Сурвалжлага: Байрны урьдчилгаанд цуглуулсан мөнгөө цахим залиланд алджээ

Сурвалжлага: Байрны урьдчилгаанд цуглуулсан мөнгөө цахим залиланд алджээ

Сурвалжлага: Байрны урьдчилгаанд цуглуулсан мөнгөө цахим залиланд алджээ

Сүүлийн жилүүдэд цахимаар залилах гэмт хэрэг өсөж байгааг албаныхан анхааруулсаар буй. Тодруулбал, энэ он гарсаар эхний арван сарын байдлаар 2318 иргэн цахим залиланд өртөж 18,8 тэрбум төгрөгөө алдсан байна. Ингэхдээ дийлэнх нь цахимаар бараа захиалж улмаар залиланд өртсөн гэдгийг албаныхан мэдээлж байгаа юм. Мөн цахимаар ажиллах боломжтой гэх зар мэдээллийн дагуу холбогдож хохирогч болох тохиолдол нэмэгдэж байгаа ажээ. Энэ мэт цахим залилангийн арга хэлбэр өөр, өөр болж байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулах болсон. Тиймээс бид иргэдийг цахим залиланд өртөж, хохирохгүй байхыг анхааруулах үүднээс энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ.


Биднийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын урьдчилан сэргийлэх хэлтэст очиход цахим залилангийн хохирогч болсон гэх иргэн Ч. Ганзоригтой уулзуулав. Тэрбээр хохирогч болсон талаараа мэдүүлэг өгчихөөд гарч ирсэн юм. Түүний хувьд энэ сарын 6-ны өдөр "Гэрээсээ ажиллах боломжтой, танд ганцхан ухаалаг гар утас байхад хангалттай" гэх зарын дагуу онлайнаар холбогдож 10 гаруй сая төгрөгөө залилуулсан байна. Ч.Ганзоригийн хувьд нэгэн компанид борлуулагч хийдэг. Тэрбээр фэйсбүүк "ухаж" байхдаа ажлынхаа хажуугаар онлайнаар ажил хийх боломжтой гэх зарыг харжээ. Ингээд тухайн зарын дагуу чатаар холбогдсон. Түүнийг чат бичихэд, хариуд нь та овог нэр, гэрийн хаяг, утасны дугаар болон регистрийн дугаар үлдээгээрэй гэжээ. Мөн "Та энэ данс руу 80 мянган төгрөг шилжлүүлээд бүртгүүлээрэй" гээд Хаан банкны данс өгсөн байна.

 

Хохирогч Ч.Ганзориг "Намайг мөнгөө шилжүүлсний дараа" За таныг бүртгээд авчихлаа. Манай компани багаар ажилладаг. Танаас гадна гурван хүн бий. Та дөрөв нэг баг болоод бараа, бүтээгдэхүүн сурталчилна гэж хэлсэн. Тэгээд над руу нэг линк явуулсан. Түүн дээр нь дарж орохоор дахиад даалгавар биелүүлэх заавар гарч ирсэн. Ингэхдээ таны эхний даалгавар амжилттай байлаа. Дахиад энэ данс руу 2 сая төгрөг шилжүүл гэсэн. Тэгэхээр нь гайхаад ажил биш юм уу, ямар ажил хийх вэ гэж асуусан.  Чатаар л харьцаад байгаа. Тэгсэн надаас гадна гурван хүнийг нэмчихсэн. Тэгээд нөгөөдүүл нь мөнгөө шилжүүлсэн гээд скрийншотууд явуулаад байгаа юм. Тэгэхээр нь би ч бас шилжүүлээд скрийншот хийгээд явуулсан. Энэ мэт дахин дахин мөнгө нэхээд байхаар нь гайхаад асуусан чинь өмнө нь таны шилжүүлсэн мөнгөтэй хамт мөнгийг нь буцаагаад өгнө өө гэсэн"

Ингэж шилжүүлсээр байгаад байрны урьдчилгаанд хэрэглэх байсан мөнгөнөөсөө 10 гаруй сая төгрөгөө алдчихсан. Тэр мөнгөөрөө уг нь байрны урьдчилгаа хийх гээд хадгалж байсан.

Уг нь ажлынхаа хажуугаар онлайнаар ажил хийгээд мөнгөө жаахан өсгөе л гэж бодсон юм. Тэгээд тухайн үедээ залилуулчихлаа гэж санаанд ороогүй яагаад гэвэл надтай нэг баг гээд хүмүүс мөнгөө хийчихсэн, чи гялс шилжүүл гээд мөнгө шилжүүлсэн баримтаа тэр групп чат руугаа явуулаад байсан. Ингээд мөнгөө буцааж өгнө гээд байхаар юм бодоогүй дахиад нэхсэн мөнгийг нь шилжүүлсэн. Тэгсэн чинь энэ даалгавар маань хугацаатай байсан юм. Та бүхэн хугацаандаа амжсангүй гэсэн.

Гэтэл манай багийн гээд байсан хүмүүс над руу чамаас болж мөнгөө алдчихлаа гээд уурласан. Тэгсэн дахиад боломж олгож байна та 10 сая төгрөг шилжүүлвэл эргээд эхний алдсан мөнгөтэйгөө бүх мөнгөө авч болно гэсэн. Ингээд байрны урьдчилгаанд хэрэглэх мөнгөнөөсөө 12 сая төгрөг шилжүүлээд алдчихлаа.

Маргааш нь нөгөө намайг бүртгэж авсан гээд надтай чатлаад байсан чат нь блоклоод алга болсон. Тэгээд залилуулсан байна гэдгээ мэдээд цагдаад энэ хэргийг бүртгүүлээд явж байна. Над шиг хүмүүс ингэж битгий залилуулаасай гэсэн дээ  та хэдэд өөртөө тохиолдсон зүйлээ ярилаа.

Хүн ер нь их ч бай, бага ч бай мөнгөө алдчихаар түүнийгээ авах гээд улайраад байдаг юм билээ.

Миний хувьд арай ч залилан гэж бодоогүй. Гэрийнхэндээ мөнгөө алдсан гэж хэлээгүй байгаа. Ямартай ч цагдаад бүртгүүлчихлээ, хэзээ олдож мөнгөө буцааж авахыг мэдэхгүй байна" гэсэн юм.

Цагдаагийн байгууллагад 2025 оны эхний найман сарын байдлаар 13 орчим тэрбум төгрөгийн хохиролтой 11402 цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Үүнээс 4 тэрбум төгрөгт хязгаарлалт хийж, 671 иргэний 1,3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ.

Залилагчдын арга илүү нарийн болж, арга хэлбэрээ өөрчилдөг гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Тодруулбал, 2024 онд бараа үйлчилгээ захиалах гэх үйлдлийн аргаар 2985 иргэн залилуулж байсан бол 2025 онд энэ тоо 3654 болж өссөн байна. Тэгвэл телеграммаар даалгавар биелүүлээд мөнгөө өсгө гэх аргаар 2024 онд 75 хүн залилуулж байсан байгаа юм. Харин яг энэ аргаар энэ онд 767 иргэн залилуулжээ. Энэ мэт виз гаргана, сугалаа, зээлийн эрх үүсгэнэ, валют солино, аяллаар явуулна зэрэг маш олон төрлийн үйлдлээр залилан үйлдэж байгаа ажээ.

