"Зохион байгуулалттай хуурамч мэдээлэл бэлтгэж, тараасан нь тогтоогдсон"

"Зохион байгуулалттай хуурамч мэдээлэл бэлтгэж, тараасан нь тогтоогдсон"

"Зохион байгуулалттай хуурамч мэдээлэл бэлтгэж, тараасан нь тогтоогдсон"

 ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийлээ.


Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах:

-Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэдийн нэр төр, алдар хүндэд халдсан гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдүүлэг ирүүлсэн. Мөрдөн байцаах албаны Хүний эрх халдашгүй байдлын гэмт хэргийг шалгах хэсэг тухайн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар иргэн Э нь телеграмм, вайбар  ашиглаж Херо ИС11, Юү бро, Брун бро гэх хаягтай хэрэглэгчидтэй тус тус харилцсан.

Улс төрийн албан тушаалтай хүмүүсийн зураг, бичлэг, дуу дүрсэнд эвлүүлэг хийн бэлтгэж, олон нийтэд зохион байгуулалттай тарааж, тэднийг нийгэмд харлуулах, буруу ташаа мэдээллээр иргэдийг төөрөгдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа нь мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад тогтоогдсон.

Иргэн Э-д холбогдуулж Эрүүгийн хуулийн 13.14.1 Худал мэдээлэл олон нийтэд тараасан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татаж, мөрдөн шалгах үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Дээрх нэр бүхий этгээдүүд нь зориудаар худал мэдээлэл бэлтгэж, тарааж байгаа нь иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг хохироож, мэдээллийн төөрөгдөлд оруулан, оюун санаа бодлыг талцуулах нийгэмд сөрөг хандлага бий болгох аюулт үйлдэл хийсэн байна.

Энэ үйлдэл нь Үндсэн хуулийн 19-р зүйлийн 19.3-т зааснаар Хүний эрх, эрх чөлөөг эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх чөлөөг хохироож, нийгмийн хувь журмыг гажуудуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн гэлээ.

Н.Цолмонбаатар 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баяраа 2025-11-12 124.158.109.236

худал,захиалагчтай мэдээ тарааж бгаа хүмүүсийг яллах хэрэгтэй! энэ нь улс эх оронд маш хортой!

Avatar

zochin 2025-11-12 71.229.150.6

Buzar argaar mungu oloh gej,huulai changatgaachee

Avatar

Нэргүй 2025-11-12 188.162.254.119

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Монгол улсын цагдаа кофе уугаад тусгай ажиллагаа явуулаад сайн галчын яриагаар шувуу ажиллагаа явуулаад ёл тас бургэдээс айгаад болжмор чогчиг их л сайндаа тагтаатай л ноцолдоод л,зайлуул !!!!!!

Avatar

Нэргүй 2025-11-12 202.9.41.13

Парламнт ажлаа хийгээч өдр шөнөгүй ажлаач уих шурглсн манж хужаагуудыг тууж авч ирээд суулгаач ирээгүйг нь тэр дор нь хасж хөөж зайлуулаач.

Avatar

Нэргүй 2025-11-12 59.153.113.105

Уул уурхайн хулгайчдын угаадасны долоолтуур, сү батболдын тавиул энхбаяр бас хууль зүйн сайд байхдаа хав дарсан шүүхээр тогтоогдоогүй мэдээлэл хийгээд байгааг нь яахын бол

Avatar

Худлаа 2025-11-12 202.9.46.59

Юу ч ойлгосонгүй, ямар хүн хэн гээч хүнийг юу гээд гүжирдцэн юм бэ? Шал харанхуй учир битүүлэг юм ярьж байх гэж.

Avatar

Зочин: Сайд дарга нар маань иргэн болов уу яав ?? 2025-11-12 103.212.117.184

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ЗГ-ын эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл тараасан 2 иргэний 1-ийг нь барьж хорьсон, нөгөө нь хил даваад зугтсан гэсэн биш бил үү??.ГЭТЭЛ ЭНЭ ЦАГДААГИЙН ДАРГА ИРГЭДЭЭС ИҮҮЛСЭН ГОМДЛЫН МӨРӨӨР ШАЛГАСАН ГЭЖ БАЙНА. ЕС Занданшатар, иргэн ЗАНДАНШАТАР БОЛОВ УУ, Сайд Б.Энхбаяр иргэн Б.Энхбаяр болов уу.Юу болоод байна. ЗГ-ыг шүүмжилсэн иргэдийн үг хэлэх эрхийг эрүүгийн хуулиар далайлгаж болохгүй гээд олон нийт шүүмжлэхээр иргэн болгоод 2 техникийн ажилтныг хашраах гэв үү

Avatar

Нэргүй 2025-11-12 66.181.190.62

тэр хоёр чинь иргэн биш юм уу.тусдаа ангилалтай болсон юм уу.

Avatar

Зочин 2025-11-12 103.212.117.21

Худал мэдээ тараадаг хувь хүн сэтгүүлчдэд хариуцлага хүлээлгэх шилдэг арга бол хувийн мэдээллиыг гь ил болгох Хэний хэн хэний тушаалаар ажилласан хэдээр санхүүжсэн

Avatar

Зочин 2025-11-12 66.181.187.95

Тал үнэн…

Avatar

Нэргүй 2025-11-12 43.242.242.59

Сүүлийн үед бусдыг гүжирдэж нэр хүндийг нь гутаах явдал хэрээс хэтрээд байгаа нь үнэн. Үүнийг таслан зогсоох л ёстой

Avatar

Нэргүй 2025-11-12 59.153.113.151

Ийм худал мэдээ бэлтгэгчдэд оногдуулах хариуцлагыг улам хатуу болгомоор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж