Нийтийн тээврийн бодлогын газар 2021-2024 онд парк шинэчлэл хийснээр төрийн өмчит нийтийн тээврийн хэрэгслийн 90 гаруй хувийг шинэчилжээ. Тэгвэл өнөөдөр /2025.11.12/ нийслэлийн хэмжээнд 1176 нийтийн тээвэр иргэд олон нийтэд үйлчилж байна. Парк шинэчлэлийн хүрээнд нийтийн тээврээр зорчигчдын тоо 91.2 сая хүрч, нийт орлого 30.3 тэрбум төгрөгт хүрсэн талаар албаныхан мэдээлж байсан. Үүнээс гадна төрийн өмчит 1000 гаруй нийтийн тээврийн шахатууныг сольж Евро-5 түлшийг хэрэглэж эхэлсэн байна.
Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал дурдахдаа, НИТХ-аар баталсан машин цагийн зардал дотор бол ажилчдын цалин, шатахуун, сэлбэг хэрэгсэл, нийгмийн даатгал гээд долоон зүйл багтдаг. Энэ болгоныг НИТХ-ын хурлаар баталж, энэ зардал нэмэгдсэнээр нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа бүх автобуснууд Евро-5 түлш рүү шилжсэн.
Евро-5 түлш бол энгийн түлшнээс хоруу чанараар маш бага, утаа хүхрийн агууламж 300 дахин бага гэсэн статистик тоотой байдаг. Улаанбаатар хотын гудамжаар явж байгаа автобуснаас хар утаа хаях үзэгдэл ер нь байхгүй болсон.
Өмнө нь бол нийтийн тээврийн үйлчилгээ бол автобус нь хуучин, утаа хаядаг зарим тохиолдолд шатдаг байсан бол парк шинэчлэлт хийгдсэнээр нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобус хар утаагүй, дотроо цэвэр, үзэмжтэй байдалд хүрсэн гэдгийг дурдаж байсан юм.
3,548.92





















































Нэргүй 2025-11-12 45.117.35.38
худлаа даа. шинэ дээрээ арай дээр байгаа жилийн дараа хар утаагаар утаад зам харагдахгүй байна даа
Хулгайя 2025-11-12 202.9.46.59
Худлаа шaa
зочин 2025-11-12 103.57.95.197
Нийслэлийн засаг дарга солигдон шинэ менежмент парк шинэчлэлт хийгдэж ажлыг үнэн сэтгэлээр хийдэг хүн томилогдон ажилласний үр дүнд тээврийн, зорчигчдын тоо орлого өсч хүйтэнд даарахгүй халуунд сэрүүн аятай тав тухтай зорчих нөхцөл бүрдэж байгаад талархаж амжилт хүсье
Нэргүй 2025-11-12 202.55.188.100
яагаад оросоос евро 2 авдаг юм бэ, оросууд ч өөрсдөө хэрэглэдэггүй
Нэргүй 2025-11-12 202.9.40.3
чи зүгээр л ажлаа зөв хийчих хүниы үг мушгиад байлгүы ажлаа зөв хийдг бол элдэв бусын юм яриагүй бол тийм яриаа ч гарахгүй.
Нэргүй 2025-11-12 202.9.40.3
Нам төр хулгайлсн х***а манжуудыг үтр түргн зайлуулаача бухий доодхиййг харсн үнг турж үхн гэгч-р х***а манжуудыг ингж байлгж давраагаад бж болхгүй даврцн пздагууд-с больж өвчтэй болж дууслаа өвчтэй л******д л юмыг өвчлүүддг.