Улсын Их Хурлын 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Түр хороо өчигдөр /2025.11.12/ хуралдав.
Хуралдааны эхэнд түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, батлав. Түр хорооны дарга О.Батнайрамдал төслийн талаар танилцуулсан бөгөөд сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 8-12-ны хооронд зохион байгуулахаар тусгасан байна.
Тодруулбал:
12 сарын 8-ны өдөр Жавхлант, Шивээ Толгой ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоох, үнэлгээ хийх болон төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох баримтуудыг судална.
12 сарын 10, 12-ны өдрүүдэд “Оюу Толгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ, нэмэлт өөрчлөлт, санхүүжилтийн хүүгийн талаар баримт бичгийг судлах, нээлттэй сонсгол явуулахаар төлөвлөжээ.
Хуралдаанд оролцсон гишүүд төсөлтэй холбогдуулан санал хэлж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзэж, санал хураалтад оролцсон гишүүдийн 70 хувийн саналаар баталсан байна. Мөн “Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дараалал тогтоох” болон “Түр хорооны сонсголд гэрчээр дуудах” тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталжээ.
Хуралдааны төгсгөлд “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд болон гүйцэтгэх удирдлагын багийн мэдээллийг сонсох тов байсан ч тухайн хүмүүс тодорхой шалтгаангүйгээр ирээгүй тул танилцуулгыг дараагийн хуралдаанд сонсохоор хойшлуулсан байна гэж Түр хорооны дарга мэдэгдэв.
3,548.92
















































сонгогч 2025-11-13 202.9.46.143
РИО ТИНТОГИЙН МЯНГАНЫ ЛУЙВАРЫН ГЭРЭЭГ САЙН ИЛЧЛЭЭД, ДЭЛХИЙ ДАХИНД ДЭЛГЭЭД ӨГӨӨРЭЙ.
Нэргүй 2025-11-13 103.229.121.22
Монголд Орос, Хятадаас өөр улсын хөрөнгө оруулалт байж болохгүй гэсэн гадны даалгавартай тавиулууд Эх орончийн хуурамч баг өмсөөд ил цагаан давшлан дайрдаг боллоо!!! Төр засаг нь хульчгар, сул дорой, гөлөлзөөд л суух юм?!! Тагнуулын газар гэж юу хийж суудаг байгууллага вэ???
Нэргүй 2025-11-13 202.179.11.230
Arga hemjee avah heregtei. Manaihan uursduu avilgachin, hulgaich bolohoor iim ner hundgui baidag baih daa. Tur zasag ni nom yosooroo baidag baisan bol ingej tomrohgui baisan baih.