Кремлийн цус сэлбэлт

Кремлийн цус сэлбэлт

Кремльд засгийн газрын түшээд болон аюулгүй байдлын албан тушаалтнуудын хэн нь хамгийн эрх мэдэлтэй вэ гэдэг дээр хүмүүс маргалдсаар иржээ. Зарим хүн Орос бол цэрэгжсэн улс гэж хэлдэг. Харин зарим нь цэргийн албан тушаалтнуудыг засгийн газрын түшээд нь хянадаг гэлцдэг. ФСБ буюу Аюулгүй байдлын алба, эсвэл Дотоод хэргийн яамыг Орост хамгийн хүчирхэг гэдэг ч эрх мэдлийн цорын ганц эх үүсвэр биш юм. Учир нь Оросын улс төрийн тогтолцооны гол эрх мэдлийг Кремль буюу ерөнхийлөгч Путин атгадаг.

Гэхдээ ажиглагчдын үзэж байгаар 2022 онд Украин дахь дайн эхэлснээс хойш Оросын Батлан хамгаалах яам болон Аюулгүй байдлын албаны нэр хүнд ихээхэн өсчээ. Материаллаг болон хүн хүчний хэрэгцээ их хэвээр байгаа тул Батлан хамгаалах яам өдгөө Оросын эдийн засгийн томоохон хэсгийг удирдаж байна. Цаашилбал, ерөнхийлөгч Путин ахмад дайчдыг нэг л өдөр удирдлагыг гартаа авах чухал хүмүүс гэж тодорхойлсон билээ.

Үүний зэрэгцээ тэрбээр Аюулгүй байдлын албанд Мөрдөн байцаах хороотой хамт авлигын эсрэг цуврал мөрдөн байцаалт явуулах гайхалтай эрх чөлөөг олгосон. Нийгэм болон бусад салбарт ч Аюулгүй байдлын алба нөлөөгөө улам бүр тэлсээр байна. Аюулгүй байдлын алба яваандаа Оросыг удирддаг болно гэх яриа аль 2000-аад онд л гарч байв.

Тэгвэл сүүлийн үеийн үйл явдлууд юуг харуулж байна вэ? Арми, аюулгүй байдлын хүчин улам их эрх мэдэлтэй болохын хэрээр Путины засаглал удаан үргэлжлэх дарангуйллын хэлбэртэй болжээ. Тиймээс анх харахад Оросыг цэргийнхэн болон Путин өөрөө удирддаг мэт. Бодит байдал дээр бүх зүйл илүү төвөгтэй аж.

Тодруулбал, Оросын хамгийн чухал байгууллагууд болох аюулгүй байдлын хүчнийхэн болон иргэний технократуудын хооронд маргаан байсаар байна.

Путин өнгөрсөн сарын 31-нд Василий Осмарковыг Батлан хамгаалахын сайдын орлогчоор томилсон. Энэ үйл явдал нь Оросын төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн өнгөц харагдаж байгаагаасаа илүү төвөгтэй байгааг илэрхийлэв. Осмарков 2017 оноос хойш энэ албан тушаалыг хашиж байсан хурандаа генерал Александр Фоминыг орлож байна.

Аюулгүй байдлын албанд туршлагагүй Осмарков нь Москвагийн улсын их сургууль болон Улсын менежментийн их сургуульд суралцаж төгсөөд, Үйлдвэр худалдааны сайдын нэгдүгээр орлогчоор ажиллаж байжээ. Тэрбээр импортыг орлох бүтээгдэхүүн, ялангуяа эмийн үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн технократ хүн юм.

Өнгөрсөн оны тавдугаар сард Батлан ​​​​хамгаалахын сайд Сергей Шойгуг огцруулсан нь дайн эхэлснээс хойш Путины дэглэмд гарсан хамгийн том өөрчлөлт байсан. Шойгуг Аюулгүйн зөвлөлд оруулж, түүний оронд мөн л цэрэг армийн туршлалагүй Андрей Белоусовыг томилсныг та бид санаж буй. Эдийн засагч мэргэжилтэй Белоусовыг Путины хамаатан Анна Цивилёва зэрэг бусад энгийн иргэдийн хамтаар албан тушаалд томилсон билээ.

Оросын цэрэг армийн хамгийн том нэгжийг удирдах албан тушаалд иргэний гаралтай удирдагчдыг томилсон нь нэгийг өгүүлнэ.

Нэгдүгээрт, өдгөө Батлан ​​​​хамгаалах яамны мэдэлд байгаа асар их хөрөнгийг үр ашигтай, оновчтой зарцуулах хэрэгцээ Кремльд байна. Батлан хамгаалах яам нь Оросын бусад яамнаас илүүтэй авлига, эрх мэдлийн тулаантай. Тиймээс Батлан ​​​​хамгаалах яамны зардал, үйл явцыг удирдах, аудит хийхийн тулд гаднаас технократ мэргэжлийн ур чадварыг авчрах нь зүйн хэрэг. Тулааны талбарт Оросын арми төдийлөн өндөр үр дүн үзүүлэхгүй байгаатай ч энэ нь холбоотой.

Хоёрдугаарт, авлигын эсрэг үргэлжилж буй цэвэрлэгээ нь хоёр үндсэн бүлэгт чиглэж байв. Энэ нь цэргийн албан тушаалтнууд болон орон нутгийн удирдагчид. Нэр бүхий хүмүүсийг халахыг нь халж, баривчлахыг нь баривчилснаар Батлан ​​​​хамгаалах яамны хоосон орон тоог иргэний гаралтай мэргэжилтнүүд, албан тушаалтнууд дүүргэжээ.

Үүгээр дамжуулан Кремль цэргийнхэн хэт их эрх мэдэл олж авахаас сэргийлж буй. Нөгөөтэйгүүр, төрийн эргэлтээс хамгаалж буй нэг хэлбэр.

Сергей Шойгугийн үеийг бодвол Кремль цэргийн дээд албан тушаалтнуудад төдийлөн итгэл үзүүлэхээ больжээ. Дайн эхэлснээс хойш ОХУ байлдааны талбарын командлагчдаа ч олон удаа сольлоо, Шойгугийн хамгаалж, дэмждэг байсан албан тушаалтнуудыг ч халлаа. Хүнд суртлаас ангижрахын тулд Кремль Батлан хамгаалах яаманд цус сэлбэлт хийж, иргэний технократуудыг авчрав.

Аливаа авторитар дэглэмүүд хэдий үр дүнгүй байсан ч хуучны том албан тушаалтнуудаас хамааралтай байдаг. Харин Оросын засгийн газарт системийг илүү үр ашигтай, шинэлэг болгох сонирхол их бага хэмжээгээр байдаг бололтой. Жишээлбэл, Дмитрий Медведев ерөнхийлөгч байхдаа орчин үеийн шинэчлэл, инновацийн талаар дуугардаг байв. Мөн Михаил Мишустин засгийн газрын үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн технократ гэдгээрээ алдартай тул 2020 онд ерөнхий сайдаар томилогдож байлаа.

Гэхдээ хэдэн 10 жил хүчирхэг явсан аюулгүй байдлын аппаратууд өнөөдөр шууд өөрчлөгдөнө гэдэг амаргүй. Цэргийнхэн эдийн засаг, нийгмийн асар их нөлөөтэй хэвээр. Засгийн газар бүрэн бэлэн байгаа эсэхээс үл хамааран цаашид олон өндөр албан тушаалтан буурь сэлгэх болов уу.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-12 103.212.162.100

Оросын троллууд бол Эрхүү хавьд төгсөгчид байдаг бололтой шүү

Avatar

Нэргүй 2025-11-12 202.9.46.107

Үргэлж худлаа юм гаргаж байдаг. Харанхуй Google Translate орчуулга хийдэг. 💩

Avatar

Б 2025-11-12 202.55.191.130

ПЭЭЭ ЭНЭ ДООГУУР ЧИНЬ МАНГАДЫН ТРОЛЛ ГИЙЧИЙЙЙНҮҮД ЯЗАГНАЖ БАЙХ ШИВ? ОВОО КРЕМЛЭЭС ЦАЛИН ГЭЖ ХЭДЭН ЛИТР САМОГОН ОРЖ ИРЖ ДЭЭ? ЦАРЬ БСДАГЫН АХ БОЛ ХУЖААА. ГЭТЭЛ МАНАЙ ТРОЛЛ ГИЙЧИЙНҮҮД ХУЖААЯЛНА ГЭЖ МОНГОЛЧУУД БОДДОГ ГЭЭД ХАРААГААД ШААААГААААД. ЯАЖ ИЙМ ЗӨРЧИЛТЭЙ СЭТГЭЖ МАЛТДАГ БАЙНАА ТА НАР?

Avatar

Сөнө! 2025-11-12 202.9.46.59

Хэлээд юүгхэв, монголоо гэх зөв эрүүл саруул ухаантай хүн ховордож, тувт Путлерийн сайн дурын үнэгүй тролууд өмхий самхайгаар хэхэрч өгч байна даа.

Avatar

Нэргүй 2025-11-12 202.126.88.93

ЕВРОПЫН БУУНЫ НОХОЙ, FUCK YOU САРМАГЧИН!

Avatar

Монгол 2025-11-12 66.181.181.152

Оросын баасны хөтөвч.ха ха

Avatar

Сөнөтүгэй! 2025-11-12 202.9.46.59

Үтэр түргэн сөнөтүгэй, эзэн нь үхтүгэй!!!

Avatar

Нэргүй 2025-11-12 45.138.16.164

Покровск бууж өгч байна уяахуяа тролл ацнуудаа!
Купянск мөн дараагийн ээлжинд бууж өгнө!

Avatar

Нэргүй 2025-11-12 66.181.189.99

Эмээ уу,,,,дебиль ээ,,,,

Avatar

Зочин 2025-11-12 66.181.181.152

ооёо ингэж 2 жил гонгинолоо.Покровск унадаггүй байж л бн.Нөгөө Киевийг 3 хоногт авах юу болсон бэ.Бүүр дийлэхээ болиод мартчихсан уу муу оорк ооёо бааснуудаа

Avatar

Зочин 2025-11-12 66.181.177.95

Нийтлэлч Наранжаргал Мандах Ч украйны хөлсний нийтлэлч шүү. Хөрштэйгээ хэвийн харилцаатай байж чадаагүй барууны өдөөлтөд орсон украйн ЦТА эхлэхээс өмнө Наран жаргал Мандах шиг хүмүүс олширч оросуудаа үзэн ядснаар энэ ажиллагаа эхлэсэн гэдгийг ойлгодоггүй л бололтой

Avatar

Нэргүй 2025-11-12 45.84.107.76

Зөв шд! 2014 онд Украйныг эзэлсэн фашист НАТО цэрэг дайны бүлэглэл улайм цайм Оросыг өдөж заналхийлж байхад хэн ч гэсэн өөрийгөө хамгаалах арга хэмжээ авалгүй яах юм!
Дэлхийн хамгийн их баялагтай Орос улс өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй бөгөөд асуудлаа яаж зохицуулах нь тэдний бүрэн эрхийн дотоод хэрэг!

Avatar

Зочин 2025-11-12 66.181.181.152

Оросын угаадасны гөлөг,манкурт боол.мунхаг зомби

Avatar

Сөнө! 2025-11-12 202.9.46.59

Сөнөж далд ор!

Avatar

Нэргүй 2025-11-12 45.84.107.76

Чи л сөнөж далд орно доо уяахуяа тролл шаахай ацаа!
Ккк

Avatar

ЗОЧИН 2025-11-12 203.91.115.56

ОРОСУУД БУРУУ ТИЙШЭЭ Л ЯВААД БАЙНА ДАА. ЗАДРАЛ НЬ ИХ Л ҮНЭТЭЙ. МОНГОЛ Ч НЯЦ ГИШГҮҮЛЖ БАЛРАХ ВИЙ ДЭЭ. ХОР ИДСЭН БААВГАЙ НЬ ҮЛГЭР МЭТ.

Avatar

Нэргүй 2025-11-12 202.9.47.65

чамд тэгж харагдаад бнуу? нүдний шил олж зүү!

Avatar

Нэргүй 2025-11-12 66.181.182.75

Ай даа, үнэн шүү !

Avatar

Нэргүй 2025-11-12 202.126.88.93

Монгол улс ядуу, гуйлгачин, ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОЛОНИ ОЛОН ЖИЛИЙН БОЛСОН БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж