BLAST Rivals Fall 2025 нь Будапештын Мэйжорын өмнөх сүүлийн том хэмжээний тэмцээн бөгөөд дэлхийн шилдгүүд шандасаа сорих энэ боломжийг алдахыг хүссэнгүй.
Формат, оролцогчид, шагналын сан
BLAST Rivals Fall 2025 тэмцээн нь өнөөдөр/2025.11.12/ эхэлж, Ням гариг хүртэл үргэлжилнэ. Тэмцээн Хонконгийн AsiaWorld-Arena-д LAN хэлбэрээр болно. Нийт 350 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний аварга баг 125 мянган ам.доллар хүртэнэ.
Rivals цувралын зорилго нь дунд түвшний багуудад дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх боломж олгох билээ. Энэ удаа Valve Ranking System (VRS)-ийн 2025 оны аравдугаар сарын байдлаарх шилдэг дөрвөн баг оролцоно:
- The MongolZ (№1)
- FURIA (№2)
- Vitality (№3)
- Spirit (№4)
Харин тэдэнтэй хүч үзэх дөрвөн өрсөлдөгч баг нь:
- Falcons (Европын Wildcard)
- Passion UA (Хойд Америкийн Wildcard)
- paiN Gaming (Өмнөд Америкийн Wildcard)
- TYLOO (Ази тивийн Wildcard)

Хэсгийн байдал
Бүх багуудыг хоёр хэсэгт хуваасан.
- Хоёр хожил авсан багууд шууд хагас шигшээд шалгарна.
- 1-1 амжилттай багууд шөвгийн 8-д тоглоно.
- Хоёр хожигдсон багууд тэмцээнээс хасагдана.
Тэмцээний гол фаворит багууд
Яах аргагүй өнөө цагийн шилдэг дөрвөн баг болох The MongolZ, FURIA, Vitality, Spirit энэ тэмцээний гол түрүүлэх магадлалтай багууд. Гэхдээ тэдний араас Falcons багийг ч бас дурдах хэрэгтэй. Тэд BLAST Rivals Fall 2025 урилгыг авах үед дэлхийн чансааны №5 байранд байсан бөгөөд ESL Pro League Season 22-т дэд аварга, IEM Chengdu 2025-т гутгаар байр хүртсэн хүчтэй өрсөлдөгч.
Хэсгийг шинжихүй
A хэсэг: The MongolZ, Spirit, Falcons, Passion UA
Энэ хэсгийг “үхлийн хэсэг” гэж нэрлэж байна. Учир нь гурван хүчирхэг баг багтсан бөгөөд Passion UA шөвгийн шатанд гарах магадлал бараг байхгүй.
B хэсэг: FURIA, Vitality, TYLOO, paiN Gaming
Энэ хэсгийн TYLOO болон paiN багуудын аль нэг нь шөвгийн шатанд гарах нь тодорхой. Харин тэнд тэд FURIA болон Vitality-тай нүүр тулна.

BLAST Rivals Fall 2025-ийн шилдэг 5 баг
- FURIA – Намрын сүүлийн гурван тэмцээний ялагч: FISSURE Playground #2, Thunderpick World Championship 2025, IEM Chengdu 2025.
- Vitality – 2025 оны эхний хагасын хамгийн хүчирхэг баг. BLAST Rivals Spring 2025 болон BLAST.tv Austin Major 2025-ийн аварга.
- The MongolZ – Азийн шилдэг, саяхныг хүртэл дэлхийн №1 баг байсан. Гол тоглогч Senzu-г controlez-оор орлуулсан нь гэнэтийн шийдвэр байсан.
- Falcons – NiKo, m0NESY, kyousuke гэсэн одууд, домогт дасгалжуулагч zonic болон ялалтын төлөөх туйлын тэмүүлэлтэй баг.
- Spirit – donk хэмээх залуу авьяастан ямар ч тоглолтыг ганцаараа эргүүлэх чадвартай.
BLAST Rivals Fall 2025 бол StarLadder Budapest Major 2025-оос өмнөх хамгийн чухал тэмцээн гэдэг утгаараа багууд бүхнээ дайчилж, ирэх наадмын өнгөө үзнэ.

3,548.92






















































Холбоотой мэдээ