Ү.Амарбат: БОАЖЯ проткол өгөөгүйн төлөө Д.Амарбаясгаланг устгасан гэж буруутгасан

Ү.Амарбат: БОАЖЯ проткол өгөөгүйн төлөө Д.Амарбаясгаланг устгасан гэж буруутгасан

Ү.Амарбат: БОАЖЯ проткол өгөөгүйн төлөө Д.Амарбаясгаланг устгасан гэж буруутгасан

УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хийсэн мэдээлэлтэй холбогдуулж өнөөдөр /2025.11.12/ няцаалт хийлээ.


Өмгөөлөгч Ү.АМАРБАТ:

-Үүсээд байгаа нөхцөл байдал дээр УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчийн хувьд хэд, хэдэн агуулга дээр тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Нэгдүгээрт, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоол гарсан. Үүнтэй холбоотой миний үйлчлүүлэгч Д.Амарбаясгалангийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Өөрийнхөө гэм буруугүйг нотлох баримтуудаа гаргаж, хуульд заагдсан эрхийнхээ хүрээнд оролцож байгаа.

Бид өнгөрсөн есдүгээр сарын дундуур хуулийн байгууллагад хандсан. Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг хүний нэр төр, алдар хүндэд халдсан асуудлаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Одоогоор энэ хүн  шүүхийн нэхэмжлэлээ гардаж аваагүй, гэхдээ энэ хүн маань шүүхэд дуудагдсан гэдэг мэдэгдэх хуудсаа авсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан өдөр ирээгүй. Шүүхээс бидэнд өгсөн мэдээллээр өчигдрийн байдлаар албадан ирүүлэх шийдвэр гарсан.

Тэгэхээр бид бас Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд шүүх байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэж,  нэхэмжлэхийг гардаж аван шүүх ажиллагаанд оролцоосой гэж хүсч байна.

Хуулийг мөрдөж, дээдэлж ажиллах үүрэгтэй энэ хүн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхад Загийн газрын мэдээллийн цагийг ашиглаад сайд Б.Энхбаяр мэдэээлэл хийлээ. Би энэ мэдээллийг нь ноцтой  ч гэж хэлэхгүй, үнэн ч гэж хэлэхгүй, баримт ч гэж хэлэхгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд явж байгаа мэдээллийг та бүгдэд өгч байгаа биш Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд албан хэвлэлийн цагийг ашиглаж, хувь хүний алдар хүндэд халдаж байгаа учраас үүнтэй холбоотой мэдээллийг зөрүүлж өгье.

Нэгдүгээрх нь, 2018 оны есдүгээр сарын 9-ний өдөр гэх, 2020 он ч гэлүү хэд, хэдэн агуулгатай хоёр хүний хооронд харилцсан мессеж гэдэг юм задаллаа. Өмнө нь өөрөө хэлэхдээ “Админерал”-ын гэрээг байгуул гэдэг шахалт үзүүлсэн мессеж гэж хэлж байсан. Өнөөдөр задалсан юм нь “Админерал”-ын гэрээ гэж яригдаад байгаа гэрээ 2021 онд байгуулагдсан. Түүнээс гурван жилийн өмнө нэг хүний хэн рүү нь мэдэгдэхгүй  бичсэн чат байлаа. Тэрэн дээр тодорхой улстөрчдийн нэр хэлж байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар ач холбогдолтой юм. Хоёрдугаарт,  энэ нь үнэн юм уу. Үнэн байлаа гэхэд Д.Амарбаясгалан гэдэг хүнийг ямар хэрэгт юунд хутгаж чиглүүлээд байна вэ гэдэг нь ойлгомжгүй. Та бүхэн анзаарвал, зорилго  бол холбоотой, холбоогүй хамааралтай, хамааралгүй баримтуудыг өгүүлж байх ёстой. Ингэж байж МАН-ын Их хурлаас өмнө нүүрсчин гэдэг агуулга руу оруулах зорилгын хүрээнд явж ирсэн. Тэрнийх нь нэг анги, нэг хэсэг явж байна. Хэвлэлд дэлгэсэн мессеж чатаа хуулийн байгууллагад өгөөсэй билээ. Яагаад гэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Энхбаярын өгсөн нотлох баримтаар гэдэг үндэслэл байхгүй юм билээ. Өөр юмнууд байна лээ, баримтаа өгөөсэй билээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хууль зүйн хүрээнд няцаах ажиллагаагаа хийнэ.

Бид энэ хүнийг нүүрсний сонсгол хийсэн, яриад байгаа үйл явдлынхаа талаар бүрэн баримттай гэж ойлгосон. Д.Амарбаясгалан руу дайраад байгаа баримт, тэр болоод өнгөрсөн үйл явдлынхаа логикийг өөрөө огт ойлгоогүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрлээ.

Жишээлбэл, аравдугаар сарын 10-ны гэрээ үзүүлээд байна лээ. Яриад байгаа юм нь юу болсон бэ гэхээр 2022 оны долдугаар сарын 8-нд тухайн үеийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал нь “Хонконг хэндэй” гэдэг компанитай түлш солилцох арилжааны гэрээ байгуулсан юм байна. Тэр үед тухайн үеийн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байсан. Тэр үеийн сайдаас тодруулах нь зүйтэй. Хонконг хэндэй гэдэг арилжааны гэрээн дээрээ 2022 оны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 6 дугаар хуралдааны тогтоолыг үндэслэж энэ гэрээг хийлээ гэдэг үгтэй юм билээ. Тэгэхээр 6 дугаар хурал гэдэг юм гарч ирж байгаа биз. Тэр хурлыг нь 2022 оны зургадугаар сард Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хийж.