БАГА ХЭМЖЭЭНИЙ ӨГӨӨШ ӨГЧ АРАВ ДАХИН НУГАЛЖ АВДАГ 

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлт:

-Тэрбээр, залилах гэмт хэргийн 85 орчим хувь нь цахимаар үйлдэгдэж байна. Иргэд олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй янз бүрийн зар, мэдээлэлд шүүлтүүртэй хандах шаардлагатай байна. Дээр хэлсэн шиг таныг ажилд авах гэж байгаа хүн хэзээ ч мөнгөө өсгөх боломжтой гэж хэлэхгүй. Дээрээс нь хохирогч Ч.Ганзоригийн тухайд дандаа хувь хүний данс руу гүйлгээ хийсэн байгаа юм.  Үүн дээр анхаарах нэг зүйл нь тухайн байгууллага хэзээ ч хувь хүний данс руу мөнгө авдаггүй юм.

Хэрвээ иргэд маань залилуулснаа мэдэх л юм бол богино хугацаанд цагдаагийн байгууллагад хандах шаардлагатай. Цахим залиланд хохирсон иргэд цагдаад хандаад удалгүй "Та нар гүйлгээнд нь барилт хийсэн гэчхээд миний хохирлын мөнгийг өгөхгүй байна" гээд бухимдаад байдаг. Гэтэл зарим хүмүүс бараг сарын дараа залилуулсан гээд ханддаг. Тэгэхээр цаг хугацаа алдалгүй цагдаад хандсанаар тухайн дансанд барилт хийж болдог. Жишээлбэл, саяхан нэг иргэн цахим залиланд өртөөд 17 сая төгрөгөө алдсан. Ингээд маш хурдан цагдаад хандсан учир барилт хийгээд хохирлыг барагдуулсан. Үнэхээр хугацаа алдсан бол тухайн мөнгийг олоход хэцүү мөрдөн шалгах ажиллагаа удааширдаг.

Яагаад гэвэл цахим орчинд залилан хийж буй этгээдүүд ихэвчлэн хохирогчдын мөнгийг богино хугацаанд гадаад улс руу шилжүүлэн крипто валют болгон хувиргадаг" гэдгийг хэлэв.

Мөнгө өсгөнө, мөрийтэй тоглоом зэрэг залилах гэмт хэргийн хохирогч болсон иргэдийн тухайд, эхлээд бага мөнгөөр орсон үүнийг маань нэг нугалаад буцаагаад өгсөн тэгэхээр итгэсэн гэдэг тайлбар хэлдэг байна. Өөрөөр хэлбэл, 80 мянган төгрөг шилжүүлэхэд нөгөөхийг нь 160 мянган төгрөг болгон буцааж шилжүүлэх зарчмаар иргэдийг залилдаг байна. Нэгэнт хохирсон иргэд алдсан мөнгөө олох гэж улаарснаар их хэмжээний мөнгөө алддаг. Залилагчдын хувьд иргэдэд бага хэмжээний өгөөш өгөөд түүнийгээ арав дахин өсгөж авдаг гэж Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлт хэлж байв.

Тэрбээр, ямар нэг байдлаар их хэмжээний мөнгөө алдсан хохирогчид сэтгэл санаа нь тогтворгүй, амьдрах итгэлгүй боллоо гэдэг. Мөн залилагч нарт дансаа ашиглуулж, түрээслүүлж мөнгө олдог хүмүүс байдаг. Энэ мэт залилах гэмт хэргийн арга улам нарийсаж байна. Тийм учраас иргэд маань аливаа мэдээллийг сайн нягтал, хувийн мэдээллээ бусдад бүү  өг.

Дээрээс нь их ч бай бага ч бай мөнгөөр бүү азаа үз. Мөрийнд аз, ёндоо гэдэг зүйл байхгүй гэдгийг сануулж байсан юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-12 103.57.92.117

Хүмүүсийн ухаан санаа зүгээр үү?

Avatar

Зулаа 2025-11-12 202.9.40.142

Энэ Facebook-ээр дүүрэн Mega Mall гэсэн дэлгүүрийн автомашины хонжвортой гэсэн хуурамч нийтлэл яваад маш олон хүн дахин дахин хуваалцаад байх юм! Энийг анхаарах хэрэгтэй байна!

Avatar

Зочин 2025-11-12 103.57.92.216

хохь чинь үнэгүй юм хаана ч бхгүй шунал ихэдвэл ,юм унш толгойгоо цэнэгэл

Avatar

Зочин 2025-11-12 202.179.18.191

Цахим луйварчдыг маш их хатуу шийтгээчээ бүр даварч улам л нарийн арга хэрэглээд байна ш тээ Шийтгэсэн тухайгаа маш сайн зарлаад айлгаачээ

Avatar

з 2025-11-12 202.126.89.213

мөнгөө үрчихээд худлаа ярьж яваа биз.

Avatar

Нэргүй 2025-11-12 103.168.34.102

хахаха ажил хийж мөнгө олох гэж байж мөнгө шилжүүл гэхээр нь 2 саяар нь шилжүүлээд эргүүтээд байдаг ёстой нэг луйвардуулж байхдаа таарсан мөнгөтэй илжигнүүд вэ

Avatar

Нэргүй 2025-11-12 66.181.179.200

SAWI80955877

Avatar

Нэргүй 2025-11-12 66.181.179.200

BIEE UNELELN VANXANDI BOOB XXN BOOW DOLOON ALNI SEKSDEX ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2025-11-12 202.9.40.3

монголд хүн ам олн болцн манж хужаагууд л ажлд ороход ярьж оруулн тийм бгаа биз дэ манж хужаагууд хоорондоо ярина тий бгаа биз дэ. юмбг урвуулж ашиглн гэдг ийм аймр бхгүй аливаа юс хэр хүчрхэг бн урвуулж ашглвал тэр хирээрээ хэцүү.

Avatar

Нэргүй 2025-11-12 202.9.40.3

бээ.монгол хүмүүс юм хийнэ тэрийг бнга хулгайд алдн хажууд чин манж хужаагууд хараад хулгайлаад авчаад бн.

Avatar

Нэргүй 2025-11-12 202.9.40.3

монголд ажилд орохд хүнээр яриулж орно гэж юуу бнаа монгол хүмүүс монголын аюулгүй бдллиыг болдж манж хужаагуудыг нам төрд эзлүүхгүы тэгж тэгж бсан бж болх тэсгн тэрийг х***а манжууд урвуулаад ашглцн мнголд хүн ам манж хужаагууд их болцн манж хужаагжжд эзлцн болхоор манэ хужаагууд ярьж оруулдг болцн тийм болхоор ажилд орход ярьж ордг гэсн ойлголтоо бүүр авч хаях хэрэртэй тийм бга биз д манж хужаагууд эзлцн юм чин манж хужаагууд хоорондо ярин биз дэ яаагаад ийм тэнэг юм бээ.монгол хүмүүс юм хийн

Avatar

Нэргүй 2025-11-12 202.9.40.3

монголд ажилд орохд хүнээр яриулж орно гэж юуу бнаа монгол хүмүүс монголын аюулгүй бдллиыг болдж манж хужаагуудыг нам төрд эзлүүхгүы тэгж тэгж бсан бж болх тэсгн тэрийг х***а манжууд урвуулаад ашглцн мнголд хүн ам манж хужаагууд их болцн манж хужаагжжд эзлцн болхоор манэ хужаагууд ярьж оруулдг болцн тийм болхоор ажилд орход ярьж ордг гэсн ойлголтоо бүүр авч хаях хэрэртэй тийм бга биз д манж хужаагууд эзлцн юм чин манж хужаагууд хоорондо ярин биз дэ яаагаад ийм тэнэг юм бээ.монголч хүмүүс юм хийн

Avatar

Зочин 2025-11-12 59.153.113.133

Ойрын үед "Та машины азтан боллоо 24 цагийн дотор мэдээллээ явуулна уу ?" гэсэн месеч ирээд байгаа. Залилан бололтой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж