Грэммигийн 2026 оны шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 1-нд Лос Ажелест зохион байгуулагдахаар төлөвлөгдөж буй. Тэгвэл уг ёслолд нэр дэвшигчдийн нэрс олон нийтийн гайхширлыг төрүүлээд байна. Тодруулбал, "Milli Vanilli" хамтлагийн Фаб Морван, Дээд шүүхийн шүүгч Кетанжи Браун Жаксон болон Далай Лам нар бүгд Шилдэг аудио ном, уншлага, түүх ярианы бичлэг ангилалд өрсөлдөж байна. Жаксон "Lovely One" нэртэй дурсамж номоороо нэр дэвшиж буй. Түүний аудио ном нь урам зориг өгөх өнгө аястайгаараа олон нийтэд таалагддаг. Морван "You Know It’s True" нэртэй номдоо өөрийн ололт, амжилтаа болон 1990 онд "lip-sync" хийсний улмаас Грэммигээ алдсан түүхээ өгүүлдэг.
Харин Далай Ламын " Meditations: The Reflections of His Holiness The Dalai Lama " бүтээлд сэтгэл зүйн гүнзгий бодролуудыг Мэгги Роджерс болон Руфус Уэйнрайт нарын хөгжимтэй хослуулах боломж олгодог байна.
Тус цомогт Энэтхэгийн сарод хөгжмийн мастер Амжад Али Хан, Амаан Али Бангаш, Аяан Али Бангаш нарын уран бүтээл орсон. Мөн Далай лам Грэмми, Эммигийн шагналт продюсер, зохиолч, хөгжмийн бүтээгч Кабир Сегалтай хамтран Энэтхэгийн уламжлалт хөгжмийг дэлхийн дуу хоолойтой хослуулан тайван, урам зориг өгөх дуу авиаг бүтээжээ. Цомогт зочин уран бүтээлчээр Америкийн Грэмми шагналт дуучин Андра Дэй, саксофонч, флейтист, зохиолч Тед Наш, Коста Рикагийн дуучин Деби Нова, Америкийн дуучин Мэгги Роджерс, Перу-Америкийн перкусс, зохиолч, продюсер Тони Суккар, Канад-Америкийн дуучин Рүфус Уэйнрайт нар оролцсон байна. Тэдний оролцоо нь энэхүү цомог энх тайван, нигүүлсэл, итгэл найдварыг дэлхий даяар түгээж буйг харуулна. Амжад Али Хан өмнө нь 2009 онд "Ancient Sounds" цомгоороо Грэммид нэр дэвшиж байсан. Харин 90 настай Далай Лам анх удаагаа Грэммид нэр дэвшиж байна.
Бусад нэр дэвшигчдэд инээдмийн жүжигчин Тревор Ноа, жүжигчин Кэти Гарвер зэрэг багтаж байгаа нь энэхүү ангилалд олон төрлийн дуу хоолой ордгийг харуулж байна. Хэрэв Морван ялбал цуу яриагаар тодорхойлогдож байсан карьераа шинэ амжилтаар дүүргэж, дэлхийн алдартай хүмүүсийн дунд өрсөлдөж буй түүхэн мөч болох юм.
3,548.92






















































г********н 2025-11-12 202.9.46.59
Бага насны охиноор хэлээ хөхүүлсэн бузар г********н өвгөн!