УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ өнөөдөр /2025.11.12/ мэдэгдлээ.
Тэрбээр "Миний бие найман жилийн хугацаанд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа улс төр, эдийн засгийн хамгийн ээдрээтэй, сорилт ихтэй үед нам, улс орныхоо хөгжлийн бодлого, Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг шинжлэх ухаанч арга зүй, нарийн судалгаа, тооцоонд тулгуурлан боловсруулж, хоёргүй сэтгэлээр хэрэгжүүлж бодит шийдэл гаргаж ирсэн.
Энэ хугацаанд намын гишүүд, дэмжигчдийнхээ дэмжлэг, хамтын хүчээр Ерөнхийлөгчийн сонгууль болон УИХ-ын гурван удаагийн сонгуулийн ялалтыг дараалан байгуулж, Монгол Ардын Намыг зөвхөн Монголдоо төдийгүй Евро-Азийн бүс нутагт хүлээн зөвшөөрөгдсөн, тогтвортой, бодлоготой, орчин үеийн институци болгон төлөвшүүлэхийн төлөө бүх хүчээ зориулан ажилласан билээ.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын парламентын төлөөлөх чадвар нэмэгдэж, нийгмийн олон бүлэг, үзэл бодлын төлөөлөл сонгогдох өргөн боломж бүрдсэн. Үүний үр дүнд жендэрийн харьцааны хувьд Монгол Улс Азийн бүс нутагт тэргүүлэгчдийн нэг болж, ардчиллын олон ургалч үзлийг бодитойгоор бэхжүүлсэн нь парламентын хөгжилд түүхэн алхам болсон. Энэ шинэ нөхцөлд төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, ард түмний итгэлийг сэргээж, намын эв нэгдлийг бэхжүүлэхийн зэрэгцээ 2027 оны Ерөнхийлөгчийн болон 2028 оны Улсын Их Хурлын сонгуулийг амжилттай зохион байгуулах стратегийг тодорхойлох нь нэн чухал хэмээн үзэж намын даргад нэр дэвших шийдвэр гаргасан.
Аль ч ардчилсан улс оронд намын дотоод сонгууль улс төрийн өндөр соёл, ил тод нээлттэй зарчимд тулгуурлан өрнөдөг ч, харамсалтай нь намын даргад нэр дэвшихээ зарласанаас хойш улс төрийн зорилготой, зохион байгуулалттай, хэрээс хэтэрсэн гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийн ажиллагаа эрчимжиж, үнэн худлын зааг бүдгэрэн, нийгэмд үл ойлголцол бий болголоо.
Энэ нь зөвхөн хувь хүний нэр хүндийн асуудал биш, харин Монгол Ардын Намын эв нэгдэл, улмаар төр, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой нөхцөл болж байна.
Ийм нөхцөлд би албан тушаал, эрх мэдэлд зууралдахыг бус, харин төрийн үнэт зүйл, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хамгаалан, улс орны үйл хэргийг гацаанаас гаргах нь хамгийн зөв алхам гэж үзэж Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн болно.
Миний хувьд улс төрийн дайралт, гүтгэлгийг ёс суртахуун, улс төрийн соёл, хууль зүйн хүрээнд хүлээн авч, үнэнийг ил тод тогтоолгохдоо итгэлтэй байна. Худал үнэн хоёр цаг хугацааны шалгуураар тос усаараа ялгаран гарах нь гарцаагүй.
Миний бие цаашид улс төрийн тогтвортой байдлыг хангах, Монгол Ардын Намын эв нэгдлийг бататгах зорилгоор үе үеийн намын дарга нарын болон зөвшилцлийн ажлын хэсгийн санал дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж, Монгол Ардын Намын даргын албан тушаалд МАН-ын Их хурлаар нэр дэвшихгүйгээ мэдэгдэж байна" гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.
3,548.92






















































Нэргүй 2025-11-12 202.70.43.34
Монголчууд Нийтээрээ ЁС СУРТАХУУН-ын доройтолтой болохор Улс Төрчид нь Улс төрчид шиг биш, Хувийн хэвшил буюу Бизнесмэнүүд нь ч Бизнесмэн шиг биш юмдаа хөөрхий….Хулгай, Худал, Луйвар гэд Хамаг л БУРУУ, МУУ МУУХАЙ ШИНЖ-үүд нь бүрэлдсэн хачин муухай Нийгэм, Улс төртэй улс юмдааа Монгол улс……Харамсаж гутарч бна………..
зочин 2025-11-12 202.131.230.98
Нам маань женкоогийн гараас мултарч байвал хэнч намын дарга болсон ч хамаа алга
Юуны нь намын дарга байхав дээ. баталгаажуулж чадаагүй байж 2025-11-12 66.181.184.147
Д.Амарбаясагланд шинжлэх ухаанчаар андах мэдлэг боловсрол түй ч байхгүй. Хулгайч муур шиг юмны хий зэйг харж маярай гэтээд хулгайн ухаан гэвэл төрмөл авьяас ч байж мэднэ .Бэрх билүүдээ Хувийн сургууль төгссөн ухаантай Сэтгүүлчид минь дээ бага хулаас 87 хувийн санал авсан гэж нийтэд заралсанч ганцаараа хэнтэй өрсөлдөх, эсэргүүцээд хурлаас гарсан гишүүд уг татгалцсанд тооцох ёстой ч ирцээсээ хасаж байгаад тооцож бөөн булиантай нь сарын дотор материалаа бүрдүүлж Дээд шүүхэд бүртгүүлж чадаагүй
Нэргүй 2025-11-12 59.153.113.151
Ер нь яах гэж явж явж явж явж Женко той хамтарсан юм бэ… тийм хар мөртэй этгээдийг мэдэрдэггүй юм уу
Нэргүй 2025-11-12 59.153.113.151
АБ минь ээ… одоо тэгж дахиж Шившигээ дэлгээд юу гэхэв ээ
Арай дээгүүрээ наймаа хийсэн биш биз? 2025-11-12 202.21.113.238
Шоронд орох хүн яаж МАН-ын даргад өрсөлдөх вэ дээ. Арай наймаа хийсэн биш биз, тэгвэл ард түмэн босно шүү.
Нэргүй 2025-11-12 103.71.101.221
Нээх гоё үг хэлнэ, цаагуураа ард олны хөрөнгийг хулгайлна. Жэнко АБ- ОЭ нарыг улс төрөөс зайлуулах ёстой. Олон түмний хайрыг энэ бүлэглэл даасангүй. Монголын улстөр цэьэр ариун болмоор байнаа.
зочин 2025-11-12 66.181.160.113
Удахгүй тарах гэж байгаа намын дарга болно гэж гүйгээд яах вэ дэ !!..
Дашрамд ; Ерөнхийлөгчийн зарлигийг хэн , яаж хэрэгжүүлдэг юм болоо ?..
Нэргүй 2025-11-12 66.181.184.146
Амарбаясгаланг намын даргад хэн нэр дэвшүүлэх гэсэн юм бэ. Угаасаа нэр дэвших эрхгүй ш дээ. яллагдагч болсон. Улс төр хийх гэж ядчих юм даа.
иргэн 2025-11-12 202.126.89.254
дээд суудхлд оёоод баяжих хүсэлд орох юм. оюуэрдэнэ одоо хангалттай баян болсон бна хёро баатар дүүгээ нэр хүндгүй хүшхэд нь хэт тансаглал улс төрөөс бүрмөсөн явах болжээ өөрөө дээр нь улс удирдах толгой муутай хүний үгэнд оромтгой баахан мэдлэггүй 126 гишүүн. авчраад юу ч хийж чадахгүй татвар төлөгчийн мөнгийг үр ашиггүй зарцуулаад улс орноо самраад ард түмнээ ядуу байдхлд орууллаа их хурлын дарга нт хятадуудтай нийлээд бсс нүүрсний хулгайд холбогдоод дэндүү дарлаж бнх шүү
Нэргүй 2025-11-12 202.126.90.218
Усан нүдэлсэн хүйтэн царайтай хулгайч байжээ одоо очдог газраа оч доо
Хотын уугуул 2025-11-12 103.229.122.39
олон юм гуцалгуй зайлж үд. Ямар нэр дүүрээр намын даргад нэр дэвших юм. нүүрсний хул.гайч
Нэргүй 2025-11-12 202.131.225.197
энэ хулгайч ч шорон чаах нь тодорхой болчихлоолдоо хаха
Хахаха 2025-11-12 202.9.46.59
Энэ чинь намын даргаар сонгогдчоо биз дээ, бага хурал нь сонгосон биш билүү?
Нэргүй 2025-11-12 192.82.66.174
намын дарга болчихлоо гээд байгаагүй юм уу
хүн биш хууль засагладаг байя 2025-11-12 124.158.123.35
хүн биш хууль засагладаг байя гэж яриад байсан нь ингээд хударч байна уу даа
ЗОЧИН 2025-11-12 203.91.115.56
ӨРСӨЛДӨХӨӨСӨӨ ЯАГААД АЙВ. ГӨЛӨГ БОЛСОН БАЙНА Ш ДЭЭ.
Бадарч тахар 2025-11-12 66.181.184.18
Сарын өмнө ингээд хэлчихсэн бол одоо худлаа үнэн бөгсөө ухуулахгүй байсан юм ! оройтсон мэдэгдэл байна !
Зочин 2025-11-12 202.126.89.135
Анхнаасаа женок, ОЭ нарын гар хөл болдог л буруу болжээ, тэдний гар хөл бологсод сайнаа үздэггүй, нэг удаа ашиглагдаад л дуусдаг
Иргэн 2025-11-12 43.228.129.178
Нүүрсний хэргээ шалгуулаад шийдүүлэх нь зөв.
зочин 2025-11-12 202.126.93.18
Хүрэлсүх шоронгоор заналхийлж айлгаж ирээдүйтэй залууг моххож буулгаж авч дээ. Хүүкийнхэн МАН-ыг өмчлөхгүй л дээ. Залуустаа намын удирдлагыг атгуулах хэрэгтэй
Нэргүй 2025-11-12 210.148.94.144
Пороро Тооноор ш****г Болормаа Ариунаа гэж галзуу хүүхэн Баасанжаргал гэж мэдрэл хүүхэн эд нар одоо яах уу?