Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв

“Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил”, “Барилга, байгууламжид илэрч буй зөрчил, анхаарах асуудал” зэрэг хоёр асуудлыг хурлаар хэлэлцлээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах цахим хурлыг аймгийн Засаг дарга, Ерөнхий архитектор, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын удирдлагуудтай 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж, чиглэл хүргүүлж байсан. Өнөөдрийн байдлаар нийт 70,924 ажлын биелэлт хангагдаж, гүйцэтгэл 93.5 хувьтай байна. Цахим хурлын үеэр ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “Өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувиас доош биелэлттэй байгаа таван байгууллага  байна. Иймд аймгийн Засаг дарга нар, ажил хариуцсан холбогдох албан тушаалтнууд  бэлтгэл ажлыг хангуулах, эрчимжүүлэх шаардлагатай байна” гэв. Мөн Улаанбаатар хотын орон сууц ашиглалтын хувийн компаниуд бэлтгэл ажлаа бүрэн дуусгаж, орон сууцны ашиглалт, ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээг найдвартай үзүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байгааг онцолж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллах хүрээнд 9 асуудлаар чиглэл хүргүүллээ.

Цахим хурлаар мөн Барилга, байгууламжид илэрч буй зөрчил, анхаарах асуудлын талаар хэлэлцсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй 350 орчим барилга баригдсан гэсэн дүн мэдээ гарсан. Хяналт, зохион байгуулалт, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ сул байгаа нь энэ төрлийн зөрчил аймаг орон нутагт их гарах гол шалтгаан болж байна. Иймд хууль, тогтоомжийн шийдвэрийн биелэлтэд нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуй нэгжид тэдгээрийн харьяалал өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хяналт шалгалтыг зохион байгуулах, нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд хяналт тавьж ажиллах зэрэг үндсэн таван асуудлаар чиглэл хүргүүлж, биелэлтийг 12 дугаар сарын 1-нээс өмнө ирүүлэхийг мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-12 59.153.113.151

Өвөлжилтөд бэлтшэх ажил эхлээд хувь хүнээс хамаарна, холбогдох ( баг гэх нэгжийг авч хаях цаг нь болсон+багийн холбогдох зардлыг сумд руу олгоод боловсон хүчин нь идэвхтэй ажлаа мэддэг байвал ) тэгээд аймгийн удирдлага. Үнэндээ аймгуудын удирдлага зундаа Ойн баяр тэмдэглэх өвөлдөө малчны тэмдэг гардуулдаг Жийп
Унасан этгээдүүдийн бүлэглэл болж хувирсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж