УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр /2025.11.12/ 14:00 цагт товлосон бөгөөд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр огцруулах бол үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар сонгох тухай хэлэлцэх юм.
УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлээд байгаа. УИХ-д 2016 оны УИХ-ын сонгуулиас эхлэн гурав дараалан сонгогдон ажиллаж буй. Зам тээврийн хөгжлийн сайдын алба хашсаны зэрэгцээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдон ажиллаж байв.

УИХ-ЫН ДЭД ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Ж.БАТ-ЭРДЭНЭ
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1983 онд Нийслэлийн 75 дугаар дунд сургууль
- 1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль
- 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1990-1992 онд ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер
- 1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ий захирал
- 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга
- 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2008-2012 онд
- Монголын төмөр зам ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
- 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
- 2013-2016 онд Булган аймгийн Монгол ардын намын хорооны дарга
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд
- 2019 оноос Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024-2025 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
- 2025 оноос Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
ГАДААД ХЭЛ
- Англи, Орос

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох, УИХ-ын гишүүн С.Амарсайханыг Шадар сайдаас огцруулсан асуудлыг Засгийн газрын тэргүүн танилцуулах юм.
Хуульд зааснаар Ерөнхий сайд танхимын гишүүдээ томилох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхтэй болсон. Энэ дагуу Засгийн газрын танхимд хийх болсон сэлгээгээ УИХ-д танилцуулах болж байна.
Засгийн газар өнгөрсөн аравдугаар сарын 29-нд хуралдахад Ерөнхий сайд Г.Занданшатар Шадар сайд С.Амарсайханыг хариуцлагын гэрээ зөрчсөн тул албан тушаалаас нь огцруулж байна гэж мэдэгдсэн юм.
Энэ талаар гүйцэтгэх засаглалын тэргүүн "Зорилго буруу улсууд албан тушаалын төлөө, өс хонзонгийн сэдэлтэй, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн хууль бус үйл ажиллагаа даамжирсан. Харамсалтай нь, энэ үйл ажиллагаанд манай зарим нэг сайд нар оролцож гарын үсэг зурж уриалж, гишүүдийг дарамталж ажилласан. Тийм учраас Шадар сайд С.Амарсайханыг огцруулж байна" гэж мэдэгдсэн юм.
Шадар сайдад нэрийг нь дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нь парламентад хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажилладаг.
ШАДАР САЙДАД НЭР ДЭВШИГЧ Х.ГАНХУЯГ:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1994 онд Нийслэлийн Монгол-Оросын хамтарсан 3 дугаар дунд сургууль
- 1999 онд МУИС, Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан
- 2014 онд АНУ, Харвардын их сургууль, Захирлуудад зориулсан бизнес удирдлага, ерөнхий менежмент
- 2015 онд БНСУ-ын Үндэсний академи, олон улсын эдийн засаг
- 2018 онд Канад Улс, Бритиш Колумбийн их сургууль, Уул уурхайн инженер, тогтвортой хөгжлийн засаглал
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2003 оноос Хера группийг үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга
- 2008-2014 онд Ремикон ХК-ийн ТУЗ-ийн дарга
- 2010-2014 онд Уул уурхайн ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн
- 2010 оноос Архангай аймгийн Тариат сумын нутгийн зөвлөлийн дарга
- 2013 оноос “CEO” клубийн гишүүн
- 2013 оноос ҮРО, Монгол Улс дахь салбар байгууллагын гишүүн
- 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын орон тооны бус зөвлөх
- 2015-2017 онд МЭЗФ-ын зохион байгуулах комиссын гишүүн
- 2017 онд МАН-ын бага хурлын гишүүн
- 2018 оноос Баянгол дүүргийн МАН-ын тэргүүлэгч, 22-р хорооны намын хорооны дарга
- 2019 онд ЗхЗ UB клубийн эзэн, УЗ-ийн гишүүн
- 2019-2020 онд ЗГХЭГ-ын даргын орон тооны бус зөвлөх
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2025 оноос Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- Г.ХОРОЛ
3,548.92






















































эд 2025-11-12 103.140.10.218
асар их ээр мэхэлж молигодож хулгай сайн хийвэл Монголын улс төрд шургаж Төрийн эрхийг барьж болдог гэдгийн Оройн дээд жишээ алдарт мэхлэгч хулгайч Ганхуяг тод жишээ
Irgen 2025-11-12 202.9.46.88
ene olon darga nariin xereg baidag yum uu?
Хөгжлийн банкны хулгайч 2025-11-12 202.9.46.59
Хөгжлийн банкны хулгайч чинь гадаадын иргэншилтэй бус уу.
Иргэн 2025-11-12 66.181.179.96
МАН Ч өнгөрчээ.Х.ганхуяг чинь 1994-1999 онд ямар сургуульд сурсан юм бэ.Нэг бол сэлгүүцэж явсан юм уу.Саяхан Хөгжлийн банкны хэрэгт холбогдож орон шоронгийн асууда.л яригдаж байсан санагдана.Монголын төр ч эвгүй та.лдаа болж дээ.Модондаам,Хэцүүгуниг хоёр төрөө самарчих шахлаа.
Нэргүй 2025-11-12 103.229.121.22
МАН кадргүй болжээ!!! Н.Энхбаярын үеэс цүнх баригч нараар нам, төрийг дүүргэдэг болсны үр дүн одоо идээ бээр болон гарч эхэллээ!!! Хэрэв та нар цоо шинэ залуу хүнийг зоригтой дэвшүүлэн гаргахгүй бол ирэх зун МАН нас барна, үгүй дээ гэхэд хэвтэрт орно!!!
Зочин 2025-11-12 59.153.115.191
Сүнээгээ Занданшатарт өгсөн юм байхдаа?
Зочин 2025-11-12 122.201.31.90
үгсэн хувилдаж хулгайлж сүйрүүлэхын 4 жилийн дамжаанд амжилттай суралцаж буй алдарт хулгайчид төрийн эрх барьж буй тохиолдолд МУ хөгжихгүй ээ
Нэргүй 2025-11-12 202.126.88.162
Ха ха өлөн луйварчид л даам болоод байдаг.
Нэргүй 2025-11-12 202.131.245.226
Ганхуяг мундаг залуу байнаа
Адуучин 2025-11-12 202.9.46.59
Хөгжлийн банкны хулгайч даа.
Нэргүй 2025-11-12 59.153.113.151
За энэ Ганхуяг ч яахав, энэ Батэрдэнэ гэгч арай бишийн цаадах биш. Ийм юмнуудг зүгээр НАМ гэгчээсээ шууд хөөгөөд явуулдаг байх хэрэгтэй
Иргэн 2025-11-12 43.228.129.178
Монголын төрд үнэн юм ховор доо. Хөөрхий Монголын ард түмэн бол орхигдсон.
Нэргүй 2025-11-12 202.126.90.201
Өө боль боль
зочин 2025-11-12 66.181.166.196
Бүлэг удирдаж чадахгүй байгаа хүн УИХ удирдлаа юу, тэнэгтэж дуусахгүй юм аа
Нэргүй 2025-11-12 202.126.88.163
odoo ene birthday guy uu haha
Сонгогч 2025-11-12 203.169.48.150
Энэ Бат-Эрдэнэ гэж нэг сахалтай балай нөхөр ч жинхэнэ худлаа гар даа