Тэр үед Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар Д.Амарбаясгалан ажиллах нь байтугай сайд ч болоогүй байсан.

Энэ гэрээний эзэд нь он сараар нь хөөхөөр гарч ирнэ. Энэ гэрээтэй холбоотой 500 мянган тонн түлш оруулж ирж хангана гэдэг асуудал яригдаж байсан. Д.Амарбаясгалан, Б.Чойжилсүрэн хоёр хүн сайд болсныхоо дараа түлшийг ийм их хэмжээгээр гаднаас оруулж ирж болохгүй гээд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 8 дугаар хорооны хурлаар гаднаас оруулж ирэх гээд байгаа түлшний хэмжээг бууруулж 100 мянган тонн болго гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, арилжааны гэрээнд байгаа талуудын эсрэг хийсэн хурал. Гэтэл нэг хэсгийг нь тасдаад үзүүлэхээр ингэж харагдана. Бидний хувьд энэ мэт баримтуудаа хуулийн байгууллагад өгөөд ажиллаад явна. Үнэн мөнөн тодорно.

Сайд Б.Энхбаяр проткол алга болчихлоо гэлээ. Хоёр сарын өмнө гарч ирээд ярьдаг юм нь хүний үхэл байсан. Хууль зүйн сайд болоод батлах ёстой. Гэтэл хүн алсан юмаа ярихаа больсон. 100 тэрбумын авлига авсан тэрийг нь нотолно гээд гүйгээд байсан. Одоо 100 тэрбумын авлигын тухай ярьж байна уу ярихгүй байгаа, эрүүгийн хэрэг дээр нь огт тийм юм байхгүй юм билээ. Энэ мэтчлэн юмнууд нь няцаагдаад явна. Лхагвын тойм дээр ярьсныгаа өөрөө няцааж байгаа.  Жишээлбэл, анх проткол устгагдсан гэснээ одоо байгаа гэж ярьсан. Тэр нь юу болсон талаар мэдээлэл өгье. Гэрээний асуудалтай субьект Байгаль орчин аялал жуулчлалын яам. Тэр яамнаасаа нүүрсний сонсголын үеэр баахан материал гаргаж авсан. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хурлуудын тэмдэглэл тогтоол өгөөч гэсэн, тогтоол өгсөн, тэмдэглэл өгөөгүй.

Байгаль орчин аялал жуулчлалын яам тэмдэглэл өөгөгүйн төлөө хэн буруудсан бэ гэхээр Д.Амарбаясгалан тэмдэглэлийг устгасан гэж хэлж байгаа юм.

Тэр тэмдэглэл нь устгагдаагүй Байгаль орчин аялал жуулчлалын яамандаа байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хуулийн шаардлага хангуулаад байгаа газраас нь гаргуулж авна. Мань хүн Байгаль орчин аялал жуулчлалын яаманд тэмдэглэл нь байсан байна лээ гэж хэлэлтэй биш алдарт сүртэй аргаа хэрэглэж эх сурвалжаа нууцалж байгаад мундаг эх сурвалж нь протколыг войстой нь хадгалж байгаад авч ирж өгсөн гэдэг агуулга мэдээллийг өгч байгаад харамсаж байна гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-12 103.212.116.223

bitgii sh a a a chi. ta nar mash muu humuus

Avatar

Нэргүй 2025-11-12 66.181.182.75

Нүүрсчид өмдөндөө бааж бгаам бнаа !!! Энэ өмгөөлөгч гэх малын амнаас нь ч өмхий ханхалж бна !

Avatar

Нэргүй 2025-11-12 80.187.83.152

хүү минээ тэгээд энийгээ тэр шүүх хурал мурал дээрээ баталж нотлоод гараад ирээч дээ шал шал гээд хэрүүл шиг юм яриад явах юм!!!хэн итгэх юм наадаад чинь…

Avatar

Нэргүй 2025-11-12 66.181.182.180

ugaasaa nuursnii mashinii joloochid tom boss n hen gedgiig medeh biz. dandaa l MAN n ner sonsogddog shd

Avatar

Нэргүй 2025-11-12 202.126.91.116

Бичиг цаас шидэлцээд энэ төр гээч юмаар их тоглох юм даа.

Avatar

Нэргүй 2025-11-12 66.181.191.78

мөнгө өгвөл юуг ч долоож, юу ч хийнэ биз ээ

Avatar

Нэргүй 2025-11-12 202.126.90.218

Мөнгө авчихаарай юу ч хамаагүй гоншигнох юмаа энэ нэг мөнгөний боол

Avatar

Иргэн 2025-11-12 202.21.111.170

АБ, ОЭ нар эх орноо зарсан нь илт …..

Avatar

Нэргүй 2025-11-12 192.82.92.204

Энэ үнэн дүнхүү гар юмдаа бүх баримт Амарбаясгалангийн эсрэг байхад ямар няцаалт байх вэ дээ, хөөрхий.

Avatar

Нэргүй 2025-11-12 103.10.23.120

Эргүү мал минь хөтлөлцөөд зайлаа

Avatar

а 2025-11-12 203.23.199.2

эргүү малаа маллаад болчихно гэж боддог юмуу бүхэл бүтэн ЗГ нь хайгаад тэр протокол нь олдохгүй байсан ш дээ жирийн алжаа хийж байгаа ТАХ-г золигт гаргах гэсэн чинь бүтсэнгүй шударга хүмүүс устгасан гэж бодсон протоколийг нь хадгалчихсан байж

Avatar

Нэргүй 2025-11-12 103.57.93.53

войстой гэж юу гэсэн үг вэ

Avatar

Нэргүй 2025-11-12 103.57.93.53

протокол гэж бичнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж