УИХ-аар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураах үед УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг улаан, ногоон өнгөтэй ундаа өргөж гишүүдийг удирдсан гэдэг маргаан дэгдсэн. Эл асуудлыг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-Гишүүд материалтайгаа танилцаагүй болохоор нэгдсэн төсөвтэй холбоотой асуудлаар санал хураах үед Төсвийн байнгын хорооны даргын зааварчилгааны дагуу өргөсөн лаазных нь өнгөөр гишүүд кноп дарсан үйл явдал болсон.
Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг хоёр хоёулаа чуулганы танхимд лааз оруулж ирээд ийм зохион байгуулалт хийсэн. Эвлүүлэг гээд тайлбар хийхэд нь гайхсан, арайч дээ.
Би утсан дээрээ 15:26 цаг, 15:37 цаг, 15:41 цагт зураг дарж, бичлэг хийсэн байгаа, цаг минуттайгаа байна. Гэтэл “Намайг харлуулах зорилгоор хийсэн” гэж худлаа ярьж болохгүй. Үнэнээ л хэлэх хэрэгтэй. Гишүүд материалтайгаа танилцаагүй байсан учраас гээд хэлбэл нэг өөр. “Албаар эвлүүлэг хийлээ, намайг харлууллаа” гэдэг нь ёс зүйн хувьд наад захын шаардлага хангахгүй байна л гэж үзэж байгаа. Тэр оройдоо Засгийн газраас Шадар сайдын томилгоо хийх санал орж ирж байсан, ийм улаан цагаандаа гарна гэдэг бол харамсалтай. Энэ бол хууль зөрчсөн асуудал. Тийм учраас гишүүдийн хувьд дээрх үйлдлийг эсэргүүцэж саналаа өгсөн.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг:
-Байнгын хорооны дарга өөрийнх нь байнгын хорооноор дэмжигдсэн саналыг дэмжээд өгөөч ээ л гэж гуйж байгаа болохоос биш гишүүдийг удирдана гэж юу байх вэ дээ. Энэ удаагийн Монгол Улсын 2026 оны төсөв амаргүй хүнд нөхцөлд явж байна.
Дэмжихгүй байхыг хүссэн санал юу байсан бэ гэхээр 2026 оны төсвийн бүх хөрөнгө оруулалтыг татах, төсвийн тэнцэл рүү оруулах, зөвхөн цалин, тэтгэврийг нэмэх гэсэн саналууд ирсэн. Хэрэв тэр санал дэмжигдвэл саяны хэлэлцэж байгаа төсөв задрах, төсвийг батлах боломжгүй болох нөхцөл байдал руу орох байсан. Улсын нэгдсэн төсвийг хуулийн хугацаандаа буюу арваннэгдүгээр сарын 15-нд батлах ёстой. Хэрэвзээ бид нар хөрөнгө оруулалтгүй болоод дан тэтгэврээ нэмээд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж нэмээд, цалин нэмсэн бол инфляцийн түвшин ирэх жил 20 байтугай хувиар нэмэгдэхээр тооцоолол гарсан. Тийм учраас тэдгээр саналыг дэмжихгүй байхыг л хүссэн.
Арай л муухай гүтгэж байна лээ ш дээ.
Г.ХОРОЛ
3,548.92




















































Ш 2025-11-12 103.229.123.210
Энэ залууг овоо юм байна гэж бодож байсан юмаа. Ингээд н**ш царайлаад эхэлдэг байхгүй юу Итгэж болдоггүй юмаа хог байна
Нэргүй 2025-11-12 59.153.113.185
Зөйл
Нэргүй 2025-11-12 202.9.46.29
УИХ,ЗГ огцор! Хурлаа ч хийж чадахгүй, бүр тэнэгтээд лааз барьж ороод санал хураана гэж байх уу? Ёс зүй гэж алга уу? ! Төсөв батлана гэдэг чинь гишүүдийн хийх ёстой ажил биз дээ. УИХ,ЗГ, Төсвийн байнга хороо гээд бүхий л шатандаа ажлаа хийж чадахаа больж,байнга хэрүүл гаргаж байх юм. Огцорцгоо!!! Ард нь улс,ард иргэд хохирсоор, ядуурсаар…….
Зочин 2025-11-12 162.229.191.188
Шударга ёсыг тогтоохгүйгээр та нар юу ч хийж чадахгүй. Улам дампуурал руугаа явна.
Нэргүй 2025-11-12 66.181.178.68
лаазны өнгөөр удирдуулаад бдаг гишүүний хэрэг бна уу
Нэргүй 2025-11-12 66.181.182.75
Баасанжаргал ч гэнүү Шшэсэнбаясгалан ч гэнүү энэ нэг шал шизотой авгай байнаа, нөгөө Данхын жагсаалтыхны нэг, элээ чааваасдаа……улс төр, хууль журам ярихаасаа илүү хов жив, хорсол занал, лааз мааз л ярихымаа… болиосой доо !