Гурван хятад иргэнийг нэмж баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Гурван хятад иргэнийг нэмж баривчиллаа

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт  өнгөрөгч сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторийн барилгыг барьж байсан БНХАУ-ын    зургаан ажилтан  манай улсын цагдаагийн хоёр ажилтныг зодож гэмтээсэн гэх хэрэгт хуулийн байгууллагад сэжигтнээр татагдсан. Албаны эх сурвалжийн мэдээллээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс тэдэнд дээр  нэмж дахин гурван хятад иргэнийг цагдан хорьсон байна. Уг хэргийг үйлдсэн БНХАУ-ын иргэдэд Эрүүгийн хуулийн 181.3 буюу танхайрах, 230.2 буюу Төрийн алба хаагч, хэв журмын олон нийтийн байцаагчийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн бөгөөд мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж буй гэнэ.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж