МАН-ын даргын төлөөх зодоон сүүлийн хоёр сар орчим эрчимтэй өрнөсөн. Уг асуудал намын цагаан байрнаасаа хэдийн хальж, төрийн ордонд өрнөж, сүүлдээ намын хямрал нь төрийн хямрал болтлоо самуурсан. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олдоггүй гэдэгчилэн улс орон, ард түмэн өнгөрсөн хугацаанд сандал, суудлын төлөөх зодоонд туйлдаж гүйцлээ. Энэ бүхэнд гурав хоногийн дараа эхлэх МАН-ын Их хурлаас гарах шийдвэр цэг тавих учиртай. Арваннэгдүгээр сарын 15-16-нд хуралдах тус хуралд 21 аймаг, 330 сумаас МАН-ын нийт 2255 төлөөлөгч оролцох бөгөөд МАН-ын дараагийн даргыг тодруулна.
МАН-ын VIII Бага хурал өнгөрсөн есдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд болж дараах дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрүүдээс одоо ч ойлгомжгүй байгаа асуудал бол МАН-ын даргыг сонгох тухай асуудал. Тус Бага хурлын үеэр МАН-ын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан өрсөлдсөн. Санал тоолоход УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан 56 хувь, Ерөнхий сайд Г.Занданшатар 44 хувийн санал тус тус авсан байдаг. Санал хураалт явуулахаас өмнө нэр дэвшигчдийн хэн нь ч гуравны хоёрын санал авч чадаагүй нөхцөлд дахин санал хураалт явуулах журмыг Бага хурлын гишүүд баталсан. Дахин санал хураалтаар Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нийт 321 гишүүнээс 275 гишүүн буюу 85.7 хувийн санал авч, МАН-ын даргаар сонгогдсон талаарх шийдвэрийг тухайн үед олон нийтэд мэдээлсэн. Ямартай ч тус сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнээс намын тамгыг гардан авсан. Гэсэн хэдий ч өрсөлдөгч тал энэхүү сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, сонгууль дүрмийн дагуу явагдаагүй гэдгийг удаа дараа мэдэгдсэнээр Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрын дундах зөрчилдөөн улам ширүүссэн.
Нэгэнт Бага хурлаас УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намын даргаар сонгох шийдвэр гарсан учир Их хурлаараа уг шийдвэрийг баталгаажуулах уу, эсвэл МАН-ын даргын өрсөлдөөн дахин өрнөх үү гэдэг асуудалд олон нийт анхаарал хандуулж буй.
Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Их хурлаар МАН-ын даргаар Д.Амарбаясгаланг баталгаажуулна гэсэн асуудал байхгүй. МАН-ын дүрмээр намын дарга, Бага хурал, Хяналтын хорооны гишүүдийг Их хурлаараа сонгодог. Үүний дагуу сонгууль зохион байгуулагдана” гэж мэдэгдээд буй. Энэхүү мэдэгдлээс харахад МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн дахин явагдах нь тодорхой харагдаж байгаа юм.
Тэгвэл МАН-ын Их хурлын үеэр МАН-ын дараагийн даргад хэн хэн өрсөлдөх нь одоо ч олны анхаарлын төвд байна. Тус өрсөлдөөнд Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар оролцох байх гэсэн таамаг олон хүн дэвшүүлж байсан. Тэгвэл намын даргын сонгуультай холбоотойгоор зуун жилийн түүхтэй намаа хэд хэд хувааж бутаргасан асуудалд анхаарч ажиллахаас өөр аргагүй байдалд орсон МАН-ын Удирдах зөвлөлөөс нам дотор үүссэн хурцадмал асуудлыг шийдвэрлэх хүрээнд ажлын хэсэг хүртэл байгуулж амсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан, Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар ахалж буй. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Ч.Хүрэлбаатар ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үедээ "Тэр үеийн УИХ-ын дарга болон Ерөнхий сайд хоёр өрсөлдөхийн өмнөх Удирдах зөвлөлийн хурал дээр “Та хоёр Бага хурал биш Их хурал дээрээ өрсөлдөөч ээ. Хэрвээ өрсөлдвөл та хоёрын хэн нь ч 2/3-ын санал авахгүй. Харин Бага хурал дээр өрсөлдөөд унавал Их хурал дээр өрсөлдөхгүй шүү. Хуц, ухна тавьчихсан биш” гэж хэлж байсан. Дараа нь Бага хурал болсон. Энэ хоёрын өрсөлдөөн утгаа алдаж байна шүү дээ. Сүүлд болсон Удирдах зөвлөлийн хурал дээр ч “Та хоёр хоёулаа боль оо” гэж ч хэлсэн. Тиймээс МАН-ын дараагийн даргаар УИХ-ын гишүүн, нам дотроо хүлээн зөвшөөрөгдсөн хүн сонгогдох ёстой" гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Өөрөөр хэлбэл, түүний ярилцлагаас МАН-ын дараагийн дарга нь Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан хоёр лав биш гэсэн утга шууд уншигдаж байсан юм.
Энэ таамгийг Ерөнхий сайд Г.Занданшатарын өчигдрийн /2025.11.11/МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байгаа тухай мэдэгдэл улам баталгаажууллаа. Тэрбээр “Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, намын дотоод асуудал төрийн зовлон болохоос сэргийлэн МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байна. Улсын эдийн засаг, ард түмний амьдралд тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж байна. Авлига, баялгийн хулгайтай хийж буй тэмцлээ тууштай үргэлжлүүлж, иргэдийнхээ орлого, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, бусад тулгамдсан олон суурь асуудлыг шийдэхийн төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно.Баялгийн хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй. Надад албан тушаал бус улсын төлөө бодит ажил, ард иргэдийн итгэл илүү чухал. Байгалийн баялгаас нийт иргэн бус хэсэг бүлгээрээ хувь хүртдэг шударга бус байдлыг халахын төлөө Засгийн газрын тэргүүний хувьд тууштай тэмцэнэ" гэсэн юм. Ерөнхий сайд Г.Занданшатарыг шаггүй шатарчин гэдэг. Түүнд улс төрийн ээдрээтэй ийм үед ухарсан мэт боловч урагшилсан уран нүүдэл хийх ухаан бий бий.
Хэрэв тэрбээр МАН-ын Их хурал дээрээ Д.Амарбаясгалантай арцалдаж орж ирээд нэрээ дэвшүүлсэн бол хүлээх эрсдэлд, амсах хохирол их байх байсан ч байж болох. Ямартай ч Засгийн газрын тэргүүн намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татсанаар Засгийн газар ойрын хугацаанд тогтвортой ажиллах боломж бүрдлээ.
Тэгвэл хэн ч өрсөлдөх нь нээлттэй МАН-ын даргын өрсөлдөөнд хэн, хэн орох бол. Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдэгдлийн дараа УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан болон Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар МАН-ын даргад өрсөлдөх тухай яриа саарал ордонд хүчтэй өрнөж буй юм. Тэгвэл эдгээр горилогч дундаас ямар нэгэн хулгай луйварт нэр холбогдоогүй, УИХ-ын сонгуульд Сонгинохайрханаас ч, Сүхбаатараас ч дэвшин олны санал авч УИХ-д удаа дараа сонгогдсон Н.Учралыг МАН-ын даргад зүтгүүлэхээр Ерөнхийлөгчтэй тохиролцсон гэх. Түүний хувьд нам дотроо нэр хүнд сайтай, нөлөөтэйн дээр удаа дараа Засгийн газрын сайдаар томилогдон ажилласан түүхтэй.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хувьд МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр тов тодорхой зарласан. Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэх нь түүнд чухал байгаа. Дэд төвүүдийг түшиглэн нийслэлд 20 минутын хот байгуулах зорилт тавьж, бодлогоо УИХ-аар батлуулан ажлаа эхлүүлсэн. Иймээс 2028 оны орон нутгийн сонгууль хүртэл нийслэлийн ажлыг "базах" амбиц бий гэж хэлж болно.
Харин Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нарын хувьд нэгэн үеийнхэн, МАН-ын дарга болох амбиц бий ч намын гишүүд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдэг асуудал хөндөгдөх болсон.
Ямартай ч МАН-ын дараагийн даргад хүлээх үүрэг, үүрэх хариуцлага асар их бий. Сүүлийн үед шалдаа ортол унаад буй намын нэр хүндээ сэргээхээс эхлүүлээд, нам дотроо үүсээд байгаа хагарал хуваагдлыг эв, эеэнд нь оруулах цаашлаад Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуульд намдаа ялалт авч ирэх гээд үүрэг хариуцлага олон бий.
МАН-ын даргын төлөөх зодооноос үүдэлтэй талцал хуваагдал удаан үргэлжлэхийн хэрээр ард түмэн, улс орны амьдрал уруудан доройтно. Эрх баригч намын эрх мэдлийн төлөөх хямрал зөвхөн МАН-ын дотоод асуудал биш. Тиймээс хэрүүлийн бузар, хямарлын цав суусан эдгээр өдрүүд тун удахгүй төгсөнө гэж найдах л үлдлээ.
МАН 2025-11-12 66.181.187.164
Хятадын МСS гэх компанаас авилгадуулаагүй л хүн болоосой,
Монгол ялахгүй, Мөнгө л ялна. 2025-11-12 146.70.178.164
Монгол ялахгүй, Мөнгө л ялна.
Нэргүй 2025-11-12 66.181.185.63
Хэтэрхий залуу бна
Зочин 2025-11-12 202.55.188.87
Нямбаатар,Энх-Амгалан хоёр л арай дээр.
Нэргүй 2025-11-12 103.168.34.79
Учрал болнооооо
Нэргүй 2025-11-12 211.36.156.225
Хуцаарай Хагцал үхдэл энэ ажил хийж чадахгүй учир шууд булах хэрэгтэй шооооооо
Монгол 2025-11-12 122.201.31.122
Яаж ч бодсон Нямбаатар нь дээр шүү. Ерөнхийлөгчийн баг бүлэглэлийн хүнийг хэзээ ч сонгож болохгүй шүү. Учрал бол тийм нэг ерөнхийлөгч Хүрэлсүхийн хүүхэлдэй.
Иргэн 2025-11-12 122.201.31.122
Учрал дарга маргад нэр дэвшихээсээ өмнө Ураны гэрээгээ цэгцэлж цуцлуулах шаардлагатай бус уу? Хүрэлсүх ерөнхийлөгч МАН-ын дотоод хэрэгт хутгалдаагүй байлгүй дээ. Аль эрт энэ намыг нөлөөлөхөөс болио биз дээ.
бөб 2025-11-12 59.153.114.229
Хүрлээ одоо болимоор бнаа. Өмнөх 2 дарга нь Хүрлээгийн сайн дүү нар биз дээ.
Нэргүй 2025-11-12 66.181.184.213
УЧРАЛ ДАЛДАГА ДЭЭР НЬ БОЛОВСРОЛГҮЙ БАЦААН ХҮҮКИЙН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ЭНЭ ЗУУН ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ НАМЫН ДАРГА БОЛВОЛ НАМАА ТӨДИЙГҮЙ МОНГОЛ УЛСЫГ САМРАХ БОЛНО.
Түй чоорт 2025-11-12 202.9.46.59
Зайл.
Нэргүй 2025-11-12 202.179.15.43
Та нарын хагаралыг дарангуйллаар түр дарах хүн Хүүк д байх даа, гэхдээ дараа нь бүр том хагарал бүр хуваагдал бий болно.
Үнэнч 2025-11-12 103.212.119.26
Учрал бол ЖДҮ-ийн олон тэрбумын хэрэгтэн, мөн MCS-ээс сонгуульдаа олон зуун саяын хандив-хахууль авсан бохир этгээд.
Нэргүй 2025-11-12 103.229.122.157
бүгд ЖДҮчид, хэрэвзээ ЖДҮчид дэвшиж байга бол бусад олон ЖДҮ чил дэвших юм байна лдаа
Нэргүй 2025-11-12 103.57.94.90
ээ хөөрхий ман үнэхээр хүний нөөцгүй болж дээ очиж очиж Ураан учрал байхдаа яахав дээ
zailaachee 2025-11-12 98.51.132.138
Uchral bol MAK, Su Batboldiin buunii nohoi, huuheldei ni shuu
Нэргүй 2025-11-12 103.229.121.22
Хэрэв тийм бол сайн л хүн байж таарна!!
Нэргүй 2025-11-12 43.242.242.59
Намын даргаар хэнийг тавих нь бусад намд огт хамаагүй. Н.Учрал бол намаа зангидаж авч явж чадахгүй балчирдана.уул нь намаа ялалтанд хүргэсэн Оюун-эрдэнийг хэвээр нь үлдээвэл ерөнхийлөгчийн сонгууль боло УИХ-ын сонгуульд МАН нь ялалт байгуулах магадлал өндөр юм. Ан-ынхан болохоор муу хүнийг МАН-ын даргаар тавиулах хүсэл эрмэлзэлтэй байгаа нь ойлгомжтой. Тэгвэл тэд сонгуульд ялалт байгуулж хэдэн жил төрийн эрх барьж тансаглана
Зөв 2025-11-12 202.9.46.59
Хахаха, хулгайчаа сонговол бусад намуудад ашгүй улам л сайн биз.
Иргэн 2025-11-12 202.55.188.118
Би өөрөө нам бус л даа. Зарим нэг хүмүүс МАН ыг хулгайч нарын нам гэдгийг бусад намынхан хэтрүүлэн хэрэгжүүлж байгаатай санал нийлэхгүй бна. Учир нь энэ намд ард түмний төлөө ийсэн ч юм их бий буруудсан юмс ч мх байна. Тэхдээ хэдхэн хулгайч авилгач дарга нараас болж намын энэ олон шударга гишүүдийг намыг бүхэлд нь харлуулж бусад намуудыг л энхийн цагаан тагтаа болгон үзэж болохгүй дээ. Энэ шүүмжлэлүүдийг зөвөөр ойлгож ухаарч МАН ыхан цэвэрлэгээ хийх хэрэгтэй.
Зочин 2025-11-12 162.229.191.188
Зөвхөн амин хувиа бодож сандал суудал ярьж худлаа попорсон нөхдүүд л байх юм. Харамсалтай байна. Бусад улсуудын хар даа. Казахстан улс зөвхөн улсынхаа эрх ашгийн төлөө шударга эдийн засгийн бодлого явуулж яаж хөгжиж байна. Баялаг гээд байх юмгүй Вeтьнамыг хар даа. Бас энэ их өрийн асуудлаа яаж шийдэх вэ
Нэргүй 2025-11-12 103.229.121.22
Өсөхийн өлөн хүн гэдэг зүгээр нэг толгой холбосон марзан хэллэг биш, цаанаа уг сурвалжтай, үр дагавартай ухагдахуун!!! Хүний суурь (программ) хүмүүжил, уг гарал, гэж яаж ч болдоггүй айхтар юм бий шүү!!! Угаас буруу хүн ямар ч баг өмсөөд, яаж ч тордоод нэмэргүй байдаг!!! Улиг болсон хэд дотроо эргэлдээд та нар ямар ч ахиц гарахгүй шүү!!!
Нэргүй 2025-11-12 66.181.184.169
Шатарчин гээд хөөргөөд л байх юм, тойргоосоо гарч чадаагүй хүнийг шатарчин гэх үү ха ха
Зочин 2025-11-12 59.153.115.191
хэн нь ч дарга болсон яадаг юм тэртээ тэргүй хулгайч нам юм чинь
сонгогч 2025-11-12 202.9.46.143
Хүрэлсүхийн хөл гар болсон, бүлт үсэрдэг хүн намын даргад таарахгүй…………….
Зочин 2025-11-12 66.181.187.121
Учрал худал ярьдаг залуу. ЗГХЭГазрын дарга байхдаа баялгийн санг хариуцаж бсан. Ямарч ажил хийгдээгүй. Гэтэл одоо баялгийн сан мартагдаж бна. Одоо MCS буюу Mongolian Corruption Systemiin бодлогыг хэрэгжүүлдэг болсон. Сонгуулийн үеэр авлига авсан. Энэ залуу хэрэггүй болсон
Зочин 2025-11-12 59.153.114.122
Учрал бол ЖДҮ-чин. Монголд уран олборлуулж байгалиа бохирдуулж,хордуулах талаар тун их чармайлт гаргасан,нэгч удаа хүрз барьж үзээгүй цагаан гартай тэрбумтан.
Нэргүй 2025-11-12 202.131.243.195
Түмэн зүйлийн Учралтай л нам даа……. МАНгарууд
Зочин 2025-11-12 66.181.174.78
зөв сонголт байна аа. ямар нэг хулгай луйварт холбогдоогүй нэр хүндтэй сайн залуу Учирлыг дэмжиж байна
Irgen 2025-11-12 103.229.123.117
tugjil yaavch bish shuu, orchin tsagiin damiijaa
Монгол хүн 2025-11-12 202.9.46.81
Н.Учрал л цорын ганц зөв шийдвэр болно.
Өөр элдэв юм бодох ямар ч хэрэггүй ээ
Нэргүй 2025-11-12 203.98.76.30
Учрал-аас өөр сонголт алга даа. Яагаад Учрал гээч. Учрал бол өсөхийн өлөн, дутуугийн комплекстой Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ, Нямбаатар биш учраас. Тэр боловсролтой, туршлагатай, нэр цэвэр, хулгайг хүлээн зөвшөөрдөггүй, тойрон хүрээлсэн хүмүүс дотор тийм асуудал гаргавал шууд зайгаа барьдаг холддог. Тийм учраас л Учрал-ын бараг л нам харгалзахгүй залуус их хүрээлдэг. Тэдний нэг нь ч би. Одоо Учралаас өөр нэр цэвэр дээр нь улстөрийн туршлага суусан, арай алсаа хардаг хүн алга. Бусад бол худлаа шүү
сүх 2025-11-12 202.21.126.106
намын дарга нэр дэвшүүлэхэд ектэй тохиролцох гэж юу гэсэн үг юм болдоо
Зочин 2025-11-12 202.179.27.215
Учрал чинд дэндүү залуу хүн, алдах юм их гарна шүү дээ. Харин Ж. Энхбаяр л яг тохирч байна даа. Хулгайч Амарбаясгалан шорондоо явах нь зөв байлгүйдээ.
Нэргүй 2025-11-12 202.126.88.218
Үл бүтэх этгээд
Нэргүй 2025-11-12 192.82.66.11
Урвагч учрал ёстой хэрэггүй түүнийг зөвхөн Хүрэлсүг л знтгүүлнэ бусад нь дэмжихгүй, гайхуулах юмгүй хүн бөөн амбиц.
Нэргүй 2025-11-12 202.9.46.59
Жидүүчин хулгайч, MCS- ийн хандиваар сонгогдсон тавиул, урааны орд газрын хулгайч Тимон Учрал уу, болиорой зүгээр!
Нэргүй 2025-11-12 59.153.114.111
Солиороод бай. Урвагч, нуруунаас хутгалдаг Учрал л намын дарга болох нь дутаа юу??? Нямбаатар болох ёстой
иргэн 2025-11-12 202.9.46.71
Амарбаясгаланг шалгаж байгаа юу???. 22,1, 22,10, 22,4 юу болсон бэ???
Зочин 2025-11-12 202.179.27.35
Хэрэг нь явахаа байсан байхөө худлаа учраас ккк
Зочин 2025-11-12 202.126.91.71
Нямбаатараа сонгоод Еронхийлогчын болон бусад сонгуульд нам ялагдаад татан буугдвпл таарна!
хүннү 2025-11-12 124.158.120.198
ЖДҮ, Бор Тээг, Дүлзэн гурвын зураг байна. МАН минь яанаа, өөр цэвэр хүн алга уу? Танайх бузартаж дуусчээ.
Сүхээ 2025-11-12 103.212.162.86
Манай Нямбаатар дарга ч арай ч дээ НАМЫН дарга болох хэмжээний лидер бишээ, хотын дараг буюу аж ахуйн ажил л яг таарна, УИХ-н гишүүн ЗГ-ын гишүүн ч ахадна мана хотын даргад. Хэмжээ хэмжээндээ л байх сайхан бас үр бүтээлтэй шүү дээ.
Адуучин 2025-11-12 202.9.46.59
А.Сүхбатын адуучин уу даа?
Irgen 2025-11-12 103.229.123.117
tugjil bish shuu, orchin tsagiin dambjiijaa