Устгагдсан хурлын протколыг хуулийн байгууллагад нотлох баримтаар өгнө

Устгагдсан хурлын протколыг хуулийн байгууллагад нотлох баримтаар өгнө

Устгагдсан хурлын протколыг хуулийн байгууллагад нотлох баримтаар өгнө

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2025.11.12/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дарга асан Б.Ганхуягаас УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан руу илгээх гэж байгаад намын гишүүн н.Амарбаясгалан руу андуурч бичсэн мессеж, мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа хурал удирдсан проткол шийдвэрүүд устгагдсан асуудал,  Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах Херо Б.Баатар нарын 50:50 хувийн өмчлөлтэй “Херо энтертайнмент” –ын зүгээс Гэрэгэ таурын 14, 15 давхрыг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.


Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:

-УИХ -ын дарга асан Д.Амарбясгаланд холбогдох гэмт хэргийн шинжтэй асуудлыг гурван зүйл ангиар Улсын прокурорын газраас яллагдагчаар татсан бөгөөд яллах дүгнэлттэйгээ танилцаж гарын үсэг зурсан гэдэг мэдээлэл авагдсан.

“Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо дурдсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн зүгээс УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан руу илгээх гэж байгаад намын гишүүн Амарбаясгалан руу андуурч бичсэн мессежийг та бүхэнд үзүүлж байна. Энэхүү нотлох баримт нь одоог хүртэл мөрдөн шалгах ажиллагааны хавтаст хэрэгт байхгүй бөгөөд авагдаагүй байна. Уг баримтыг энэ хэвлэлийн хурлын дараа хууль хяналтын байгууллагад нотлох баримтын бүрдэл хангаж хүлээлгэж өгнө. Андуурч бичсэн мессежид олон асуудлууд байна.

Мессежид “Чи үл тоосоор ирсэн эсхүл таны хүч хүрэхгүй байгаа гэж ойлгох уу. Энэ томилгоог алдвал “Эрдэнэс Тавантолгой” -гийн 50 хувийг алдсан гэсэн үг. Юун том төсөл, том ирээдүй, том хөрөнгө no no шүү дарга аа.

Би чиний төлөө за гэж хэлээд ёогүй зүтгэж байгаа. Хэлсэн үг бүрийг чинь тушаал мэт хүлээн авч хатуу биелүүлж, хүлээсэн үүргээ нэрт төртэй бахархалтайгаар биелүүлснийг бүгд мэднэ.

2019.06.19-нд Б.Ганхуягаас Амарбаясгалан руу

Манай сайд /Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар/ нөгөө охин компанийн асуудлыг дахиад оруулж байна. Хүчээр жагсаалтад оруулсан байна гэнээ. Та анхаарал хандуулаач тэгэх үү. 1:50 цагийн дараа хойшлуулсн байна гэнэ ээ.

Яг энэ мессеж бичигдэж байх үед 2019 оны долдугаар сарын 9-нд Засгийн газрын 296 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн харьяа охин компани байгуулж, олон улсын хөрөнгийн зах зээлд IPO хийх шийдвэр гаргасан байна.

2019 оны долдугаар сарын 30-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 28 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой майнинг” охин компани байгуулсан. Улмаар энэ охин компанийн нэр дээр Бор тээгийн өмнөд хэсгийг хамрах тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн.

2020 оны дөрөвдүгээр сарын 27-нд Засгийн газрын 2020 оны 146 дугаар тогтоолоор саяны охин компани байгуулсан шийдвэрээ Засгийн газар хүчингүй болгосон.

2020 оны тавдугаар сарын 28-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор Бор тээгийн лицензийг шилжүүлсэн байсан охин компанийг татан буулгасан. Өөрөөр хэлбэл, сая мессежээр харилцаж байгаа үйл баримт блл Бор тээгийг хэн авах вэ гэдэгтэй холбоотой агуулга энд яригдаж байна гэдгийг нотолж байгаа. Хэрвээ Бор тээг дээр сая төсвийг дагуулж Засгийн газраа өргөн барьсан Бор тээгийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж нээлттэй компани болгох хэлбэрээр ажилласан бол “Админерал” компанийг тойрсон нүүрсний хулгай гарахгүй байсан.

Бор тээгийг 100 хувь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжүүлсний дараа 2020 оны аравдугаар сарын 25-нд Бор тээгийн нүүрсийг ил уурхайн аргаар олборлох ТЭЗҮ батлагдсан. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Б.Ганхуяг баталсан. 2021 оны хоёрдугаар сарын 9-нд Бор тээг уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах төлөвлөгөө баталсан.

Миний 2023 оны арванхоёрдугаар сард “Админерал” гэх компанитай холбоотой тендерийн хууль бус шалгаруулалт явсан гэх нүүрсний сонсгол дээр баригдсан баримтууд энэнээс хойш болсон гэсэн үг.

Бор тээгийн уурхай ямар хэмжээний том уурхай билээ. “Эрдэнэс Тавантолгой”-н өнөдрийг хүртэл ашиглаж байгаа Цанхийн дараа орох 2023 оны арванхоёрдугаар сард нүүрс худалдан борлуулж байсан үнээр тооцоход 400 их наядын нүүрсний нөөцийн үнэлгээтэй буюу 100 тэрбум ам.долларын үнэлгээтэй том ордын уурхайн талаар бид асуудал ярьж байна.

Саяны мессеж, Бор тээг дээр IPO гаргах асуудал, байгуулаад дараа нь  цуцалсан асуудал, олборлогчийн сонгон шалгаруулсан цаг хугацааны хуанлыг та бүхэнд үзүүллээ.

2019 оны долдугаар сарын 9-нд Бор тээг дээр IPO гаргаж олон улсын хөрөнгийн зах зээл дээр нээлттэй компани гаргаж олон улсаас хөрөнгө татах гэж байсан. 2020 оны тавдугаар сард татан буулгасан.

Хэн буулгасан байх нь вэ, хэний эрх ашиг хөндсөн учраас оролцсон байна вэ.

2020 оны аравдугаар сард Бор тээгийн ТЭЗҮ баталсан, худалдан авах ажиллагааг 2021 оны гуравдугаар сарын 19-нд байгуулаад гуравдугаар сарын 21 нд цуцалсан. “Админерал” компанийг 2021 оны долдугаар сарын 2-нд байгуулсан. “Админерал” компани байгуулагдсанаас хойш худалдан авах ажиллагааны хоёр дахь худалдан авалт үргэлжилсэн.

2021 оны аравдугаар сарын 4-нд “Админерал” компанийг үүсгэн байгуулагч нь хоёр Хятад компани. “Админерал” компани Бор тээгийн нүүрсний тендерт орохоос өмнө “Эрдэнэс Тавантолгой” компани “Админерал” компанийг үүсгэн байгуулагч хоёр Хятад компанитай нүүрс худалдан авах гэрээ байгуулсан.

Би “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ УИХ ын дарга Д.Амарбаясгаланг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга,  Орчны бохирдлыг буруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байх үедээ хурлыг удирдсан проткол олдохгүй байгаа талаар ярьсан. УИХ-ын Түр хороо гурван удаа шаардаад олдоогүй, хуулийн байгууллага шалгаад олдоогүй. Гэхдээ энэ проткол надад байгаа гэж хэлсэн. Эх сурвалжаа нууцлаад цаасан болон аудио хэлбэрээр авсан, хуулийн байгуулагад хүлээлгэж өгнө гэлээ.

 “Гэрэгэ тауэр”-ын 14 давхрын оффисыг хууль бусаар авсан

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР: 

-Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах Б.Баатар нарын 50:50 хувийн өмчлөлтэй  “Херо энтертаймент групп” ХХК “Гэрэгэ тауэр”-ын 14,15 давхрыг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлсэн асуудлыг судалж үзсэн.

Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороонд байршилтай оффисын зориулалттай барилга. 14 давхар нь 476.7, м2,15 давхар нь 556 м2 талбайтай оффис байна. 2014 оны зургадугаар сард “Герман стандарт” компанийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гарсан байсан. “Герман стандарт” болон “Херо энтертайнмент групп” ХХК 2017 оны арваннэгдүгээр сарын 22-нд 15 давхрын 556 м2 байрыг худалдах, худалдан авах гэрээ хийж худалдсан. Тухайн үед 1м2-ыг 680 мянган төгрөгөөр үнэлж нийт 378 сая 80 мянган төгрөгөөр гэрээг байгуулсан. 2018 оны аравдугаар сарын 4-12-ны хооронд “Херо энтертайнмент групп” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. 2021 оны аравдугаар сарын 26-нд “Герман стандарт” компани “Грийнпинус” компанийн хооронд үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ байгуулж 14 давхрын 476.7 м2 талбайг 700 сая төгрөгөөр үнэлж “Грийнпинус” компани худалдан авсан байна.

2025 оны нэгдүгээр сарын 8-нд “Херо энтертайнмент групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны нэгдүгээр сарын 8-ны тогтоолоор 14 давхрын 476.6 м2 талбайтай оффисыг худалдан авахыг зөвшөөрсөн тогтоол батлаад энэ гэрээнд гарын үсэг зурахыг Б.Баатар захиралд зөвшөөрсөн. 2025 оны нэгдүгээр сарын.9-нд “Грийнпинус” компани “Херо энтертайнмент групп” ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Нийтдээ 14 давхрын 476.7 м2 талбайг 1.5 тэрбум төгрөгөөр үнэлж, 2025 оны нэгдүгээр сарын 20-ны дотор мөнгийг нь шилжүүлэх нөхцөлтэй байсан. Гэтэл нэгдүгээр сарын 9-нд энэхүү худалдах, худалдан авах гэрээ байгуулсан өдрөө үл хөдлөхөд мэдүүлгээ гаргасан. Мөн худалдан авах тал бус худалдаж байгаа тал нь үл хөдлөхийн 30 сая төгрөг татварт төлсөн. Мөн тэр өдрөө үл хөдлөхийн гэрчилгээ гарсан. Мөнгөө шилжүүлээгүй байхад үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гараад “Херо энтертаймент групп” ХХК руу шилжсэн. Өөрөөр хэлбэл, 14 давхартай холбоотой оффисыг 1м2-ыг нь гурван сая төгрөгөөр үнэлсэн. Мөн мөнгийг нь өгөөгүй байж өөрийнхөө нэр дээр авсан. Тиймээс энэ асуудлыг миний бие цааш шалгах ёстой гэж үзэж байгаа. Энэ асуудлаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Дүүрэн “Б.Энхбаярын нэвтрүүлгээр ярьсан асуудал үнэн” гэдэг пост хийсэн. Миний мэдэж байгаагаар Т.Дүүрэн хууль бусаар дээрэмдсэн гэх үйлдэл энэ учир холбогдлын талаар тухайн үед Л.Оюун-Эрдэнэ, Херо Б.Баатар, А.Амундра гэсэн гурван хүн сууж байгаад хэлж байсан үгийн агуулга, энэнээс хойш цагдан хоригдсон гэсэн асуудлаар хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгөөд явж байгаа. Өнөөдөр миний бие энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж албан ёсоор шалгуулна гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-11-12 103.212.117.184

Харин утасны месеж үнэн бол МАН төрийн өмчит компаниудаас намаа санхүүлж байсныг нь Б.Энхбаяр ил болголоо гэсэн үг

Avatar

Зочин 2025-11-12 103.212.117.184

Харин утасны месеж үнэн бол МАН төрийн өмчит компаниудаас намаа санхүүлж байсныг нь Б.Энхбаяр ил болголоо гэсэн үг

Avatar

Зочин 2025-11-12 103.212.117.184

ҮХХ-ийн гэрчилгээ гарсны дараа мөнгөө шилжүүлдэг явдал практикт байдаг. Гэрчилгээ гараагүй байхад мөнгөө шилжүүлтэл авах байр нь олон өмчлөгчтэй, эсвэл өөр хүний нэр дээр байгаа гэх мэт асуудал үүсдэг учир гэрээндээ гэрчилгээ гарангуут мөнгөө шилжүүлэн авч, гэрчилгээгээ өгнө гэж тусгах явдал бий.Хувийн байгууллага байраа хямд авахыг бодно. Буруутанг хайвал өгч байгаа байгууллага, албан тушаалтнаас хайх хэрэгтэй. Харин утасны месеж үнэн бол МАН төрийн өмчит компаниудаас намаа санхүүлж байсныг н

Avatar

Нэргүй 2025-11-12 112.72.9.122

Гочгараараар удирдуулж байдаг дүүрсэн малнууд юм харвард төссөн гэж шаасан гэл үү

Avatar

MTA 2025-11-12 66.181.191.120

Zah zeeliin unees 10 dahin hyamdaar ogoltsoj avaltgssan bn shu de. MTA ajlaa hiimeer yum. tatvart 10%-s n ahiad 10 %-0g n buyu 1% ogood uldseniig n belneer solilttsin bishu. er n m.kv n 680-n bair hotiin tovd talbain hajuud baina gej yamar ulger n bhv de kk. manai hulgaichud dor burnee heden gants 2 baavgaitai chiher avchad chavs dugai bgad bga biz.

Avatar

Нэргүй 2025-11-12 66.181.184.213

ЭТТ гүйцэтгэх топ хулгайч байсан Б.Ганхуягийг ялыг нь нэмэх хэрэгтэй юм байна шдээ. Ганхуягийн ялыг нэмж камерт Амарбаясгалан хамыг нь оруул. Муу лалрууд монголын хөгжлийн 100 жилээр уруу татлаа

Avatar

Нэргүй 2025-11-12 103.71.101.221

ОЭ нээрээ түмний буяныг даах чадваргүй өсөхийн өлөн байжээ, хөөрхий. Жэнко -ОЭ- АБ- Хэрээ бүлэглэл монголын улс төрөөс зайлах ёстой.

Avatar

Нэргүй 2025-11-12 59.153.114.111

Энхбаяр өөрөө "нотлох баримт нуун дарагдуулсан" болж таарах нь

Avatar

Нэргүй 2025-11-12 103.229.121.22

Устгацсан (байхгүй болсон) юм бол юу өгөх юм бэ??

Avatar

Нэргүй 2025-11-12 202.179.15.43

Бузар луйварчдыг хуулийн дагуу шийтгэх ёстой, үгүй бол орцонд нь…

Avatar

зочин 2025-11-12 66.181.160.113

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД дээрэм тонуул хийгээд явж байсан болж байна уу ?…

Avatar

Ямар Тэнэг бястаа вэ 2025-11-12 202.9.46.59

Гачгаар хүн чинь хулгай дээрэм хийхгүй юу хийх юм. Төрийн ордонд гал түлж нүүрс хүрздэх үү..

Avatar

Зочин 2025-11-12 59.153.113.105

Бор тээг чинь Женкогийн буцааж өгсөн гээд байгаа орд одоо юу болоод холион бантан хутгаад байнаа энэ энхбаяр бүлтрүүш

Avatar

Mal а***ч 2025-11-12 202.9.46.59

Мал минь Төгрөгнуур гээч. Махан толгойтой 6оовны хөхүүрээ зайл.

Avatar

Нэргүй 2025-11-12 59.153.113.105

Хууль зүйн сайд нь иргэний эрх зүйн маргаан сенсаацлах нь ямар зорилгоор байна вэ… Авилгач, уул уурхайн хулгайчидтай яаж тэмцэх тухай яримаар юм

Avatar

Нэргүй 2025-11-12 103.229.122.39

данх Оюун-Эрдэнэ нарын хамаг булай хулгай ил болж байна. Ийм пяздук Монгол улсын ерөнхий сайдаар 5 жил ажилласан гэж бодоход үнэхээр харамсч байна. Шоронд нь явуулаач

Avatar

Нэргүй 2025-11-12 59.153.114.111

ҮХЭЖ ДАЛДЫН ДАЛД ОР ЗА

Avatar

Зөв 2025-11-12 202.9.46.59

Сайн байна, гоё гоё.

Avatar

Нэргүй 2025-11-12 66.181.160.20

энэ одоо ухаан мэдрэл нь зүгээр үү хаха

Avatar

Нэргүй 2025-11-12 124.158.126.132

Ойлгомжтой л байнашд ,

Avatar

Зочин 2025-11-12 66.181.187.95

Энэ хүний ард У.Хүрэлсүх байгаа, түүний дохио зангаагаар л явж байгаа хүн. МАН-д хулгай хийдэггүй хүн байхгүй, зөвхөн ашиг сонирхол нь зөрчилдөөд ирэхээр нэгнийхээ хулгай, луйварыг гаргаж ирж байна. Түүнээс эд нар дотор нэг хэсэг их шударга, нөгөө хэсэг нь хулгайч луйварчин гэсэн үг биш. Бүгд хулгай, луйвар хийж байгаа…

Avatar

Нэргүй 2025-11-12 66.181.189.31

энэ хүн ер өөртөөтаалагдахгүй хүн бүрийн бөгсийг ухах байх йй

Avatar

Нэргүй 2025-11-12 66.181.168.199

Өгөр Дүлзэн хогмйн шаар үнэн юм ганц ч байхгүй

Avatar

зочин 2025-11-12 202.126.93.18

ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ШИГ ЮМ ЯРЬДАГ ДУРАК ВЭ. бОР ТЭЭГИЙГ АМАРБАЯСГАЛАН АВСАН ГЭСЭН НОТОЛГОО ХААНА БАЙНА. АДМИРИАЛ БОРТЭЭГЭЭС НҮҮРС АВЧ УГААСАН ГЭСЭН ЮМ ХААНА БАЙНА. ХЯТАДУУДТАЙ НИЙЛЭЭД НҮҮРС ХИЛ ГАРГАСАН ГЭСЭН НЬ ХААНА БАЙНА. ХОЁР УЛСЫН ХАМТАРСАН КОМПАНИ БАЙГУУЛААД БОР ТЭЭГИЙНГ НЭГ ХЭСГЭЭС НҮҮРС ОЛЗВОРЛОЖ МОНГОЛЫН ТАЛД УГААГААД ЗАРАХ ГЭРЭЭ ХИЙЖ. ТЭР ГЭРЭЭГ ДАРАА НЬ ЗАСГИЙН ГАЗАР ЦУЦАЛСАН ЮМ БАЙЫНА. ОДОО ТЭР БОРТЭЭГ НЬ НЭГ ЧШАНАГА НҮҮРС УХААГҮЙ БАЙГАА ЮА ШИВ ДЭЭ. ТЭГЭЭД ОДОО ТӨР УХАЖ АВА

Avatar

Нэргүй 2025-11-12 66.181.160.122

Энэ сайхан ш****г дүлзэн шүү орчин үеийн хулгайч нар хулгайгаа утас мессежээр хийдэг гэхэд итгэнэ гэж бодоод байгаан байх даа

Avatar

Нэргүй 2025-11-12 59.153.113.151

Баримт нотологоотой асуудал бол шууд дараагийн алхамдаа орох ёстой

Avatar

Бадарч тахар 2025-11-12 66.181.184.18

Өмнөговьд байдаг Тавантолгойн нүүрсний уурхай орд нь Баруун зүүн Цанхи ! Бор тээг ! Ухаа худаг гэсэн хэсгүүдээс бүрдэнэ ! Үүнээс Ухаа худгийг нь Оджаргал авсан буюу өөртөө үлдээсэн ! Харин Бор тээгийг нь Амарбаясгалан хоёр хужаатай нийлээд авчихсан юм байна ! хамгийн том хулгайч нь юмуу ! Энхбаяраа !

Avatar

Zochin 2025-11-12 202.72.245.207

ene echlel , oor chaana n zondoo chulgai bii odoo ABaysgalan jaachan chuleechich.

Avatar

Нэргүй 2025-11-12 203.23.199.2

энэ одоо юун гөлөг төөрүүлж байгаа юм шиг юм яриад байгаа юм бол? Бор тээг нь тэгээд ашиглачихсан юм уу , хүрз нүүрс хулгайлчихсан юм уу?

Avatar

иргэн 2025-11-12 202.70.34.70

зсссс, байдаг л нэг мсж, тэр бортээгийг нь ашиглаагүй л байгаа гээ биз дээ, ил болгосон нь сайн ч энэ их хулгай дээрэм хийж байгаа риотинто, оюутолгойн асуудлаа ул суурьтай сөхөж тавиач ээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж