Венесуэл улс АНУ-ын эсрэг цэргийн хүчээ нэмлээ

Венесуэл улс АНУ-ын эсрэг цэргийн хүчээ нэмлээ

Венесуэл улс АНУ-ын эсрэг цэргийн хүчээ нэмлээ

Венесуэл улс АНУ-ын цэргийн хөлөг онгоц, цэргийн хүчний идэвхжилд хариу арга хэмжээ авч, томоохон хөдөлгөөн эхлүүлж байгаагаа зарлалаа. Тодруулбал, Венесуэлийн төрийн хамгаалалтын сайд Владимир Падрино Лопез хэлэхдээ, "Хуурай газар, агаар, усан цэргийн болон нөөц хүчний сургуулилт эхлүүлж, Лхагва гариг (2025.11.12) хүртэл үргэлжлүүлнэ. Учир нь АНУ манай тэнгис, агаарын зам дагуу колоничлох аюул заналхийлж байна. Сургуулилалтад мөн ерөнхийлөгч асан Уго Чавесийн байгуулсан, иргэдээс бүрдсэн нөөц хүч болох Боливарын сайн дурын цэргүүд оролцоно. Энэхүү хөдөлгөөний зорилго нь командлал, хяналт болон харилцаа холбоог сайжруулж, улс орноо хамгаалах явдал юм. Тушаалыг ерөнхийлөгч Николас Мадуро шууд өгсөн" гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын тэнгисийн болон агаарын хүчний үйл ажиллагаа сүүлийн саруудад идэвхжих болсон. Улмаар хоёр орны харилцаа хурцадмал байдалд орсон юм. Тухайлбал, Венесуэлийн хар тамхины бүлэглэл завь ашиглаж АНУ-руу нууцаар мансууруулах бодис тээвэрлэж байна гэх таамаглал нэмэгдсэн. Үүнээс болж АНУ-ын тэнгисийн цэрэг болон агаарын хүчин Венесуэлийн хөлөг онгоц, завийг далайн замд нэн даруй устгах болсон юм. Мөн АНУ-ын усан цэргийн флот Мягмар гаригт "USS Gerald R. Ford" нисэх онгоц тээвэрлэгч хөлгийг Латин Америкийн ихэнх хэсгийг хамарсан Карибын тэнгист ирсэн тухай мэдэгдсэн. Үүнд "USS Ford" болон дагалдан яваа бүлэгт есөн агаарын эскадри, хоёр устгах хөлөг, командын хөлөг, 4,000 гаруй далайчин багтсан байна.

Тус улсын зүгээс их хэмжээний цэргийн хүчийг далайд гаргасан нь хар тамхины наймаа, урсгалыг хаах зорилготой гэж тайлбарлаж буй. Гэвч Венесуэл улс үүнийг Мадурог эрх мэдлээс нь хүчээр унагаах гэсэн оролдлого гэж үзэж байна.

Лопез сайд Венесуэлийн энэхүү хөдөлгөөнийг Мадурогийн “Эзэрхэх эрх чөлөөний төлөвлөгөө 200”-ын нэг хэсэг гэж тайлбарласан. Энэ нь цэргийн болон сайн дурын хүчийг нэгтгэж, улсын хамгаалалтыг сайжруулах зорилготой. Венесуэлийн үндсэн цэргийн хүч 123 мянган хүнтэй. Үүнээс гадна сайн дурын цэргүүдийн тоо найман саяд хүрсэн гэж Мадуро мэдэгдсэн байна. "USS Ford" Карибын тэнгист ирснээр тус бүсэд байх АНУ-ын цэргийн нийт албан хаагч ойролцоогоор 15 мянга болсон байна. Мөн АНУ Пуэрто Рикод "F-35" сөнөөгч болон "MQ-9" дрон илгээж, ойролцоогоор 5,000 цэрэг байрлуулсан байна. АНУ-ын бөмбөгдөгч онгоцнууд Венесуэлийн эргийн ойролцоо сургалтын нислэг, аравдугаар сард “дайралтын үзүүлбэр” гүйцэтгэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-12 202.9.40.3

Хулгайч х***а манж зулбасгууд аймр худлаа шааж худлаа шааж хясж шаасн нууж далдлх арга ийм тийм журм гэж худлаа шаадг тэгээд яриа сонсоод худла шааж журм гаргх гэж санаархдг зивээүн зэвхийн санахрхл шаадг пзданууд даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж