БНСУ: ЭШ өгөх сурагчдын тоо өссөн нь алтан гахай жилтэй холбоотой

БНСУ: ЭШ өгөх сурагчдын тоо өссөн нь алтан гахай жилтэй холбоотой

БНСУ: ЭШ өгөх сурагчдын тоо өссөн нь алтан гахай жилтэй холбоотой

Өмнөд Солонгос улсад жил бүр зохион байгуулагддаг Коллежид суралцах чадварын шалгалт Пүрэв гаригт /2025.11.13/ эхэлж байна. Шалгалтыг өглөөний 08:40 цагаас оройн 17:45 цагийн хооронд улс орон даяар 1310 байршилд авна. Энэ жил өнгөрсөн оноос зургаан хувиар их буюу 550 мянга гаруй хүн шалгалт өгөх аж. Өргөдөл гаргагчдын тоо сүүлийн долоон жилийн хамгийн дээд хэмжээнд хүрээд буйг тус улсын Боловсролын яам онцоллоо.

Нийт өргөдөл гаргагчдын 67.1 хувь нь дөнгөж ахлах сургуулиа төгссөн хүүхдүүд байгаа бол 28.9 хувь нь хоёр ба түүнээс дээших удаагаа шалгалт өгч буй хуучин төгсөгчид юм.

Шалгалт өгөх хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн нь алтан гахай жилтэй холбоотой гэдгийг яамны албан тушаалтнууд хэлж байна. Тодруулбал, 2007 оны алтан гахай жилд төрөлт ер бусын ихээр нэмэгджээ.

Коллежид суралцах чадварын шалгалт нь сурагчдын олон жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүн юм. Улсаас энэхүү шалгалтад асар их ач холбогдол өгдөг. Тийм ч учраас энэ өдөр нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх, дуу чимээг багасгахын тулд англи хэлний сонсголын шалгалтын үеэр нислэгүүдийг хориглох зэрэг арга хэмжээ авдаг.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-12 103.229.120.44

БЕРЛИНИЙ ХАНА НУРЖ 2 ГЕРМАН НЭГДЭЭД УДАЖ БАЙГАА Ч СОЛОНГОС БОЛ ХАА Ч БАЙСАН ЮМБ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2025-11-12 202.9.40.3

Эвгүй бдалд орж харагдх гэж х***а ианжуудын зорилгыг биелүүлээд бж болхгүй.

Avatar

Нэргүй 2025-11-12 202.9.40.3

Centrl телевз монгол хүнийг зориуд эвгүй бдал оруулх гэж х***а манжууд нэвтрүүлг хийж нэвтрүүлг орлчгч х***а манжууд зориуд нийлж бүлглэж монгол хүнийг эвгүй бдал оруулж гадагш х***а манжрууга цацж тэр нэвтрүүлгийн зорилго нь х***а манжрууга х***а манж суртлчлх гэж.монгол хүмүүс зориуд тийм х***а манж зорилготой нэвтрүүлг орж эвгүй бдал орө харагдх шаардлаггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж