Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас З.Нарантуяаг чөлөөлжээ. Тэрбээр 2024 оны арваннэгдүгээр сарын 7-нд тус банкны гүйцэтгэх захирлаар томилогдож байсан юм.
Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр дээрх томилгоо хийгдэж байсан бол жилийн дараа чөлөөлөгдлөө. Түүний тус банкийг удирдаж байхдаа хийсэн том ажлын нэг нь Монгол Улсын Хөгжлийн банк нь өнгөрсөн зургадугаар сард олон улсын хөрөнгийн зах зээлд 350 сая ам.долларын бондыг амжилттай арилжсан. Гурван жилийн хугацаатай, 8.5 хувийн тогтмол хүүтэй энэхүү бондыг Австрийн Венийн хөрөнгийн биржид бүртгэсэн байдаг. Уг хэлцэлд дэлхийд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын банк болох J.P. Morgan, HSBC хамтран ажиллаж, олон улсын томоохон хөрөнгө оруулагч оролцсон нь Хөгжлийн банкны шинэчлэл өөрчлөлт, засаглал, үйл ажиллагаа болон зээлжих чадварт итгэж байгааг бататгалаа гэж онцолж байв. Хөгжлийн банк энэхүү урт хугацаат эх үүсвэрийг гадаад өрийн удирдлагыг үр ашигтайгаар хэрэгжүүлэх, хөгжлийн шинэ төслүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилгоор ашиглана. Уг санхүүжилт нь улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, банкны урт хугацаат эх үүсвэрийн бүтцийг сайжруулах, цаашлаад стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн төслүүдийг тогтвортой эх үүсвэрээр хангах суурь боломжийг бүрдүүлж байгаа юм гэж тодотгож байсан удаатай. Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг нэмэх шаардлага үүссэн ч Засгийн газрын өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан шийдвэр хэрэгжихгүй сунжирч байна гэдгийг ч шүүмжилж байв.
Г.ХОРОЛ
3,548.92
















































Иргэн 2025-11-12 202.9.46.187
НЭГ ЗАСАГ ГАРААД Л УДИРДАГАА ЗААВАЛ СОЛИНО ГЭЭД Л ҮЗЧИХ ЮМ. ЭНЭ ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ЧИНЬ АЖИЛД, ТЭНД АЖИЛЛАЖ БУЙ ЖИРИЙН АЖИЛЧДАД ЯМАР ИХ ТӨВӨГ БОЛДГИЙГ МЭДДЭГГҮЙ ГЭЖ БОДОХГҮЙ БНА. НАРАНТУЯА, МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГАТАЙ, ЗАРЧИМЧ САЙН УДИРДАГЧ ГЭЖ ДУУЛСАН. ЭНЭ МАН-н ЗГ-т ТЭР ЧУХАЛ БИШ, ЭЭЛЖИТ ХУЛГАЙЧ НАРАА ШУРГАЛУУЛЖ, ДАРААГИЙН ХООЛОНД ОРОХ ЭЭЛЖЭЭ Л БОДОХ ЮМ. Үнэхээр ХЭРЭГ АЛГА!!!
зочин 2025-11-12 66.181.160.113
За МАНгарууд хувааж идхээр зэхэж байгаа юм байна .. АН ийн хүн булайг нь ухаад идүүлэхгүй шд .
ИРГЭН 2025-11-12 66.181.182.229
Хөөрхий хөгшин хонины насгүй болсон улс төрийг нь бодсон ч өдрийн бодол шөнийн зүүд болж маш их хүсэн хүлээж байж энэ албан тушаалд очсоныг нь бодсон ч энэ аниаг жаахан ширээн дээр нь суулгахгүй дээ зайлуул!!!
Зочин 2025-11-12 223.118.51.94
багаа бүрдүүлж чадаагүй. авчирсан хүмүүс нь чадваргүй байсан. чөлөөлөгдсөн нь сайн болж
Чинзо 2025-11-12 66.181.179.96
Их л сайн ажилласан юм бичжээ.Халагдсан шалтгаан нь юу юм бэ.Ойлгомжгүй хог шиг юм сараачих юм.
Нэргүй 2025-11-12 202.179.26.111
boljee ert halah baisan um
санхүүч Б 2025-11-12 202.55.183.178
гайгүй мэргэжилтэн юм сан… буруу шийдвэр… улс төрийн өөрчлөлт байх…
Нэргүй 2025-11-12 103.168.34.20
Сайн ажилж байсан хүнээ хусчих юмда. Зандка юу ш*** гээл байна
Болдоо 2025-11-12 59.153.86.198
Ардчилсан Нам хүн гээд үү
Нэргүй 2025-11-12 202.126.90.218
Хөгшин Жэнкочин авгай тэтгэвэртээ суусан нь дээр