Molodoy – Бразилын "CS"-ийг аварч буй казах хүү

Molodoy – Бразилын "CS"-ийг аварч буй казах хүү

Molodoy – Бразилын "CS"-ийг аварч буй казах хүү

Бразилчуудын үндэсний спортыг хөлбөмбөг гэж хэлж болно. Тэд энэ спортын дэлхийн аваргаар таван удаа тодорч, дархан цолоо дуудуулсан. Тэгвэл цахим спортын "CS" төрөлд ч тэд хүчирхэг үндэстэн. Бразилд цахим спорт гэдэг бол зүгээр нэг видео тоглоомоос илүү гүн гүнзгий утгыг илэрхийлдэг. 2000-аад оны эхэн үед Бразилын хүүхэд багачууд "PC"-ээс эхэлж, Мэйжорын дэвжээг хүртэл эзэгнэсэн.

Өнөө цагийн дэлхийн шилдэг "CS"-ийн стриймер "Gaules" тэргүүтэй бразил залуус 2000-аад онд "G3nerationX" гэх анхны мэргэжлийн гэж хэлж болохуйц багийг байгуулж, 2001-2006 онд дэлхийн цахим спортын дэлхийн аваргад өрсөлджээ. Улмаар 2007 онд "MIBR" рүү шилжиж, энэ нэрээрээ өрсөлдсөн.

Тэдний араас "FalleN", "Fnx", "BIT" гэх залуус гарч ирэн Өмнөд Америкийн "CS"-ийн тавцанд гайхагдаж эхлэв. Бразилын "CS"-ийн оргил үе нь 2016 онд тохиосон гэхэд буруудахгүй. "FalleN"-аар удирдуулсан "fer", "coldzera", "fnx", "TACO" зэрэг залуус 2016 оны Колумбус Мэйжорын аварга болов. Мөн тухайн жилийнхээ хоёр дахь Кёльн Мэйжорт "SK Gaming" гэх нэрэн дор оролцож, дахин түрүүлсэн түүхтэй.

Тухайн үед бразилчууд дэлхийн "CS"-ийг тодорхойлж, "FalleN", "Coldzera" нар домгуудын хэмжээнд яригдаж, нутагтаа бурхан мэт шүтэгдэж байлаа. Тэдний амжилт, нэр алдрыг дагаад хүүхэд багачууд "CS"-ээр тоглох нь ихэсч, дараа үеийн баг тамирчид бэлтгэгдэж эхэлсэн. Ард түмэн нь ч өнөөгийн монголчууд шиг энэ тоглоомыг ойлгож, үүгээр амьсгалж эхэлсэн. 2022 оны Мэйжор Рио де Жанейрод болоход цэнгэлдэх дүүрч, шууд дамжуулалтын үзэлт рекорд тогтоосон гэдэг.

Гэвч Бразилын "CS" 2020 оноос хойш уналтад орсон. Хэдий бразилчууд олон мэргэжлийн багтай, чадварлаг тамирчидтай байсан ч Европын багуудтай эн тэнцэхүйц байсангүй. Сүүлдээ Азийн ард бичигдэх болов. Энэ үед "FURIA" нэгэн зоримог шийдвэрийг гарган уламжлалт бразил бүрэлдэхүүнээ задалж, олон улсын тамирчдыг эгнээндээ элсүүлэв. Ингэхдээ Өмнөд Америк тивээс ч бус Европоос хоёр тоглогч нэгтгэсэн нь Латвиас "YEKINDAR", Казахстанаас "molodoy" нар байсан юм.

Бразил багууд хамтдаа хэсгийн шатнаас хасагдав

"YEKINDAR" анх мэргэжлийн тавцанд гарч ирэхдээ хүлээлт дүүрэн, дараагийн гоц авьяастан гэгдэж байсан. Залуу хүү "Virtus.pro"-д нэгдэж, 2020, 2021 онуудад гайхалтай тоглосон. Улмаар "Team Liquid" рүү явснаар уруудсан гэхэд буруудахгүй. Ерөнхийдөө түүнийг дахин шилдэг тоглолтоо гаргаж чадахгүй гэх шүүмжлэгчид, үл итгэгчид олон байсан.

"AMKAL" гэх Оросын багт байсан, хэний ч төдийлөн сайн танихгүй, англи хэл тааруу, мэргэн буудагч хүүхдийг "FURIA"-д ирсэнд олон хүн гайхсан биз. Гэхдээ энэ жил ердөө 20 настай казах хүүг Бразилын "CS"-ийг аварна гэж олон хүн төсөөлөөгүй нь лавтай.

"Molodoy"-н тоглолтын хэв маяг, буудалтыг "Simple"-тэй төстэй гэж харьцуулдаг аж.

Нэг нь үеэ өнгөрөөсөн, нөгөө нь том багт тоглож үзээгүй, англи хэл тааруу хоёр тоглогчийг "FalleN" удирдах хэрэгтэй болсон. Үр дүн нь итгэмээргүй. Тэд 2025 онд гурван том тэмцээнд түрүүлээд байна. Эхнийх нь "FISSURE Playground #2". Гранд финалд "The MongolZ"-ийг 3:2 гэсэн харьцаатай хожсон.

Дараагийнх нь "Thunderpick World Championship 2025". Гранд финалд "NaVi"-г 3:2 гэсэн харьцаатай хожсон. Сүүлийнх нь дөнгөж саяхан өндөрлөсөн "IEM Chengdu 2025". Гранд финалд энэ жил гайхалтай байсан "Vitality"-г 3:0 гэсэн харьцаатай илүүрхсэн. Казахстан залуу "IEM Chengdu 2025" болон "FISSURE Playground #2" гэсэн хоёр тэмцээнийх нь "1xBet"-ийн нэрэмжит "Үнэ цэнтэй тоглогч"-оор нэрлэгдсэн. Түүний буудалтууд, гаргаж буй шийдвэр, сэтгэл зүй нь үнэхээр өөр түвшнийх болсон нь харагдсан.

Өдгөө "FURIA" баг "Valve"-ийн дэлхийн чансааг тэргүүлж байна.

Ирэх Мэйжорт түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багуудын нэгээр "FURIA"-г нэрлэж буй. Мөн энэ жилийн "Шилдэг шинэ тоглогчийн шагнал"-ыг "molodoy" ямар ч өрсөлдөгчгүй хүртэнэ гэж аналистууд таамаглаж байна. Саяхан л дутуу үнэлэгдэж, олны анхааралд өртөөгүй казах хүү одоо Бразилын "CS"-г аварч, дахин Мэйжорын аварга болгохоор зорьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xuts 2025-11-11 202.126.89.134

csiig awarch bna edr ergvv2 yum bicix yumaa

Avatar

Нэргүй 2025-11-11 66.181.180.242

казак гэсэн чинь шал өөр царайтай өөр үндэстэн л харагдаад байна даа армен юмуу уулынханы төрхтэй хүү байна казак бишээ энэ

Avatar

Нэргүй 2025-11-11 202.9.40.98

Энэ казах залууг яасан их магтаж хөөргдөж байна вэ. жаахан юм байж сагсуу казах байна лээ. Монголчуудыг ялаад дунд хуруугаа гаргаж байсан гэдэг. Казахууд угаасаа монголчуудад дургүй. Монголчуудад их атаархдаг. Удахгүй хандаа хаг даруулна. Манай баг эдний багтай хийх тактикаа зөв боловруулах хэрэгтэй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж