ашиг олж хэдэн төгрөгөөр худалдан авалт хийх юм гэдэг яриа төсвөөс гадуур явдаг.

Эцсийн дүндээ эргээд нөгөө худалдан авалтууд, борлуултын гэрээ  нь улс төрийн шинжтэй явчихдаг. Товчхондоо, төрөөс, Засгийн газраас даалгавар өгөөд тухайн компаниудаар төсвийн шинжтэй зардал гаргуулаад байгаа юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-13 202.55.191.130

yamar ch uls tur buruu zuv gej yarih sanhuujilttei, delhii dayar… saya Sarkozy songuuliin sanhuu ni huuli zurchsun geed l shorond orloo,, butsaad garlaa, medeegui bsan gsn tailbartai, neeh gemgui tsarailaad tengerinin ulger yarihaa boli gej naad shaazgainuudda hel

Avatar

Нэргүй 2025-11-13 66.181.184.169

төрийн өмчит олон компани алдагдалтай ажилалж байхад Төрийн өмчит компаниудыг удирддаг Төрийн өмчийн болого зохицуулалтын газар ямар ч хариуцлага хүлээдэггүй нь Монголын бас нэг "гайхамшиг " юм уу даа, яаж хариуцлагтай болж хөгжинө дөө

Avatar

Нэргүй 2025-11-13 202.9.40.205

х***а манж хулгайл байсн өөр юууч бгаагүй х***а манж хулгайн бодлого манжлалт х***а манж эзлэлт х***а манж пздагууд өөр манж хулгайгаа худлаа шааж өөр бсан мэтэр ярьж х***а манж хулгайгаа далдлх гэсн бүтэшгүй өчүүхн жижиг арга заль. Оюуны хомсдолтуудыг давраацийн.

Avatar

Нэргүй 2025-11-13 202.9.40.205

Май муу х***а манж алнуудийн захилгат яриа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж