Монгол Улсын хэмжээнд 2025 онд 213 мянган малчин өрхөд 66 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 122 сая хонь өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн гарсан. Үүнээс 16 мянган малчин өрхийн 5 сая 724 мянган толгой мал отроор өвөлжихөөр байгааг албаныхан мэдээллэж байсан билээ. Түүнчлэн мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүд 2025-2026 онд нийт 162 мянган тонн мах экспортлох нөөцтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 59 аж ахуйн нэгж 51 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг 211.2 сая ам.доллароор экспортолсон байна. Тэгвэл малын зах зээлийн дундаж үнийг 2025 оны аравдугаар сарын байдлаар Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос танилцууллаа.
Ингэхдээ 21 аймгийн хэмжээнд атны үнэ 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 34 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс гадна соёолон үрээний үнэ 1.3 сая төгрөг, хязаалан гунан үхрийн үнэ 1.7 сая төгрөг, эр хонины үнэ 290 мянган төгрөг болж нийт 48 мянган төгрөгөөр нэмэгдсэн аж. Харин эр ямааны үнэ 190 мянган төгрөг буюу 32 мянган төгрөг хүрчээ.

Түүнчлэн, энэ оны аравдугаар сард эр үхрийн үнэ Говьсүмбэр, Дорноговь, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу хоёр сая төгрөг, Баян–Өлгий аймагт хамгийн бага буюу 1.1 сая төгрөгтэй байгаа аж. Үхрийн хоёр метрээс дээш урттай арьс, шир 6000 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.6 мянган төгрөгөөр, цагаан ноолуурын нэг килограммын дундаж үнэ 111 мянган төгрөг болжээ. Цагаан ноолуурын нэг кг–ын үнэ Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 130 мянган төгрөг байгаа бол, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгуудад хамгийн бага буюу 100 мянган төгрөг байгаа аж.

3,548.92






















































Unen 2025-11-13 59.153.113.134
1700000
Зочин 2025-11-13 103.212.116.130
жил болгон л үнэ өсөөд байх юм даа.
Нэргүй 2025-11-13 45.117.35.38
нэг үхэр хулгайлбал хэдэн жил өгөх бэ: Улс төрчид тэрбумаар нь хулгай хийж ичихнгүй донгодоод сууж байж ямар ял адвсан бэ?
Борцны үнэ 2025-11-13 202.9.46.59
2 саяын үхэр идэшнээр аваад борц хийвэл бүтэхгүй мөрөөдөл болох нь дээ. Ямааны махаар л жоохон борц хиймэр болхоос доо…
ИРГЭН 2025-11-13 66.181.180.12
За болоорой хязаалан эр үхэр хаана ч 1,7- сая төгрөг байхгүй шүү дор хаяж 2,3 саяаас эхлэж бн билээ!!
Нэргүй 2025-11-13 66.181.182.75
За тийм байхаа, шар үхэр 2 сая гэвэл ч хямдавтар талдаа л гэсэн үг шдээ, хө !
Нэргүй 2025-11-13 103.229.123.73
BIEE UNELELNE ANUSDAAD BOOOB XXI BOOW DOLOOMOOR ALNI SEKSDEX VANXANDI80955877
Үхэр 2025-11-13 202.9.46.59
Ямар үнэтэй байна аа.