"Ахмадуудын тэтгэвэр 30-40 мянган төгрөгөөр л нэмэгдэж байгаа нь хангалтгүй"

"Ахмадуудын тэтгэвэр 30-40 мянган төгрөгөөр л нэмэгдэж байгаа нь хангалтгүй"

"Ахмадуудын тэтгэвэр 30-40 мянган төгрөгөөр л нэмэгдэж байгаа нь хангалтгүй"

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Б.Пунсалмаа, С.Одонтуяа нар ахмад настны тэтгэврийн асуудлаар өнөөдөр /2025.11.12/ мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:

-Дараа оны төсөв батлагдах гэж байна. Тиймээс төсөвтэй холбоотой асуудлууд гарч байна. Тухайлбал цалин, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой гомдол санал их байна. Төсөв хэлэлцүүлж эхэлснээс хойш ахмадууд хүчтэй тэмцэл өрнүүлж эхэлсэн. Ардчилсан намын эмэгтэй гишүүд ахмадын тэтгэвэр тэтгэмжийг нэмэх тал дээр дуу хоолой болж ирсэн. Анхны төсвийн төсөл дээр тэтгэвэр тэтгэмжийг зургаан хувь нэмэгдүүлэх гэж байсан. Бид санал хүсэлтээ илэрхийлсний үндсэн дээр инфляцтай уядуулж ахмадын тэтгэврийг нэмэх гэсэн заалтыг үндэслэн 8.6 хувиар нэмэх болсон. Халамжийн төвөөс өгсөн тоо баримтыг танилцуулъя.

Нийт тэтгэвэр авч байгаа 412 мянган ахмад байгаа. Үүнээс 572 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг 32550 ахмад, 571-688 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг 2649 ахмад, 689 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг 205160 ахмад, 689 мянгаас нэг сая төгрөгийн тэтгэвэр авдаг 80498 ахмад, нэг саяас нэг сая 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг 66904 ахмад, нэг сая 500 мянгаас хоёр сая төгрөгийн тэтгэвэр авдаг 16012 ахмад, хоёр саяас гурван сая төгрөгийн тэтгэвэр авдаг 8178 ахмад, гурван саяас дээш 1040 ахмад байна. Энэ тоон мэдээллээс ажиглавал, нийт ахмадын 50 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээг авч, 93 хувь нь нэг сая таван зуун мянгаас доош тэтгэвэр авч байна.

Жагсаж, тэмцэл өрнүүлж байгаа ахмадууд тэтгэврийн доод хэмжээг “нэг сая 500 мянган төгрөг болгож өгвөл дундаж амьдарч болохоор байна” гэдэг саналыг УИХ болон Засгийн газрын гишүүдэд илэрхийлсэн. Одоо батлагдах төсвөөр найман хувь нэмэх нь тодорхой болсон. Энэ нь тэтгэврийн доод хэмжээ болох 572 мянган төгрөг авдаг ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ. Энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй. Тиймээс бид дараагийн алхам юу байх ёстой талаар бодож байна. Ахмадуудынхаа тэмцлийг үр дүнтэй болгохыг хүсэж байгаа учраас Засгийн газарт саналаа өгөх гэж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа:

-Төсвийн тухай хууль батлах гэж байна. Анх зургадугаар сараас эхлэн тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлэх санал гаргасан. Одоо өвлийн саруудтай золгох гэж байна. Бага тэтгэвэр авч байгаа ахмадууд энэ нэмэгдэл нь хаанаа ч хүрэхгүй байна. 600 мянган төгрөг авч байгаа ахмадууд гурил, будаа, түлээ нүүрсээ яаж бэлдэх билээ. Ахмадууд “Бид нар өлсгөлөн зарлахгүй ээ, бид угаасаа өлсөж байна” гэж ярьж байсан. Үнэхээр бид ахмадуудыгаа туйлдааж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27.1-т Жил бүрийн инфляцын түшингээс хамаарч нэмэгдүүлнэ гэсэн заалт байгаа. Өнөөгийн нөхцөл байдлыг бодолцож уян хатан байдлаар нэмэгдүүлэх шаардлагатай.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Монгол улсын төсөвт тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тусгасан. Энэ нь бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэвэр 30-40 мянган төгрөгөөр нэмэгдэх юм. Тэтгэвэр тэтгэмжийн сангаас олгох тухай хуулийн 27.1-т заасны дагуу төсөвт зохицуулалт хийх эрх нь Засгийн газарт байгаа. Бага тэтгэвэртэй ахмадын тэтгэврийг төсөвт тогтоосон хэмжээнээс тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх боломж байна. Ядуурлыг буруулах талаар Ерөнхий сайд ярьж байсан. Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид ядуурлыг бууруулах гол цэг чинь энд байна. Хэрвээ ядуурлыг бууруулъя гэвэл бага тэтгэвэр авч байгаа ахмадуудын амьжиргааг дэмжих хэрэгтэй. Хүнсний багц үнэ гэхэд л арван сарын хугацаанд 14.1 хувиар өссөн байна. Ийм өндөр үнийн өсөлттэй үед ахмадуудын тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй байна.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Б.Пунсалмаа, С.Одонтуяа нар ахмад настны тэтгэврийн асуудлаар мэдээлэл хийв. Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Н.Цолмонбаатар

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-12 103.212.162.203

Улсад олон жил ажиллаж өндөр татвар төлсөн хүмүүс яагаад хохирох ёстой юм бэ. Тэтгэвэр нь бага байна гэдэг чинь ажилласан жил нь бага улсад бага татвар төлсөн гэсэн үг шүү дээ, өндөр төлж ясаа цайтал ажидласан нь хохь болж байгаа юм уу?

Avatar

Зайл 2025-11-12 122.201.31.132

доромжилж байгаа юм байхдаа ганц хоёр кг мах авах л мөнгө ш дээ

Avatar

. 2025-11-12 202.126.88.81

бага тэтгэвэрээ нэмээчээ малнуудаа.90ээд онд үйлдвэрүүд хаагдаад ажилласан жилүүдээ бүрэн бичүүл чадаагүй хохирогч нар бол хамгийн доод тэтгэвэр авч байгаа буурлууд байгаа.арчаагүй юмнууд төр удирдаж бна гэхээр үнэхээр аймшигтай.цөөхөн хэдэн хөгшчүүлдээ 1сая500 болгож чадахгүй бол төрөөс зайлцгаа.!!!

Avatar

Нэргүй 2025-11-12 202.126.91.12

Ер нь тэтгэврийн доод хэмжээгээ л нэмэгдүүлчих дээ. угаасаа одоогин тогтосон доод хэмжэ амьдралд нийцэхгү байна гэдгиг жагсаж байгаа ахмадууд баталж байна ш дээ. бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 билүү. энэ хэмжээгээ л ядаж 1.2 сая болгочих оо. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 1 сая болгочихоо. 40 жил улсад ажиллад өнөдөр тэтгэврийн доод хэмжээ авч байгаа хүмүүс байна. гэтэл 20 жил сайн дурын даатгал төлөөд, үүнээс сүүлин 5 жилд нь өндр төлөөд 5 саяын тэтгэвэр авч байгаа хүмүүс шал өөр шүү

Avatar

Итгэлцүүр 2025-11-12 202.126.90.112

Тэр итгэлцүүр гэж нэг ямар ч утгагүй, олон хүний тэтгэврийг хамгийн доод хэмжээнд хүргэсэн юм байна. энийгээ одоо болих хэрэгтэй. Жил болгон шинэчлэнэ гэчээд 1 ч удаа шинэчлээгүй л явж байна. 16-20 оны цалингаа бодоод үзэхэд тэр итгэлцүүрээр бол шал дэмий .бараг хөдөлмөрийн доод хэмжээ. итгэлцүүр гэж гаргаж ирснээс хойш юмны үнэ 2-3 дахин нэмэгдлээ. тухайн оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ итгэлцүүрээр тооцоход өнөөдрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэж байх ёстой бусуу

Avatar

Нэргүй 2025-11-12 202.126.90.112

Ажил огт хийж байгаагүй, НДШ төлж байгаагүй халамжийн тэтгэвэр авагч ахмад настнуудын хувьд одоо олгож байгаа хэмжээг нэмж тогтоох хэрэгтэй юм шиг. эдгээр хүмүүсийн хувьд амьжиргааны хувьд янз бүр, зарим нь нэмэлт орлоготой, зарим нь нэмэлт ямар ч орлогогүй, нэмэлт дэмжлэг шаардлагатай зэрэг янз бүрийн түвшинд байгаа. амьжиргааны доод түвшинд байгаа эдгээр хүмүүсийн нөхцөл байдлыг судалж, цаашид эдгээр хүмүүст чиглэсэн ямар арга хэмжээ авч болох талаар төрийн бодлого гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-11-12 59.153.115.13

энэ бага тэтгэвэр буюу халамжаас шилжиж тэтгэврийн нас нь болж тэтгэвэр тогтоогдсон хүмүүс бол бага тогтхоос ч яах билээ.Ажил хийж байгаагүй 22 жил түүнээс дээш жил НД төлөөгүй бол бараг л тэтгэвэр авах боломжгүй юм.Судалгаа сайн хийж нэмэх хэрэгтэй.

Avatar

Zochin 2025-11-12 59.153.115.36

Тийм шүү дээ. Ихэнх нь ажил хийгээгүй. Зах зээлийн үед наймаа маймаа хийж явсан улс байдаг юм бхйх чинь билээ. Тэгчихээд насаараа ажил хийсэн гэж хуцацгаадаг юм байна лээ. Хадам ахын жишээгээр л ойлгосон. Утга учиргүй шууд нэмэхээ хүрвэл ёстой солиорол шүү.

Avatar

Иргэн 2025-11-12 43.228.129.215

Залуудаа НДШ төлөөгүй хүмүүсийг яагаад өндөр нэмнэ гэж . Жагсаж байгаа хүмүүс чинь тэдний төлөөлөл Одоо ч хиых ажилгүй мөнгө авч жагсаж байна. Завгүй бол ингэж явахгүй. Эсвэл хөдөө нөөс орж ирсэн хүмүүс ингэж явна

Avatar

Иргэн 2025-11-12 43.228.129.215

Ажил хийж байсан, НД төлж байсан, боловсрол, ямар мэргэжилтэй гэх мэт олон зүйлээс шалтгаалж тэтгэвэр их бага байдгиыг та нар мэдсээр байж битгий попорч улс төржүүлээд баы. Эсвэд мэддэггүй тэнэгүүд юм уу?

Avatar

Зочин 2025-11-12 49.0.156.20

НДШ чинь даатгал төлсөнөөрөө тогтоодог болохоос чи их авч , би бага авч байна гэдэг тамын тогооны үлгэрээр тогтоодог эд биш УИХ гишүүн дотор даатгалын системийг ойлгодоггүй хүн байдаг л юм байна Тэтгэврийг нэмэхээр бол бүх ахмадууддаа ижил нэм

Avatar

Zochin 2025-11-12 59.153.115.36

Харин бүүр малнууд цугалчихсан байдаг юмуу хаашаа юм. Наад захын санхүүгийн үйл ажиллагааны ойлголт мэдлэг гэж байхгүй. Мэдэхгүй бол ядаж дуугүй байж байхгүй худлаа попорч бусдад гай болохоо боль

Avatar

ИРГЭН 2025-11-12 66.181.180.12

2026- оны хавраас мөнгөний ханш 20-30- хувиар унаж эхлэнэ шүү дээ тэгхээр тэтгэвэр цалингийн нэмэгдэл үндсэндээ ор байхгүй болж харин ч бүр хүндэрэнэ!!! МАН -АН мафиууд Монгол улсыг удирдаж чадахгүй байгаа шүү!!

Avatar

Мөнх 2025-11-12 66.181.188.13

Хувь тэнцүүлсэн, бага тэтгэвэр тогтоолгосон хүмүүс дотор соц. үед олон хүүхэд ө.х 2-3 аас дээш хүүхэд төрүүлсэн эхчүүд нилээд байх шиг бдаг. Судалгаагаа нарийн хий хэрэгтэй.

Avatar

Зочин 2025-11-12 202.126.94.236

НДШ төлсөн хэмжээгээрээ тэтгэвэр тогтоосон гэж ойлгодог. Гэхдээ инфляци харгалзан нэмэх ёстой . Харин цалин бага үед багаар НДШ төлсөн хүмүүсийн тэтгэвэр бага байгааг одоогийн мөнгөний ханштай дүйцүүлээд хувиар биш мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх хэрэгтэй. Судалгаа хийгээд НДШ бага төлж хувь тэнцүүлэн авсан, цөөхөн жил ажилласан гээд янз бүр байгаа тэр бүрд тохируулан нэмэгдүүлэх ёстой биз дээ хоморголон хувиар нэмэх гээд байх юмаа энэ төр засгийн нөхөд ард иргэд улс орноо боддоггүй хулгайч нар

Avatar

Zochin 2025-11-12 59.153.115.36

Бага цалинтай байсан хүмүүсийг дүйцүүлж нэмэхэд харьцангуй гайгүй нэмэгдсэн. Манай ээжийнх лав 2 дахин нэмэгдсэн. Тэгэхээр наад улсууд чинь зүгээр л ажил хийж байгаагүй, худалдаа наймаа гэж явсан, нөхөж төлсөн хүмүүс л байгаа дөө. Ер нь ингэх юм бол бүгдийг нь ижил төлүүлээд, ижил тэтгэвэртэй болгох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-11-12 202.21.125.22

битгий цагийн аясыг даган поопорч бужигнуулаад бай. Та нарынхаар явбал одоо 1. мөрдөж байгаа хууль зөрчинө 2, шударгаар ажиллаж олон жил өндөр татвар төлсөн хэсэг нь дорд үзэгдэнэ, 3. цаашдаа төлсөн татвар, шимтгэлийн үр дүнгээр биш жагсаж цуглаж байгаад нийгмийн баялгаас ахиу хувь хүртдэг жишиг тогтоно. гээд олон олон сөрөг үр дагаврыг нэрлэж болно. Тэтгэвэр бол цалин биш, жагсаад нэмүүлчихдэг эд ч биш. Гишүүд юм өөрчлөе, сайжруул гэж байгаа бол поопорч биш хууль санаачилж өөрчлөх бүрэн эрхтэй

Avatar

Нэргүй 2025-11-12 59.153.112.232

ер нь ялгах ёстой.учтр нь тэд залуу цагтаа бас л ялгаатай ажиллаж төлж байсан.тиймээс хомроголон нэмэх нь сонин л доо.ажил хадөлмөр хийж байсан ч улсдаа татвараа төлөөгүй амьдраад тэгээд тэтгэвжрт гарах эрх нь үүсэлгүй багааар тогтоогдсон бол бас сая таван зууг авна гээд яваад байвал ер нь ямар утгагтай юм бэ

Avatar

Нэргүй 2025-11-12 59.153.112.232

бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689000 дээр 60000нэмэгдэх л юм бна .ажилласан жил хүрээгүй нөхцлөөр тэтгэвжрт гарсан хүмүүсийнх 30аас 40нэмэгдэх юм шиг бн.Ингэхэд ер нь яагаад нийгэмд татвараа төлөөгүй шахам хүмүүсийн тэтгэврийг голллон нэмэх нь үнэндээ шудрага бус юм бишүү.ажил хөдалмөр хийсэн одон жил төтвар төлснийг нь яг ялгаж тогтоож олж нэммээр юмаа.Шинэчлэн шалгах ёстой юм бишүү.Үнэхээр олон жил ажиллачихаад бхгаар гарсан иргэдийнхийг заавал сайн олигтойхон нэмэх ёстой

Avatar

иргэн 2025-11-12 103.229.122.125

МАН,,,,Ахмадуудаа ингэж Ад шоо үзээд байвал дараагийн Сонгуульд гарахгүй шүү ,,,,Сонгууль болгонд МАН Ахмадуудын дэмжлэгээр Сонгууль болгонд Ялж байснаа мартсан бололтой,

Avatar

Зочин 2025-11-12 66.181.179.183

Хятадтай нийлж луйвардаж авсан Ухаахудгийг Оджаргалаас 100 хувь хураан авч,олон улсын зарх зээл дээр зараад орж ирсэн мөнгөөр нь ахмадуудын тэтгэврийг хангалттай нэмээч.

Avatar

Ах 2025-11-12 103.229.120.239

УИХ тар ЗГ огцор

Avatar

- y ; 2025-11-12 132.194.13.89

Xynuixees -#; bainguun.

Avatar

-goelun zoriylalttai, udur tytmuin yg/dx Sportuin, wca_Pyrjunc. -opt Zubxun,workeroo.yumaa xynd ugdgyi, mergejsen medgyi bol myygyi -ntbd; 2025-11-12 132.194.13.89

1. iN ardU; 7-Onn zdm,

2. -MAkancr, 100 Hp. b) # 9X12\- c) T

3. Urgun zamaac-

4. (y/a beelui, Umdoimc, noos noolyyr U, XUNDSPDM? byryy,tsaxilgaanjgyi,goeluin ygaalga daax,

5. barzgr bish Jugd, Rombon,

6 -garaas gart Shyydanm###, em bi; ene tsag yed, ylcuun xamgalal baix oy.

Avatar

Нэргүй 2025-11-12 66.181.177.133

800 тэрбумаар нэмээд ахмадуудад 8 хувь нь 500 тэрбум төрийн албан хаагч нар болхоор 30 хувь нэмэхээр 300 тэрбум гэхээр л ойлгохгүй бгамда ахмадуудынх болхоор үсрэээл 40 50 к өөр нэмж бга здэ төрийн албан хаагч нар болхоор бараг 700 мянгаар

Avatar

Уншигч 2025-11-12 202.21.99.52

572 000 төгрөгний тэтгэвэр авч байгаа хүмүүс бол ажил хийж, шимтгэл төлж байгаагүй, хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгосон хүмүүс, 30-40 жил улсад үнэнчээр хөдөлмөрлөж шимтгэл төлчихсөн хүмүүстэй адилхан тэтгэвэр өгөх гээд байгааг ерөөсөө ойлгохгүй юм. Бүгд ажил хийхгүй байж байгаад өндөр тэтгэвэр авна гэж жагсаж байгаад тэтгэврээ нэмүүлж байх нь тэгээд зөв болж байгаа юм уу

Avatar

Зочин 2025-11-12 122.208.148.58

та нар битий хуцаад бай

Avatar

тэтгэвэрийн хөгшид төрдөө хаягдсан 2025-11-12 103.229.123.212

ТА нар бүү жүжиглэ.Э6НЭ засаг юу ч хийхгүй.

Avatar

zochin 2025-11-12 71.229.150.6

Hudlaa ner hund olj dahin songogdojh geed jujig tavij baigaa ni.

Avatar

Нэргүй 2025-11-12 66.181.185.63

Өчигдөр 10 хувь нэмээд дээр нь 100000 төгрөг нэмэх саналыг дэмжээгүй 52 гишүүнийг дараагийн сонгуульд баяртай шүү.Нэрийг нь нэг бүрчлэн дэлгэнэ,битгий худал попор

Avatar

Нэргүй 2025-11-12 103.57.93.243

Багш эмч зэрэг ажилтнууд шиг нийгмийн даатгал олон жил төлсөн хүмүүстэй барьцах шиг авирлах нь утгагүй. Олон жил ажиллаж НД ихээр төлсөн нь 1-2 сая тэтгэвэр авдаг Худлаа попрох юмаа хөгийн

Avatar

И 2025-11-12 59.153.114.12

яагаад тэтгэвэр бага байгааг нь бодооч, худлаа поопорч байхаас ?

Avatar

Алиалагчид 2025-11-12 59.153.113.151

За та нар шиг хүүхнүүд хол байж үз. Үгүй тийм л мундаг юм бол анх Гишүүнээр сонгогдоод энэ асуудлыг гаргаж тавихгүй яасан юм ????.

Avatar

Нэргүй 2025-11-12 103.168.34.22

Хүмүүс эрт тэтгэвэрт гарч байгаа тул аргагүй дээ.

Avatar

Нэргүй 2025-11-12 66.181.191.78

попрохоо л больчих, хэн их ажиллаж хэн илүү цалин хөлс авч, хэн илүү татвар төлнө тэр л илүү тэтгэвэр авах ёстой, бүгд тэгш тэтгэвэр авах асуудал коммунизмын үед л биелэх байлгүй дээ, улсад огт ажиллаагүй, улсад огт татвар төлөөгүй малчид хүртэл тэтгэвэр авдаг, одоо түүнийгээ чамлаад 1.5 сая болгоно гэдэг чинь шударга ёс биш.

Avatar

Ж 2025-11-12 202.9.46.188

багш нарынхыг хэдэн хувь нэмсэн.тм хувиар нэмээчээээээ..бүгдл эм тариа болж б.ашдэээ

Avatar

Иргэн 2025-11-12 202.126.90.190

АХМАД НАСТНУУДДАА ЭЭЛГҮЙ ТӨР ЗАСАГ ЮМ ДАА

Avatar

Нэргүй 2025-11-12 172.91.182.247

Ажил хийгээгүй, татвар,НДШ төлөөгүй байж олон юм бүү ярь

Avatar

Нэргүй 2025-11-12 66.181.177.175

2кг махны үнэ хүрэхгүй мөнгөийг нэмлээ гээд бгаа юм уу хуцлаа ш дэ хол очиж х**

Avatar

Нэргүй 2025-11-12 66.181.183.57

ахмадуудын нэр барьж попрохоо боль!!!!

Avatar

Зочин 2025-11-12 67.81.176.136

хөршүүдийнхээ мууг үзэж модыг нь бариулж өлбөрүүлж, нус нулимстай нь хольж байдаг Монголын төрд ичих нүүр гэж байна уу.

Avatar

Нэргүй 2025-11-12 66.181.183.57

улсад ажил хийж үзээгүй хүмүүс яагаад өндөр тэтгэвэр нэхээд бдаг юм бэ!!!!!

Avatar

MGL 2025-11-12 106.166.60.52

580,690 avdag ahmaduug yadaj 1 say bolgoh heregtei chi teneg yumuu

Avatar

Ахмад 2025-11-12 202.9.40.223

Олон ч удаа би саналаа бичсэн. Нэгэнт үндсэн тэтгэврээ их, бага хэмжээгээр тогтоолгосон юм чинь нэмэгдэл бол адил хэмжээтэй байх хэрэгтэй. . Бага тэтгэврийг их, их тэтгэврийг ч бага хэмжээгээр нэмнэ гэж хэрэггүй ээ. Адилхан 100-200 аар нэмэх хэрэгтэй. Нийт тэтгэврийн сангаа 8.6% иар нэмэгдүүлэх тооцоогоо нийт тэтгэвэр авагчиддаа хуваагаад л адил хэмжээтэй өгөх нь хамгийн зөв хувилбар.

Avatar

Нэргүй 2025-11-12 103.229.121.231

энэ гишүүд юу ярьж бнаа.намираад байдагаа болио энэ хуулийг та нар гаргадаг биш үү .с

Avatar

Нэргүй 2025-11-12 103.57.95.121

пунсалмаа гишүүний саналтай шүү Бага тэтгэвэртэй буюу 700к ,900 к авч байгаа тэтгэврийг ядаж 200к -300k р нэмэгдүүлэх ,үлдсэнийг 100к р харин 3 саяас дээш бол нэмэхгүй орхих хэрэгтэй Занданшатар тэр хасаг нарын 8.6 хувь хавтгайруулан нэмэх бол буруу.
дээр нь одоогийн тэтгэвэр тооцох аргачлалыг өөрчил Одоо 10 сая тэтгэвэр авах хүмүүс энэ аргачлалаар гарч ирэх нь ..

Avatar

Нэргүй 2025-11-12 103.212.117.162

БҮХ НАСАРА НЭГДЭЛЫН МАЛ МАЛЛАСАН ТЭЭВЭР ХИСЭН ЖОЛОЧ 80 НАС ДЭШ НАСТАИ АХМАДУУДЫГ ЯДАЖ НЭГ САЯ БОЛГОЧЭЭЭ

Avatar

Нэргүй 2025-11-12 103.168.34.22

25 жил тэтгэвэр авсан л байна. ичих нүүр байна уу

Avatar

Зөв шүү дээ 2025-11-12 202.9.46.59

Дор хаяж 100 мянга нэмдгүй юмуу?

Avatar

Болд 2025-11-12 66.181.184.220

Ядруухан улстөржилт байна даа

Avatar

Нэргүй 2025-11-12 66.181.160.94

ө АМЖИЛТТАЙ БИЕЛЭНЭ гэсэн үг ….

Avatar

Нэргүй 2025-11-12 66.181.160.94

Занданшатар : – "2028 он гэхэд ядууралыг 60 % бууруулна " гэжээ . Тэмцэх чадалгүй ӨЛСГӨЛӨН байгаа тэтгэвэрийнхнийг 2026 ба 2027 онд ХОЁР ЖИЛ энэ чигээр \ тэтгэвэр нэмэхгүй \ нь ӨЛСГӨХӨД л 80 % нь ҮХЭХИЙГ тооцсон хэрэг . Ингэхэд мөнөөх 60 % буюу 260 – иад мяэган өвгөд – эмгэд ЭРЛЭГТЭЭ тонилоно , тэгээд монгол улсын ядуурал 60 % – иар буюу 300 мянгаадаар буурч , манай МАН болон Занданшатарын ЗГ – ын зорилт сонгуулийн \ 2028 \ өмн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж