Истанбул хотын дарга Экрем Имамоглуг Туркийн эрх баригчид терроризм болон авлигын хэрэгтэй холбогдсон гэх үндэслэлээр өнгөрсөн гуравдугаар сараас хойш хорьж байна. Экрем Имамоглу Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Иргэний бүгд найрамдах ардын намаас хүсэлтээ өгсөн бөгөөд түүнийг Режеп Тайип Эрдоганы хамгийн хүчтэй өрсөлдөгчид тооцож байв.
Тэгвэл Истанбул хотын прокурорын зүгээс түүнийг 828-2352 жилийн хорих ял оноох 142 авлигын хэрэгт буруутгажээ. Авлигын хэргээс гадна түүнийг тагнуул хийсэн, их сургуулийн диплом хуурамчаар үйлдсэн зэрэг бусад олон гэмт хэрэгт буруутгасан.
Зөвхөн Экрем Имамоглугаар тогтохгүй өөр 401 хүнийг ч бас хотын даргатай хамтран эрүүгийн авлигын сүлжээ ажиллуулсан гэж буруутгаж байна. Эндээс 105 хүнийг нь хэдийнэ баривчлан хорьжээ. Тэдний төрд учруулсан хохирлыг 160 тэрбум лира буюу 3.8 тэрбум ам.доллар гэж үзэж байна.
Эрдоганы өрсөлдөгч гэгддэг Имамоглуг саатуулсан нь гуравдугаар сард өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаалыг өдүүлсэн. Тухайн үед Истанбулын гудамж талбай, их сургуулийн хотхон, метроны буудлуудыг засгийн газрын эсрэг уриа лоозон барьж жагссан олон дүүргэсэн юм. Тэд "Дарангуйлагч Эрдоган. Имамоглу чи ганцаараа биш" зэргээр эсэргүүцлээ илэрхийлж байв.
54 настай Имамоглу анх 2019 онд хотын дарга болсон бөгөөд дараа нь 2024 оны дөрөвдүгээр сард дахин сонгогджээ. Тухайн үедээ Имамоглу эрх баригч намын нэр дэвшигчийг бараг сая саналаар ялсан аж.
3,548.92




















































Нэргүй 2025-11-12 59.153.113.105
эрдагон бол хөгшин дарангуйлагч а******н