Туркийн ачаа тээврийн онгоц осолджээ

Туркийн ачаа тээврийн онгоц осолджээ

Туркийн ачаа тээврийн онгоц осолджээ

Гүрж-Азербайжаны хилийн ойролцоо Туркийн цэргийн ачаа тээврийн "C-130" онгоц осолджээ. Туркийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр тус онгоц нь Азербайжанаас буцаж явсан аж. Онгоцонд хөлгийн багийн гишүүдтэй нийлээд нийт 20 хүн байсныг Туркийн хэвлэлүүд мэлээлж байна.

Онгоц ослын дохио өгөлгүйгээр радараас алга болсон байна. Осол болсон цэг нь Азербайжанаас таван км зайд орших Сигнаги хотын ойролцоо аж.

"C-130" онгоцыг дэлхий даяарх агаарын цэргийн хүчнүүд ашигладаг. Тус онгоцыг АНУ-д үйлдвэрлэжээ.

Ослын шалтгаан хараахан тодорхой болоогүй байна. Гүрж, Азербайжаны эрх баригчидтай хамтран ослын газарт эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгааг Туркийн Батлан хамгаалах яам мэдээллээ. Хэчнээн хүн амиа алдсан зэргийг албан ёсоор мэдээлээгүй байгаа ч ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хохирогчдод эмгэнэл илэрхийлээд байна. АНУ-ын Турк дахь Элчин сайд Том Баррак ч бас "Х" хаягаараа амь үрэгдэгсдэд эмгэнэл илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-11-12 66.181.176.128

Цагаан Шонхорын Энхтайван гэж хогын л***р бнаа Хүн дарамталж гүүрээс шиднэ гадаадынхантай хамтарч мөнгөн усны наймаа хийнэ Бузар амьтан

Avatar

Буруу 2025-11-12 202.9.46.59

Оросууд тэр онгоцыг Украйн онгоц гээд пуужиндсан байх.

Avatar

Нэргүй 2025-11-12 45.138.16.164

Өчигдөрхөн Трампыг долоож явсан Токаев өнөөдөр Путинг долоочихсон явж байна! Ааааа ха ха ха 😂😂😂

Avatar

Нэргүй 2025-11-12 59.153.113.105

Хаана тэгж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж