Хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан зөрчил хамгийн их бүртгэгджээ

Хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан зөрчил хамгийн их бүртгэгджээ

Хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан зөрчил хамгийн их бүртгэгджээ

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ”Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй”, 7 дугаар зүйлийн  7.1-д ”Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэж заасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийг хуульчилсан байдаг билээ.

Тэгвэл Прокурорын байгууллагаас 2025 оны эхний арван сарын байдлаар “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг судалж үзэхэд дээрх хугацаанд нийт 6507 зөрчлийн гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс  нийслэлд 4369, орон нутагт 2138 бүртгэгджээ.

Үүнээс Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн” зөрчил 96.5 хувь буюу 6285 бүртгэгдсэн нь хамгийн их байна.

Зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 2773 буюу 42.6 хувьд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах саналыг шүүхэд хүргүүлж, 3340 буюу 51.3 хувьд шийтгэл оногдуулж, 73 буюу 1.1 хувьд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 8 буюу 0.1 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-12 45.117.35.38

сургууль цэцэрлэгийн хажууд хашаанд нь тамхилаад байж байгаа хүнийг барьж торгохгүй байсаар байна. тэрийг хэрэгжүүлж байвал төсөвт их мөнгө цутгана.

Avatar

Сөнө! 2025-11-12 202.9.46.59

Эцэг согтуу, эх согтуу, хүүхэд согтуу. Эд эзнээ дуурайна гэж энэ дээ. Мөн ч сайхан сөнөж байх шив дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж