“Эрдэнэт” үйлдвэр “Оюутолгой”компанитай адил хэмжээтэй орлого олдог ч 3 дахин их татвар төлдөг

“Эрдэнэт” үйлдвэр “Оюутолгой”компанитай адил хэмжээтэй орлого олдог ч 3 дахин их татвар төлдөг

“Эрдэнэт” үйлдвэр “Оюутолгой”компанитай адил хэмжээтэй орлого олдог ч 3 дахин их татвар төлдөг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2025.11.11/ Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт тавьж хариулт авав.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:

-Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 99 компани,  орон нутгийн оролцоотой 472 хуулийн этгээд байдаг гэсэн мэдээлэл байна. Эдгээр компаниуд ашиггүй ажиллаж байгаа. Энэ асуудлыг цэгцлэхээр Засгийн газар хуулийн төсөл өргөн барьсан.

Төрийн өмчит компанийн засаглал нь тодорхойгүй, эрх зүйн зохицуулалт тодорхойгүй, ногдол ашиг хуваарилах зарчим нь тодорхойгүй, хувьцаа эзэмшигч төр, ард иргэд эрхээ хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй, улс төрийн томилгоо хийгддэг, ашиггүй ажилладаг, алдагдалд ордог, бизнес төлөвлөгөө нь биелэдэггүй, хөндлөнгийн хяналт хийгддэггүй, ил тод биш гэхчлэн маш олон асуудал байна.

2023 оны байдлаар төрийн өмчит компаниуд 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого олсон, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зарцуулалттай байсан. 2024 онд ямар тоо байгааг сонсмоор байна. Улсын төсөв 30 гаруй их наяд гэж ярьж байгаа бол төрйн өмчит компаниуд 17 орчим их наяд буюу улсын төсөвтэй тэнцэхүйц мөнгөний зарцуулалтыг тодорхой болгомоор байна.

Цаашид төрийн өмчит компани ашиггүй ажиллаад байгааг сайжруулаад улсын төсөвтөө хэдий хэмжэний хөрөнгийг эндээс татаж оруулж ирэх боломжтой вэ. Ялангуяа ирэх жил улсын төсөвтөө нэмэр болох боломж байгаа эсэхийг тодруулмаар байна. Засаглалыг нь сайжруулах хууль хэзээ орж ирэх вэ?

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:

-Монгол Улсад төрийн өмчит 104 компанид 60 мянга орчим хүн ажиллаж байна. Орон нутгийн өмчит 350 орчим компанид 20 мянга орчим хүн ажиллаж байна. 2024 оны жилийн эцсийн байдлаар төрийн өмчит компаниуд 26 их наядын орлого олж, 5.8 их наядын цэвэр ашигтай ажилласан.

Төрийн өмчит компанийн 2024 оны үйл ажиллагааг нь 2023 оны жилийн эцэстэй харьцуулахад орлогын хэжээ 10.1 хувиар нэмэгдсэн, ашгийн хэмжээ 15 орчим буюу 756 тэрбумаар нэмэгдсэн.

Төрийн өмчит компаниуд  бүгдээрээ ашиггүй ажиллаж байгаа биш орлого, ашиг нэмэгдэж тэр хэрээр төсөвт төвлөрүүлэх татвар, төлбөр хураамж нэмэгдэж байгаа. Нүүрс олборлож байгаа хувийн хэвшил,  төрийн өмчит компанийн нүүрсний хэмжээ адил хэрнээ татварт төвлөрүүлж байгаа хэмжээ харилцан адилгүй. Төрийн өмчит компани хувийн хэвшлийн компаниас 3 дахин их татвар хураамж төлдөг. “Эрдэнэт” үйлдвэрийг “Оюутолгой” компанитай харьцуулахад олж байгаа орлого нь адил хэрнээ төлж байгаа татвар нь гурав дахин их.

Нийгмийн хариуцлагын хүрээнд ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрхийг хангах хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компанийг төр аваад явж байгаа. Цаашид төр хувийн хэвшлийн түншлэлээр аваад явах бодлого хэрэгжүүлэх. Хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй үйлчилгээг хувьчлах, хувийн хэвшилд шилжүүлэх бодлого барина. Страегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийг нээлттэй,, ил тод, хариуцлагатай болгох ёстой.

Засгийн газраас УИХ-д Төрийн өмчийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль, Нийтийн өмчит компанийн тухай хуулийн төслийг өргөн барьсан байгаа. УИХ баталж өгөх юм бол төрийн өмчит компанийн асуудал нэгмөр цэгцэрнэ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Эрүүл мэндийн даатгалын санд хулгай нүүрлэлээ, аймшигтай боллоо гэж хэллээ. Шалтгаан нь улс төрийн шалтгаантай. 2016 онд зөв тогтолцоотой Эрүүл мэндийн даатгалын тухай хууль баталсан. Харамсалтай нь зөв байсан тогтолцоог буруу болгоод Эрүүл мэндийн даатгалын санг Эрүүл мэндийн яаманд өгснөөс энэ бүхэн үүссэн. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан зэрэг маш олон санг та бүхэн тоносон. Одоо Эрүүл мэндийн даатгалын санг дуусгах гэж байна. Өчигдөр би Эрүүл мэндийн даатгалын газрыг Эрүүл мэндийн яамны харьяанаар гаргах  төсөл санаачилсан. Эрүүл мэндийн яам өөрөө чанартай тусламж,  үйлчилгээг худалдддаг газар болохоос биш худалдагчдаа бүх мөнгөө аваачаад өгдөг тийм тэнэг хүн гэж хаана байдаг юм. Тийм учраас энийг яаралтай Эрүүл мэндийн яамнаас салгаж Эрүүл мэндийн даатгал төлөгчдийн мөнгийг хамгаалалтад авах шаардлагатай. Энэ газар бие дааж хаана чанартай тусламж үйлчилгээ байна түүнийг худалдан авдаг болох ёстой.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд сайд байгаа, энэ тогтолцоог өөрчлөх ёстой.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:

-Эрүүл мэндийн байгууллагыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсон юм билээ, 2020 оноос. Хэн чанартай тусламж үйлчилгээ хүргэнэ, эмнэлэг, эмч өндөр санхүүжилт орлоготой байх гэдэг бодлого нь зөв. Бодлогоо хийгээд хэрэгжүүлэхдээ маш том алдаа гаргаад хяналтаа тавьж чадаагүй. Сайн ажиллаж байгаа удирдлага, эмчийн буруу биш. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл,  Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гээд энэ салбарыг удирдаж зохион байгуулж байгаа удирдах ажилтны хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Эрүүл мэндийн даатгалын сан маань ийм байдалд орсон. Нэг халааснаас аваад нөгөө халаасанд хийдэг.

Эрүүл мэндийн даатгалын газар эмнэлгүүдтэй гэрээ хийхдээ ямар бүтээгдэхүүн нийлүүлэх вэ гэдэг дээр тоо хэмжээ тогтоодоггүй ерөнхий гэрээ хийдэг. Хамгийн чанартай үйлчилгээ үзүүллээ гээд санхүүжилт нэхдэг, нэхэмжилсэн үнийн дүнгээс нь илүү санхүүжүүлээд явдаг.

Хяналт тавих ёстой Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл ажилладагггүй. Тийм учраас цаашдаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэндийн яамнаас хамааралгүй хараат бусаар ажиллах орчин бүрдүүлж, хуурамч оролдлого гарвал таслан зогсоогоод чанартай үйлчилгээнд санхүүжилт олгодог болох ёстой.

Өөрөөр хэлбэл, бодлого нь зөв байсан, бодлогоо төлөвлөж хэрэгжүүлэхдээ хариуцлага алдсан. Эргээд даатгалын сангаас хулгай хийх нөхцөл бүрдүүлсэн.

Тийм болохоор Эрүүл мэндийн даатгалын сан урьд нь үлдэгдэлтэй байсан бол одоо үр ашиггүй 200, 300 тэрбумаар төсвөөс санхүүжүүлдэг, зардал газар авсан. эргээд эрүүл мэндийн салбарынхны цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй болгосон гэлээ. Үүний дараа санал хураалт явуулж, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-11 103.229.123.62

өдөрт 10 тэрбумаар өрөнд оруулагч ОТ хаагаачжээээ

Avatar

Нэргүй 2025-11-11 66.181.178.76

за тархи угаахгүй шүү ОТ Эрдэнэтээс хэд дахин их борлуулалт хийчхээд төсөвт бараг юм өгөхгүй шүүхдээд явдаг шүү

Avatar

Нэргүй 2025-11-11 202.55.191.130

Бямбацогт гэж мал байна аа. Хэн ийм юмнуудыг сонгоод байдаг юм бэ? Ярьж байгаа юмаа мэдэхгүй. Сонссон тоогоо ойлгохгүй. Тэгээд попрохоо л бодно. Эдийн засгийн суурь ойлголт ч байхгүй. Ямар нийгэмд амьдарч байгаагаа ч мэддэггүй. Энэ улс ер нь л явцгүй болчихлоо доо.

Avatar

Нэргүй 2025-11-11 202.131.225.197

Сайханбилэгийн гавьяа л даа. Эрдэнэт социализмын үеийн үйлдвэр, хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн ойлголт байхгүй, тооцоогүй явж ирсэн, гэхдээ оруулсан мөнгөө бол хэд нугалаад дээрэмдээд шахуу авсан. Оюутолгой эхлээд хөрөнгө оруулалтаа нөхнө, тэгээд ашиг ярьж эхэлнэ. Гэхдээ Оюутолгой бол эхний өдрөөсөө л монголд мөнгө оруулж эхэлсэн. Эрдэнэт бол татаас авдаг байсан. Ялгаа нь энэ.

Avatar

Нэргүй 2025-11-11 66.181.182.222

ТЭНЭГТ тэнэг новшоо , дээрэмдүүлчихсэн юм бол тэгвэл ЭРДЭНЭТ ХОТ хов хоосноос бий болсон юм уу

Avatar

Нэргүй 2025-11-11 66.181.178.76

битгий х** чи муу хулгайч бншдээ

Avatar

Нэргүй 2025-11-11 66.181.184.169

Эрдэнэтийн бүх гэрээнүүдийг ил тод болгох хэрэгтэй, борлуулалтын болон тендэрийн, нөгөөтэйгүүр зэсээ биржээр зарахгүй байгаа Эрдэнэтийн удирдлагууд улсынхаа хуулийг биелүүлэхгүй байна гэсэн үг тул хариуцлана тооцох хэрэгтэй, ялангуяа биржийн хууль гарснаас хойшхи бүх гэрээг ил болгож шалгах хэрэгтэй дээ

Avatar

сонгогч 2025-11-11 202.9.46.143

Монгол улс ямар гээч мангасд /рио тинто/ идүүлж байгаагаа ойлгох ухаан байна уу? Эсвэл санаатайгаар хорлуулаад байгаа юмуу?

Avatar

Эрдэнэ 2025-11-11 66.181.181.194

ЭТ 23 жилийн дараа ашгаа өгч эхэлсэн !!!!!

Avatar

Нэргүй 2025-11-11 59.153.113.105

Оюу толгой Эрдэнэтээс 2 дахин их зэс олборлоод нэмж 10-20 тн алт олборлож байхад орлого нь ялгаатай шүү

Avatar

Нэргүй 2025-11-11 202.170.66.4

ОТ нь Эрдэнэтээс 2 дахин их зэс олборлоод нэмж 10-20 тн алт олборлож байхад орлого нь яагаад Эрдэнэттэй адил байдаг юм болоо

Avatar

Нэргүй 2025-11-11 103.168.34.103

Сайд нөхрийг зайлуулья. Өөрсдөө дунд нь хараад сууж бсан хүмүүс шүү дээ. Одоо болохоор мэдэхгүй , хулгай орсон бна гээд бх юм . Бүгдийг огцруулж хариуцлага тооцье

Avatar

Zochin 2025-11-11 63.250.179.194

Ene haritsuulalt yag tsever tatvar bish shuu dee. Niit olj baigaa ashigaa Erdenet deer avch baigaa. OT bolohoor ashig huvaah boloogui, ashigaasaa urunduu uguud baigaa. Dan tatvar royalty tulbur yarival uur ur dun garna.

Avatar

Del 2025-11-11 202.55.188.101

тэр Оюутолгойн өрөө яах вэ монголын нийт өрийн бараг тал шахуу нь Оюутолгойн өр энийгээ яаж шийдэх вэ зандка

Avatar

Нэргүй 2025-11-11 66.181.181.45

Rio tinto GO AWAY

Avatar

Зочин 2025-11-11 162.229.191.188

Эрдэнэт Оюутолгойгоос бага орлого олоод илүү татвар төлдөг юм биш үү. Ямар шалгуураар тооцсон юм бол. Оюутолгой Эрдэнэтээс хэд дахин том шүү дээ

Avatar

Нэргүй 2025-11-11 46.182.184.55

34huvia tulnu shdee

Avatar

Нэргүй 2025-11-11 103.57.92.103

эрдэнэт үйлдвэр 2000 он хүртэл монгол улсад нэг ч төгрөгний татвар төлөөгүй харин ч татаас авч байсан оюутолгой ч гэсэн татвар авахгүй оронд нь бетонон ширэнгэ босгоод өг гэвэл босгоод л өгнө

Avatar

Иргэн 2025-11-11 49.0.139.153

Мэргэжлийн хяналтын тогтолцоо гэж байдаг уу? Бас бүтэц зохион байгуулалт нь сайн уу??? Шударга хөдөлмөрийн тухай юм ярих хэрэггүй болсон болохоор нээрээ хяналт хэрэггүй юм байна /эд зүйлээ зөөгөөд бай, мөнгөө хулгайлаад гадагш зөө/. …

Avatar

Нэргүй 2025-11-11 202.9.40.98

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Элбэгдорж, сахал Эрдэнэбилэг нар хувийн өмч болгон авах гэж байсныг З.Энхболд, Батзандан, Л.Болд, Оюун-Эрдэнэ, Аюурсайхан, Нямбаатар нар таслан зогсоож байсан.Үүнээс болж Батзандан, Л.Болд нар АН-аас хөөгдсөн. Ард түмэндээ өмчийг нь авч үлдэхийн төлөө явсан гишүүдээ АН-ынхан яаж хөөж чадаж байнаа. Эрдэнэтийн орлогын мөнгөөр төрийн албаныхны цалин, тэтгэвэр тэтгэмжээ өгч байна.

Avatar

Алтай 2025-11-11 202.126.91.145

өвчтөн өөртөө ноогдсон хэмжээт мөнгөнөөсөө чек бичиж сангаас мөнгө авах эрх нээгдэх журам тогтоо.

Avatar

Нэргүй 2025-11-11 202.21.105.21

Эрдэнэт үйлдвэрт 1000 хүн ажиллаж чадаж байгаа юу үгүй байх тэгээд дандаа танил талаа ажилд авдаг ш дээ

Avatar

Нэргүй 2025-11-11 66.181.182.222

ОЛООН ДОЛООН ҮГГҮЙ фрийдланд , рио тинто+онтрэ-гээчүүд ХӨТӨЛЦӨӨД МОНГОЛООС МИНЬ З.А.ЙЛ.ЦГАА!!!

Avatar

Нэргүй 2025-11-11 202.9.40.3

Төриын албны шлгалт авх гэж бүшр хог хоншнго болгоод хаяцн байхийн юуу вээ шалглт авх гэж бүртгх гэж 14 хонг шалглт авх гэж 14хонг ажлл орх гэж хэлн сар жил тэгснээ манж хужаагууд худла шалглт бгж бгаа жүжг шаагл шуудишаачлг аймр пздагууд нам төрмйн манж хужаагуудал алдх ийм аймр.х***а манж пздагууд нам төрийг эзлж хулгайлж бгаад бүх манж х***а хулгай гэмт хэргээ үйлддг аймр зулбасгууд.

Avatar

Том зориг 2025-11-11 59.153.87.237

Их том хэмжээний дэлхийд 5 ордог ордоос гадна хүнд сайн ухуул

Avatar

Нэргүй 2025-11-11 202.9.40.3

монгол хүн монголоо удирдаж чадахгүй монгол хүн улсаа удирлаж чадахгүй х***а манжуудад удирдлагаа алдчаад х***а манжуудаар хулгайлуулчих юмаа аймр юм х***а манжууд. даврцн бөөснүүд.

Avatar

Владимир Ленин 2025-11-11 202.126.88.159

хулгай хийж амьдарах сэтгэхүй зөврөн хөдөөний гаралтай ориг оркуудад л байдаг..увс ховд өрхангай өвөррангай гээд талцаад хувилдаад хулгайллөг..х***а гаралтай иргэд завханы сартуулуудад хулгалах дээрэмдэх санаа байдөггүй..ажил хийж бүтээж амвдарч сурсан хүмүүс шүүү…

Avatar

Нэргүй 2025-11-11 188.162.254.117

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2025-11-11 103.229.121.22

Эрдэнэт"-ийг Оюу толгойтой харьцуулах вэ дээ: "Эрдэнэт" бол 100% төрийн өмчтэй, харин Оюу толгойн 34% нь төрийн өмч!!! Ер нь төрийн гэдэг эзэнгүй өмчийг байлгаад байдаг та нар ямар зорилготой улс вэ??? Хувьчлахаас нааш энэ хэл ам чинь хэзээ ч арилахгүй, улам л даамжирна!!! Хувийн өмчит компанийн эзэн нь өөрийнхөө өмчийг хэзээ ч хулгайлдаггүй гэсэн энгийн үнэнийг та нар мэдсээр байж зориуд байлгаад байх юм!!!

Avatar

та 2025-11-11 103.9.88.202

Үнэн юмуудаа.Их татвар төлж байгаа гэж.

Avatar

Тогоо 2025-11-11 43.242.243.58

шааж байнаа. үнэн мэдээлэл хэрэгтэй

Avatar

сонгогч 2025-11-11 202.9.46.143

ОЮУТОЛГОЙН ЛУЙЮАРЫН ГЭРЭЭГ НЭН ЯАРАЛТАЙ ЗОГСООЖ, ДАХИН ЦОО ШИНЭЭР БАЙГУУЛЖ МОНГОЛ УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж