Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров Москва Украины асуудлаарх Орос-АНУ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Лавров Мягмар гаригт (2025.11.11) цахим хэвлэлийн бага хурлын үеэр энэ мэдэгдлийг хийжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын ерөнхийлөгч Владимир Путин нар Унгарын нийслэл Будапешт хотод Украины асуудлаар уулзахаар төлөвлөж байсан боловч төлөвлөсөн уулзалт өнгөрсөн сард цуцлагдсан. Цуцлагдсан шалтгааны талаар "Financial Times" сонинд мэдээлснээр, Орос улс АНУ-д хатуу шаардлага тавьсан тэмдэглэл илгээсэн нь Вашингтоны албан тушаалтнуудыг уулзалтыг цуцлахад хүргэсэн байна.
Лавров уг нийтлэлд худал мэдээлэл олон удаа орсон байсан гэж мэдэгджээ. Тэрбээр Вишингтонд илгээсэн тэмдэглэл нь АНУ-ын талд наймдугаар сард Аляска мужид болсон уулзалтын үеэр хоёр орны удирдагчдын хооронд юу хэлэлцэж, тохиролцсоныг сануулах зорилготой байсан гэж мэдэгдсэн байна. Орос улс нэмэлт хориг арга хэмжээ болон бусад дарамтаас зайлсхийхийн тулд АНУ-тай яриа хэлэлцээ хийх уян хатан байр суурь баримталж байгаа гэж Лавров үзэж байна.
3,548.92






















































СЛАВА РОССИИ 2025-11-12 66.181.161.34
СЛАВА ДОНЕЦК, СЛАВА ЛУГАНСК, АХМАТ СИЛА
Нэргүй 2025-11-12 103.212.118.19
нэмэргүй дээ. гүрийсэн чигээрээ гүрийгээрэй сайдаа. улс задарсан ч хамаагүй, байлдаад л байяаа
Нэргүй 2025-11-12 66.181.182.75
Лаларов КОПУТ !
Иргэн 2025-11-12 103.57.95.121
яргачинтай уулзаж яах юм Путлёр чи хүн төрөлхтөн ,бурхны цээрлэл үзэх болно
зочин 2025-11-12 66.181.160.113
Оросуудын хульх нь бууж байгаа юм байна дөө
Дэлхийн эдийн засагт эзлэх хувь хэмжээ ; АНУ 24,4%.. Европын Холбоо 25 %..Хятад 15 ,4 % .. Япон 6,13%………… .. Орос 1,6%..
Ши жин пиний орос гөлөг пу тин ва 2025-11-12 202.55.188.90
Орос хурдан сөнөөсэй.
а 2025-11-12 203.23.199.2
Энэ армян үхээгүй байсан юмуу
Хахахаха 2025-11-12 202.9.46.59
Putler kaputt!