Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон гүүр нуржээ

Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон гүүр нуржээ

Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон гүүр нуржээ

Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ. Тус гүүр нь Сычуань мужийг Төвдтэй холбодог хурдны замын нэг хэсэг бөгөөд Маеркан хотод байрладаг. Гүүрний эргэн тойрны чулуулгийн хагарал, хөрсний гажилтыг хэд хэдэн удаа анхааруулсан боловч эцэст нь Даду гол болон Шуанжианкоу далангийн ард байрлах усан санг холбосон гүүр нурав.

Гүүрний замын хөдөлгөөнийг Даваа гаригт хаасан бөгөөд Мягмар гариг гэхэд байдал улам дордон, цочирдом үзэгдэл болжээ.

Төрийн дэмжлэгтэй гүйцэтгэгч "Sichuan Road & Bridge" групп гүүрний бүтээн байгуулалтыг хариуцан ажиллажээ. Бүтээн байгуулалтын ажил дууссаныг энэ оны эхээр сүр дуулиантайгаар зарласан тул энэ осол томоохон ичгүүр болж буй аж. Хунчи гүүр нь Хятадын уулархаг баруун бүс нутагт дэд бүтцийг өргөжүүлэх Бээжингийн тасралтгүй хүчин чармайлтын нэг хэсэг.

Гэвч газрын тогтворгүй бүтэц, барилгын ажил гүйцэтгэлийн хугацаа хэт хурдан байсан зэргээс шалтгаалаад аюулгүй байдлын асуудал эртнээс санаа зовоосоор иржээ. Эрх баригчид өдгөө ослын нарийн шалтгааныг шалгаж байна.

ЭХ СУРВАЛЖ: DAILY BEAST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-12 103.229.122.15

bolj tuvd ruu tsereg l oruulah sonirhol shdeee uur yu bdag yum hujaa nar

Avatar

Нэргүй 2025-11-12 158.59.146.30

газар хөдлөлийн мдэвхитэй бүсэд баригдсан гүүр гэж ВВС мэдээгээр гарч байдаг шүү

Avatar

Нэргүй 2025-11-12 59.153.113.239

БАЙГАЛИЙН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ ҮҮ ЭСВЭЛ АВИЛГАЛ УУ ГЭДЭГ НЬ ШАЛГАЛТЫН ЯВЦАД ИЛЭРНЭ.

Avatar

Нэргүй 2025-11-12 176.66.87.78

Ичгүүр биш туршилга

Avatar

Нэргүй 2025-11-12 202.55.191.130

Ичгүүр болоод байх ч юу байх вэ. Байгалийн өмнө хүч мөхөсдсөн л асуудал байна.

Avatar

Нэргүй 2025-11-12 124.158.120.198

Бааран хятад цааз.

Avatar

Улаантнууд сөнө 2025-11-12 202.9.46.59

Гоё гоё

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж