Хаагдмал ертөнцөөс жигүүрээ дэлгэсэн шувуухай

ХҮМҮҮС

Хаагдмал ертөнцөөс жигүүрээ дэлгэсэн шувуухай

Хаагдмал ертөнцөөс жигүүрээ дэлгэсэн шувуухай

Шигтгээ чимэглэлтэй бикини өмсөн, тайзнаа зогссон Рояа Каримиг "Miss Universe" тэмцээний эцсийн шатанд шалгарлаа гэвэл хэн ч гайхахааргүй харагдана. Түүний өөгүй тэгш хөгжсөн булчин урт удаан тууштай бэлтгэлийн үр дүнг илтгэнэ. Үс засалт, нүүр будалт, үзэсгэлэнтэй бие гээд цогцоор нь харвал түүнийг өнгөрсөнд юу үзэж туулсныг хэн ч төсөөлөхгүй болов уу. Эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр зөрчигддөг Афганистанаас дүрвэн гарч, шинэ амьдралаа цогцлоож буй хүчирхэг бүсгүй Рояа Каримиг Ньюс агентлаг ХҮМҮҮС буландаа онцоллоо.


Ердөө 15 жилийн өмнө тэр Афганистан дахь олон олон өсвөр насны ээжүүдийн нэг байлаа. Насанд хүрээгүй байхдаа хүнтэй гэрлэж, хүүхэд төрүүлсэн Рояа Карими нэг л өдөр эх орноо орхин дүрвэсэн юм. Өдгөө 30 настай Карими Европын хамгийн шилдэг бодибилдингийн тамирчдын нэг болоод зогсохгүй энэ долоо хоногт болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэх гэж байна. Карими хоёр жил хүрэхгүй хугацааны өмнөөс бодибилдингийн спортод дурлаж эхэлсэн бөгөөд богино хугацаанд асар хурдтай өсч дэвжжээ.

Тэрбээр Афганистанаас ээж, хүү хоёрынхоо хамтаар дүрвэсэн. Түүний шинэ амьдрал эхлүүлэхээр орогнол хүссэн газар нь Норвеги байлаа. Энд тэрбээр сургуульд сурч, сувилагч болсноос гадна бодибилдингээр хичээллэдэг шинэ нөхөртэйгөө танилцсан байна.

Олон жилийн турш сэтгэлдээ тээсэн хязгаарлалт, дарамт шахалтаасаа чөлөөлөгдөхөд нь бодибилдинг хамгийн их тусалсан гэдгийг тэр өдгөө ярьж сууна. Карими бялдаржуулах клуб рүүгээ явах тоолондоо Афганистанд чөлөөтэй дасгал хийх боломжгүй байсан цаг үеэ санадаг.

Түүнийг Афганистанд байх үед байсан хязгаарлалт, дүрэм журмууд 2021 онд талибууд засгийн эрхэнд гарснаар улам чангараад буй. Өдгөө афган эмэгтэйчүүд 12 нас хүрсэн бол сургуульд сурах эрхгүй, харгалзах эрэгтэй хүнгүйгээр гэрээсээ хол явах аргагүй, гудамж, олон нийтийн газарт дуугаа өндөрсгөх боломжгүй болсон.

"Ийм нөхцөл байдлаас мултран гарсандаа би азтай. Гэвч маш олон эмэгтэйчүүд боловсрол эзэмших гэх мэт хүний үндсэн эрхээ эдлэх боломжгүй хэвээр байна. Үнэхээр гунигтай, зүрх шимшрэм" гэж Карими ярьжээ.

Хязгаарлагдмал ертөнцөөс ангижирч, өөрийгөө шинээр бүтээсэн Каримигийн түүх түүнтэй ижил зовлон жаргалтай олон эмэгтэйд урам зориг өгөх нь дамжиггүй.

Нөхрөө орхин эх орноосоо дүрвэх шийдвэр гаргахдаа Карими уламжлалт ёс жаягт баригддаг афган эмэгтэйд хэтийдсэн их ачаа, эрсдэл үүрсэн юм. Яг үнэндээ энэ цаг үеийг тодорхой санахыг тэр хүсдэггүй. Бас ярих дургүй.

Норвегид түүнийг тэс өмнөө амьдрал угтан авсан нь ойлгомжтой. Цоо шинэ бөгөөд илүү либерал соёлд Карими дасах шаардлагатай болжээ. Үүний зэрэгцээ ажил олж хийх, өөрийгөө хөгжүүлэх, гэр бүлээ тэжээх, норвеги хэл сурах шаардлага түүнд тулгарсан. Рояа Карими Норвегийн нийслэл Осло хотод сувилагчаар сурч, дараа нь нэгэн эмнэлэгт ажиллаж эхэлжээ. Эхэндээ бүх зүйл тийм ч амар байгаагүй. Гэхдээ хичээж зүтгэснийхээ үр шимийг эцэст нь тэр хүртэж чадсан юм.

Харин бодибилдингийн спорттой танилцсан нь түүний амьдралын жинхэнэ эргэлтийн цэг байлаа. Бялдаржуулах клубт хамрагдана гэдэг нь зөвхөн биеэ хөгжүүлж, дасгал хийх тухай биш юм. Энэ нь өөртөө итгэх итгэлээ цоо шинээр бүтээх, хувь хүнээ шинээр тодорхойлох чухал цаг мөч байлаа.

Дээр дурдсанчлан Рояа бодибилдингээр дамжуулан хоёр дахь нөхөр Камал Жалалуддинтайгаа танилцжээ. Камалын хувьд Рояатай адил афган хүн байв. Бодибилдингээр он удаан жил хичээллэсэн туршлагатай тэрбээр Каримигийн хамгийн гол дасгалжуулагч, дэмжигч, зөвлөгч нь болжээ. Камалтай танилцахаас өмнө Карими спортоор хичээллэхийн хувьд хичээллэдэг байсан ч мэргэжлийн түвшинд байгаагүй гэдэг.

Нөхрийнхөө дэмжлэгтэйгээр тэр илүү өрсөлдөөнтэй ертөнцөд хөл тавьж, эр хүн эмэгтэй хүнийг дэмжвэл юу болдогийг харуулж чаджээ.

Рояа Карими жил хагасын өмнөөс сувилагчийн карьераа орхиж, бодибилдингийн спортод өөрийгөө бүрэн зориулах шийдвэр гаргасан байна. Энэ нь мэдээж эрсдэлтэй шийдвэр. Каримигийн хувьд хийж дадсан ажлаа солих нь төдийлөн том бэрхшээл биш. Харин насаараа баригдмал амьдарсан эмэгтэйн хувьд жигүүрээ дэлгэж, эрх чөлөөнд дасах зохицох л хэцүү байжээ.

"Хамгийн том бэрхшээл бол бусдын бидэнд тогтоосон хил хязгаар, хүрээг эвдэх явдал байсан. Уламжлал, соёл, шашин шүтлэг гэх нэрээр бидэнд тулгасан бичигдээгүй дүрэм журам их байдаг. Хэрвээ та нэгэнт өөрчлөлтийг зорьсон бол энэ хил хязгаараас өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй" гэж Карими хэлжээ.

Спорт бикини, намирсан үс, хүнд нүүр будалт зэрэг зүйл бол Афганистаны нийгэмд үзэгдэж харагдаагүй зүйл. Афган эмэгтэйчүүд ийм зүйлсээс хэдэн сая км алсарсан гэхэд болно. Яг өнөөдөр ч афган эмэгтэйчүүд юу өмсөж, зүүхээ заалгасаар байгаа билээ.

Мэдээж өөрчлөлтийг дагалдсан сөрөг зүйлс ч байсан. Тодруулбал, түүний цахим хаягаар төрөл бүрийн шүүмжлэл, заналхийлэл үе үе ирдэг. Заримдаа түүний амь насанд халдах заналхийлэл ч ирдэг аж. Энэ талаар Карими хэлэхдээ "Хүмүүс миний гадаад төрх, бикинид л анхаарал хандуулаад байдаг. Гэтэл энэ дүр төрхний цаана олон жилийн тэвчээр, хөдөлмөр, шаналал бий. Амжилт амархан ирдэггүй" гэжээ.

Бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Барселона хотноо эхэлж байна. Энэ тэмцээнээр Каримиа өмнөх амжилтаа бататгахыг хүсч байна. Карими өнгөрсөн дөрөвдүгээр сард "Stoperiet Open" бодибилдингийн тэмцээний "Wellness" ангилалд алтан медаль хүртжээ. Энэ ангилал нь булчингийн массаас илүүтэй чийрэг, даруухан, эрүүл бие галбирыг онцолдог. Үүний дараа Карими Скандинавын орнуудын тамирчдын оролцдог "Norway Classic 2025" тэмцээнд мөн амжилт байгуулжээ.

Өнөөдөр Карими олон мянган афган охид бүсгүйчүүдийн нэрийн өмнөөс амжилт байгуулж, түүхэнд бичигдэхийг хүсч байна. Нөхөр, хүү хоёр нь түүний ард асаалттай дэмжиж буй бөгөөд Каримиг тайзан дээр зогсохыг харах нь хамтдаа босгосон мөрөөдлөө харах мэт байдаг гэдгийг өгүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-13 103.229.123.73

ANUSDI80955877ALNI SEKSEER UILCHLGE VANXANDI BOOB XXN BOOW DOLOPJ80955877

Avatar

зочин 2025-11-13 66.181.166.196

Ийм чөтгөр шиг царайтай мисс байх уу, афганд төрсөн биеээрээ тоглох, нүцгэлж шалдлах хориотой болохоор гадагшаа гарсан нэгэн л байна даа, мисс зисс бол арай сэрүүднэ ээ

Avatar

Нэргүй 2025-11-13 66.181.178.141

энэ нь бялдаржуулах урлагийн шалгаруулалт юм биш үү. гоо сайхны тэмцээн биш

Avatar

- t zamd, y net. 2025-11-13 132.194.13.89

ali ch ylcadc; boovoon xuxyyldgyi, yxamsartait ?

Avatar

Нэргүй 2025-11-13 202.9.40.205

Монголд монгол хүн дөрвөдүүд нам төрөө өөрсдөө барих нь чухал тэгвэл ямар тогтолцоо бсан хөгжинө нам төрөөс манж хужааггуудыг зайлуулж түрүүний бөөс манж хужаагуудыг нам төрөөс зайлуулж нам толгойгоос далд оруулх нь чухал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж