Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гаригт/2025.11.11/ “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар болон хатагтай Кейти Жаксон нар “Оюутолгой” төслийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах чиглэлээр хоёр талын хэлэлцээ амжилттай үргэлжилж, зарчмын тохиролцоонд хүрснийг цохон тэмдэглэв. Талууд хэлэлцээг амжилттай урагшлуулж, бодит үр дүнд хүргэх нь чухал гэдэгт санал нэгдлээ.
Мөн Ерөнхий сайд зээлийн хүүг бууруулах асуудлыг “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлаас тусад нь авч үзэж, шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг онцлов.
Тэрбээр цаашид “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлыг Монголын талаас санал болгож, монгол иргэнийг томилж байх нь Монголын Улсын ашиг сонирхлыг бүрэн төлөөлөхөд чухал алхам болно гэдгийг онцлон тэмдэглэв.
“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон “Оюутолгой” төслийн Монголын талд ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдын дэвшүүлсэн саналуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө идэвхтэй, нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

3,548.92






















































Нэргүй 2025-11-12 43.242.242.59
Хүний нохой идэхээс өөрийн нохой ид гэсэн зүйр үг байдаг. Гадаадын хүн өндөр цалин авч байснаас нэг ч гэсэн Монгол хүн тэр цалинг авч байвал аятай юу даа. Монгол хүн байвал ядаж л монголдоо ашигтай шийдвэр гаргах байлгүй дээ. мөн олон ч Монгол хүнийг ажилд авна. Монголын эрх ашигт нийцэнэ
Иргэн 2025-11-12 66.181.177.218
Эрдэнэтийн шахааны үйлдвэр шиг болгох гэж л дээ, тэгээд болохгүй бол Монголын иргэн юм чинь шууд дарамтлаад хорьчихно.
Дуудаад дарамталж байх зорилго тавьсан юм болов уу.
зочин 2025-11-12 202.126.88.77
За болиорой, Монгол хүн тавьж Эрдэнэт шиг шахааны бизнесээ хийх гэж байгаа биз балиар юмнууд. Идэж уух юм нь дуусаад одоо ОУ-ын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж дураараа авирлах гэж байна ууууу?! Yag zuv helsen bn
Зочин 2025-11-12 202.131.250.202
За болиорой, Монгол хүн тавьж Эрдэнэт шиг шахааны бизнесээ хийх гэж байгаа биз балиар юмнууд. Идэж уух юм нь дуусаад одоо ОУ-ын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж дураараа авирлах гэж байна ууууу?!
Нэргүй 2025-11-12 202.131.225.197
Попрохоос өөр юм мэдэхгүй малнууд байх юм аа. Монгол хүн ирвэл монгол зангаа чирж ирээд, дараагийн Эрдэнэт болно шүү. Баталгаатай. Яаж ч бодсон барууны менежмент хэрэгтэй. Хэл усгүйгээсээ ичээд байдаг байх доо. Өөр ямар ч давуу тал байхгүй.
GUEST 2025-11-12 202.131.250.202
Яг үнэн би бас тэгж бодож байна. Заваан юмнууд нүүрсний луйвар нь дуусаад одоо байтлаа ОУ-ын гэрээнд заасан үүргээ зөрчиж даварцгаагаад уу. Бүүр нэг хогийн гарууд юмаа энэ МАН-ынхан!!!
зочин 2025-11-12 202.126.93.21
МОНГОЛЫН ТАЛЫН ХЯНАЛТ БАЙХ ЁСТОЙ ЗӨВ ШИЙДВЭР БАЙНА
Нэргүй 2025-11-12 103.229.121.22
Гүйцэтгэх удирдлага – Хяналт хоёр тусдаа ажил!! Захирал өөрийгөө хянахгүй!!
зочин 2025-11-12 202.9.46.143
МЯНГАНЫ ЛУЙВАР !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Нэргүй 2025-11-12 103.168.34.132
Ээ тэнэгээ хэзээч монгол бишшуу зандаа минь эрдэнэт болчношуу
Нэргүй 2025-11-12 202.131.232.157
Эрдэнэтээс дээрдэж байгаа юм байна уу? Харин ч Эрдэнэт олон жил Монголыг тээжээсэн шүү.
Нэргүй 2025-11-12 103.229.121.22
Тэнэглэхэд хязгааргүй гэж яасан үнэн үг вэ?? А.Энштэйн: "Сансар огторгуй, хүний тэнэглэл хоёр шиг хязгааргүй юм байхгүй" гэж айхтар хэлжээ!!!
Нэргүй 2025-11-12 103.229.121.22
Бонхоффер
Тэнэглэлийн тухай
Тэнэглэл бол хорон санаанаас ч илүү сайн сайхны дайсан юм. Мууг эсэргүүцэж, илчилж, онцгой тохиолдолд хүчээр дарж болно; муу зүйл үргэлж өөрийгөө устгах үрийг өөртөө тээж, ядаж л таагүй амтыг үлдээдэг. Тэнэглэлийн эсрэг бид хамгаалалтгүй байдаг. Эсэргүүцэл ч, хүч ч энд юунд ч хүрч чадахгүй; маргаад хэрэггүй; өөрийн дүгнэлттэй зөрчилдсөн баримтуудыг ч зүгээр л үгүйсгэдэг – ийм тохиолдолд тэнэг хүн шүүмжлэгч болж хувирдаг бөгөөд хэрэв баримтууд няцаашгүй бол тэдгээрийг
Дүүргийн иргэн 2025-11-12 203.23.199.2
Энэ ёстой дэмий дээ.
Батбаяр 2025-11-12 202.9.40.208
Энэ сайхан төслийг юу ч биш болгох нь дээ… Ингэж л болохгүй шүү нөхдүүдээ.. Оюу толгой төсөл бол Супер маркет биш шүү…
Нэргүй 2025-11-12 202.131.232.157
Супер маркет биш зууны луйвар шдээ