Шадар сайд Х.Ганхуяг тангараг өргөлөө

LiveШадар сайд Х.Ганхуяг тангараг өргөлөө

Шадар сайд Х.Ганхуяг тангараг өргөлөө
19 : 36
2025-11-12

Шадар сайд Х.Ганхуяг тангараг өргөлөө

Ерөнхий сайд Г.Занданшатар:

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар Хассуурийн Ганхуягийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, батламжилж байна. 

Шадар сайд Х.Ганхуяг:

Монгол Улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чандлан биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. 

19 : 05
2025-11-12

Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох асуудлыг танилцуулж байна

УИХ-ын шинэ дарга томилогдтол Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын даргын үүргийг гүйцэтгэхээр боллоо. 

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох асуудлыг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан:

-Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудал бүсийн хөгжлийн хөтөлбөр, бодлого, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн нэгдсэн бодлого, стандарчлал, чөлөөт бүс байгуулах асуудал орж байгаа. Монголд 1995 оноос эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал баталсан. Үе үеийн Засгийн газар чөлөөт бүсийг хөгжүүлэх зорилгыг дэвшүүлсэн ч энэ ажил удаашралтай байгаа. Тиймээс шинээр томилогдож буй Шадар сайд энэ асуудалд анхаарч ажиллаарай. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Шадар сайд та онцгой байдлын барилга байгууламжийн төсөв дээр анхаарч ажиллаарай. Сая төсвөөс энэ бүгд хасагдсан. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Дэмжиж ажиллана. Ирэх оны улсын төсөв батлагдагдахдаа амаргүй замыг тууллаа. Багш, эмч нарын цалин, ахмад настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Онцгой байдалд ажиллаж байгаа хүмүүсийг тушаал өгч ажиллуулдаг ч зарим үед хүчин мөхөстдөг. Техник тоног төхөөрөмжийн асуудалд анхаарч өгөөрэй. 

Нэр дэвшигч Х.Ганхуяг:

-Бүсчилсэн хөгжлийн бодлогыг 2020-2024 оны хооронд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ суурь үзэл баримтлалыг хийсэн. 2024-2025 онд бүсчилсэн хөгжилтэй холбоотой ТЭЗҮ, зураг төсвийн мөнгийг суулгаж өгсөн. Ирэх онд бүсчилсөн хөгжлийн зураг төсөвтэй холбоотой хөрөнгө оруулалтын анх удаа тусгаж байна. Уг нь 180 тэрбум төгрөгийн өртөгтэй төслүүдийг 2026 онд санхүүжүүлэхээс 96 тэрбум төгрөг рүү орж байгаа. Төсөвт өртөг нь 200 орчим тэрбум төгрөг байх юм. Ирэх жилээс бүсчилсэн хөгжилтэй холбоотой хөрөнгө оруулалтаа хийгээд эхэлнэ. Цаашдаа бид бүсчилсэн хөгжлийн гол бодлогоо болгохгүй бол болохгүй. 

УИХ-ын байнгын хорооны албан бланк дээр Төсвийн байнгын хорооны даргын албан үүргээ УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяад түр хариуцуулж байна гэсэн байна. Тангараг өргөх асуудал 19.40 цагт өргөх учраас түр 10 минут завсарлаж байна.

 
18 : 50
2025-11-12

УИХ: Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2025.11.12/ Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийн дөрөв, тав дахь хэлэлцүүлгийг хийн баталлаа. Нэг ёсны УИХ арваннэгдүгээр сарын 15-нд багтаан ирэх оны төсвийн хуулийн төслийг холбогдох төслүүдийн хамт баталлаа.

2026 оны төсвийн хууль батлагдсанаар 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын цалинг 50 хувиар, 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар тус, тус нэмэгдүүлнэ. Тодруулж хэлбэл, багш нарын үндсэн цалин ирэх онд 2.8 сая төгрөгт хүрэх юм. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 15 хувиар нэмэгдүүлэх бол ахмад настны тэтгэвэр 8.6 хувиар нэмэгдэх болж байна.

Ингэснээр төсвийн зардал 969 тэрбум, 119.5 сая төгрөгөөр нэмэгдсэн юм.

Харин урсгал зардал 990 тэрбум 169.0 сая төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 361 тэрбум, 138.2 сая төгрөгөөр тус тус бууруулан батлав.  Шинээр хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 50 хувь, зам тээврийн салбарын төслүүд, Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж зардлыг бууруулав.

Эдгээр өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын 2026 оны тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930,0 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32,2 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 050,0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний-1,0 хувьтай тэнцүү байхаар тогтлоо.

 

16 : 33
2025-11-12

Энэ удаагийн төсөв алдаа, оноо ихтэй байлаа

УИХ-ын гишүүн П.Сайнзориг төсөвтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, төсөв батлагдахтай зэрэгцээд төлөвлөлтийн асуудлыг яримаар байна. Тухайлбал, багш, эмч нарын цалин гээд нийгмийн салбарын асуудлыг яримаар байгаа юм. Тэгэхгүй бол яг төсөв батлах үеэр ярихаар төсөв задрах асуудал гараад байна. Үүн дээр анхаармаар байна. Мөн энэ удаагийн төсвийн хууль дээр маш олон шинэ хөрөнгө оруулалтыг оруулж ирлээ. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс, шинээр орж байгаа хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүд чинь төсвийн хуульд заасан шаардлага хангахгүй байна гэдэг зүйлийг хэлж байгаа юм. Жишээлбэл, 111 төсөл, хөтөлбөрийн чинь 83 нь хуульд нийцэхгүй байна гээд байгаа. Ийм л төсвийг өнөөдөр батлах гэж байна, маш харамсалтай байна. Төсвийг татвар төлөгчдийн мөнгийг хулгай хийж, тодорхой эрх ашгуудад зориулж өгч байна. Ерөнхийдөө, татварын реформ зэрэг асуудал худлаа болж байгаа юм байна. ЖДҮ эрхэлж байгаа хүмүүстээ ингэж хандаж болохгүй гэж хэлмээр байна. Ирэх жил нүүрс маань их зарагдаасай л гэж бодож байна. Энэ удаагийн төсөв алдаа, оноо ихтэй байлаа. Цаашид алдаагаа бүү давтаасай гэж хүсэж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: 

-Монгол Улсын төсвийн эрэмбийг зөв тодорхойлох хэрэгтэй байна. Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, Монгол Улсын хөгжил дэвшилтэй холбоотой асуудалд сэтгэлийн хөдлөлөөр хандмааргүй байна. Төсвийн төсөөллийг ярихдаа сэтгэл хөдлөлөөр бус судалгаатай баймаар байна. Дээрээс нь П.Сайнзориг гишүүн муу л бол баруун хойд талын хар овоохой гэдэг шиг асуудал гарвал АН руу дайрч, иргэдэд буруу, зөрүү мэдээлэл өгч байх юм" гэлээ. 

 

16 : 29
2025-11-12

"Төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцтай уялдуулан жил бүр нэмэгдүүлэх хууль санаачлах боломжтой"

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын санал, дүгнэлт болон ТТБЗ-ийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир үг хэлэв. Тэрбээр, хэдийгээр багш, эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлж буй нь сайн ч гэлээ төсвийн төслийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явц ихээхэн хүндрэлтэй явагдаж байгааг цаашид анхаарах нь зүйтэй гэсэн юм. Засгийн газар ард иргэдийг, Улсын Их Хурлын гишүүдийн саналыг сонсож, шаардлагатай төсөв, зардлыг анхнаасаа зохих хэмжээнд төлөвлөх боломж байсныг сануулав. Чуулганы нэгдсэн хуралдааныг даргалж буй Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж "Улсын Их Хурлын гишүүд санаачилгатай ажиллаж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцтай уялдуулан жил бүр нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл санаачлах боломжтой" гэлээ.

 

14 : 06
2025-11-12

Төсвийн хүрээний мэдэгдлийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.11.12)-ийн нэгдсэн хуралдааны эхний хэсэгт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг танилцууллаа. Өчигдөр хуралдсан Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.4-д заасны дагуу явуулж, хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий бодит өсөлтийн хэмжээг 2026 онд 5.7 хувь 2027 онд 6.3 хувь, 2028 онд 6.5 хувь, хэрэглээний үнийн өсөлтийн түвшнийг 2026 оны 7 хувь, 2027 оны 6 хувь 2028 онд 5 хувь байхаар тооцсон байна. Мөн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээг 2026 онд 31 930 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 32 980 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.2 хувь, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2070 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2 хувь, Засгийн газрын өрийн хэмжээ 51200 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 50 хувьтай тэнцэхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-12 202.126.88.179

Лааз

Avatar

Нэргүй 2025-11-12 59.153.112.232

дараагийн үеийн шинэ баячууд төрж байх шив

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Ганхуяг гамшгийн ажлын хувьд ажиллангаа суралцах ёстой хүн байна шүү 2025-11-12 103.212.117.184

Хотод төрж өссөн хүн байна. Гамшиг хөдөө л гарна.Ой, хээрийн түймэр, тарваган тахал, малын олон төрлийн гоц халдварт өвчин, зам даваа цаасанд боогдох, том гол мөрний үер усны аюул, ган, зуд бүгд хөдөө. ЗГ-ын гамшгийн үйл ажиллагаа нь аймаг сумын захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллага, иргэд гээд хөдөөгийн бүх байгууллага, хүнтэй харьцаж, хамтардаг ажил. Орон нутгийн ажлыг мэддэг болох хэрэгтэй. Амарсайхан түүнд сайн хэлж ажлаа хүлээлгэж өгөх хэрэгтэй.

Avatar

Монгол ялахгүй, Мөнгө л ялна. 2025-11-12 146.70.178.164

Монгол ялахгүй, Мөнгө л ялна.

Avatar

Нэргүй 2025-11-12 24.40.143.34

Xaltsisan xvnii vnergvi 2 nvvrtei noxoin b**s gulu.guu chi udaxgviee. xog deer garna muugaa vzne Hanhuig guai

Avatar

Нэргүй 2025-11-12 59.153.113.206

МАн дан хулгайнар юм дараагийн хулгай нь. Хөгжлийн банкаас зээл авч МАНд өгөөд гишүүн болж зээлээ төлөөгүй орк.

Avatar

Нэргүй 2025-11-12 202.126.89.156

Сүр сүр юм яриад мэдэгдэл хийгээд л бдаг, 1992 оны Үндсэн хуулийхаа дагуу Төр Засгаа удирдаад өгөөсэй

Avatar

Нэргүй 2025-11-12 188.162.254.119

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурлаж тангараг оргодог байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Нэргүй 2025-11-12 103.212.116.26

Хэ шившиг гишүүд зг юу баталж шившиг болсон бол 76 байхад хуралд суугаагүй хоосон нь их харагддаг байсан 126 болсон ч хоосон хэвээр л 126 багасгаж 50 60 болгоход хэдэн их наядаар хэмнэгдэх байсан даа

Avatar

Нэргүй 2025-11-12 202.9.41.13

Парлмнт огцорцн х***а манж зг х***а манж сайд томилууд дураар нь авирлуулаад бхийн огцрцн х***а. манж зг зайлуулж дараагийн төрий удирдлгын бгууллагыг бгуулаач.

Avatar

Нэргүй 2025-11-12 202.9.41.13

Күэ нээрээ нам төрийн толгойд х***а манжууд сайд хийгээд сууцн күе нээрээ энэ өөряааж х***а манжууднам төр хулгайлж эзлж суух бээ дээ аймр.

Avatar

Нэргүй 2025-11-12 202.9.41.13

Манжууд толгойд гаоч эзлэх ийм аюултай бхгүй юуу дийлдэхгүй аймр тэгээд хужаагууд. Манжуудыгааустгж манжууд нуугдж нэрлшээ өөрчлж нуугдсн бхгүй юу. Манж х***а шаарнууд дийлдэхгүй.

Avatar

Нэргүй 2025-11-12 202.9.41.13

Нам төр хулгайлцн хужаө манжуудбг гажг х***а манж манжлалт ү/а болж хүн өвчтэй юмшиг харагдн шүү ярихгүй гэхээр гажиг х***а манжын үйл ажиллагаан гажигь татж оруулаад бгааг бхгүй юу баё болоогүй гажиг х***а манжуудын аргаар яриад яриад ажлыг хийдг бол гахай нохой шиг амьдрл болнибиздэ тийн болхоор мнголыг нийгмийг ийм гарай нохой шиг болгсн.х***а манжууд гахай нохойн аргаар бүтээхгүй л бол гацаэн ингж шаажийн.

Avatar

Нэргүй 2025-11-12 202.9.40.20

Монгол төр ганхаж байх шиг санагддаг боллоо. Энэ бол муугийн цондон доо. Цаашид улс гэрээ удирдаад авч явж чадах болов уу. Ард иргэд нь төр засагтаа итгэхгүй хараан зүхэж байхад нөхцөл байдал улам л хүндэрч байна. УИХ-д сонгогдсон 126 гишүүдийн хамгийн тэнэг хүмүүс гэж л шүүмжилцгээж байна. Ийм хүмүүсийг иргэд өөрсдөө л сонгосон болохоор харин ч бүр хачирхалтай санагддаг. Яахаараа тэнэг хүмүүсийг сонгодог нь гадаадынханд ойлгомжгүй болоод байна. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж болно

Avatar

Xaxaxaхэхэхэхэ 2025-11-12 202.9.46.59

Cabinet kaputt

Avatar

Зочин 2025-11-12 202.131.251.98

Багш эмчээс бусад төрийн албан хаагчид яах вэ Яам болохоор өөрсдөө царингаа өндөр болгоод авсан жинхэнэ дунд шатанд бүх юмыг улаан гараараа хийж байгаа албан хаагчид ТЗ гэдгээрээ дуугай л сууж байх уу??е?

Avatar

Нэргүй 2025-11-12 202.70.43.34

Монголчууд нийтээрээ Ёс Суртахууны доройтолд орсон. Улс төрчид нь Хулгай хийж Худлаа Ярина, Бизнисмэнүүд Хувийн Хэвшил нь ч Ард Иргэдийг Залилж Луйвардана, Эхнэр Нөхөр ч биесээ гэл бүлээ хуурна ….

Avatar

Нэргүй 2025-11-12 66.181.168.82

кккк… дээрээ хөлөө олохгүй байгаа юм чинь ардууд бид ч доогуураа суудлаа олохгүй мунгинаж яваа шүү дээ

Avatar

Нэргүй 2025-11-12 202.9.40.220

Bugdeeree ajliin tsagaas hulgailna. 3000000 hulgaich nar neg dor amidarna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж